8. А Ми

3.8K 407 57
                                    


Энгийн ардын нийслэл хотод суурьшин амьдрах Хэри эмчилгээний ургамлаас гар аргаар хийсэн нунтаг, шахмал эм бэлдмэл, үрэл зэргийг зарж эхэлжээ. Энэ хорвоо дэлхийд дийлэнх нь эм танг "цэвэршүүлэгч" гэж нэрлэх бөгөөд ургамлыг энергиэс гаргаж эм болгон цэвэрлэвэл тэр нь хэт хүчтэй бэлдмэл болдог байна. Мэдээж энэ нь Хэригийн гайхшралыг төрүүлж байв. Энергиэс гаргаж авсан нэг л эм уувал ​​биед үзүүлэх нөлөө нь тун сайн үйлчилж, сэтгэл санааг ч таатай болгодог. Уг танг ихэвчлэн олж авахад маш их өртөг шаардагдана. Харин Хэригийн хувьд тэр ийм танг хийж чадахгүй. Тэр энергиэр боловсруулах чадваргүй шүү дээ. Тиймээс тэр эмийн ургамал түүж, гар аргаар энгийн боловч анагаах чадвар муугүй эм хийн зарж байгаа юм.

Түүний эрхэм зорилго бол эгэл ардад туслах явдал билээ. Бие махбодын эзний хүсэл яагаад энэ болохыг Хэри тааварлаж чадахгүй байх боловч ихэнх ядуу иргэд толгой өвдөх болон бусад нийтлэг өвчнөө анагаахын тулд гар хийцийн эм худалдаж авахаар түүн дээр ирэхэд тэрээр чин сэтгэлээсээ тэдэнд тусалдаг юм. Эмээ өгөхөөсөө өмнө худалдан авагчдаа тусгайлан эмийн гаж нөлөөг нь зааварчилж, хэрхэн зөв, үр нөлөөтэй хэрэглэхийг хэлж өгнө. Ядуусын дийлэнх нь мөнгөний оронд төлбөр болгон хүнсний ногоо, сав суулга, будаа эсвэл өөр энгийн бусад зүйлс санал болгодог байна. Хэри ч тэднийг баяртайгаар хүлээж авдаг. Мөн зарим хүмүүс эм зайлшгүй хэрэг болсон ч үнэ төлөх боломжгүй тохиолдолд тэр тэдний нөхцөл байдлыг харж, түүнд хэрхэн төлөх талаар өөр хувилбар санал болгож байв. Тэр чадах чинээгээрээ хүмүүст туслахын тулд байгаа бүхнээ дайчилдаг аж.

Хэригийн бизнес зөвхөн гараар хийсэн эм бэлдмэлээр хязгаарлагдсангүй. Төрөлх ертөнц дээрх орчин үеийн арга барилаар өвс ургамал, цэцэг ногоо тарьж ургуулан тариаланч, худалдаачдад өндөр үнээр зарж борлуулдаг ажээ. Түүний нэрийг олон хүн мэднэ, ялангуяа Хэрид талархаж баршгүй ядуу ард бишгүй олон.

Нэгэн өдөр тэрээр жижиг гудмаар алхаж явахдаа ухаан жолоогүй сандчин гүйж ирэх бяцхан хүүхэдтэй мөргөлдөж орхих нь тэр.

"Гуйя намайг авраач эгчээ, тэд намайг худалдах гээд байна." Нулимс мэлтэлзүүлсэн гэмгүй жаахан охин Хэригийн хувцасны хормойноос жижигхэн гараараа чангаар зууран чичгэнэх хоолойгоор шулганан гуйв. Яг тэр үед Хэри дөрвөн том булиа эрсийг ойртож ирэхийг харжээ.

"Наад жаалаа бидэнд өг!" гэсээр эрсийн нэг нь өндөр захирангуй дуугаар тушаахад Хэри тайван гэгч нь инээмсэглээд "Чи түүнээс хэр ихийг хүсэж байна?" хэмээн үнэ асуулаа.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now