2. Гү Игён

3.3K 330 27
                                    


"Хүлээ! Систем, би яаж байгаад жинхэнэ Игёны биед орсон юм бэ?" хэмээн түүнийг асуухад

"Тоглолтын үеэр тэр зүрхний шигдээс болсон." хэмээн механик хоолой хэллээ.

Хэригийн сэтгэл гэрэлтэх шиг болов.

"Тэгэхээр энэ бие асуудалтай байж таарав уу? Түүний гүйцэтгэл муудаж байгаа нь шалтгаантай байх нь ээ? Тийм үү?"

"Үгүй ээ, хөтчөө. Энэ ердөө зүрхний өчүүхэн бөглөрөл байсан. Бас бид танд энэ биеийг өгсөн болохоор эрүүл мэнд нь ямар ч асуудалгүй төгс болсон байгаа." Механик хоолой Хэригийн таамаглалыг эвдэн ийн хариулна.

"Амжилт хүсье. Мөн бидний дүрмийг зөрчихгүй гэж найдъя!" гэсээр механик хоолой үргэлж захидаг дүрмээ түүнд дахин сануулав.

"Систем, сүүлчийн асуулт. Хэрэв би даалгавраа биелүүлж чадахгүй бол та нарт юу тохиолдох вэ?" гэсээр Хэри амжиж ахин асуулт тавихад

"Юу ч тохиолдохгүй." хэмээн систем хариуллаа.

"Өө" Хэри гүнзгий амьсгаа авав.

Энэ даалгавар боломжгүй бас нэлээд хэцүү болохоор систем шийтгүүлнэ гэж найдаж байсан. Хэри бүтэлгүйтэлдээ системийг чирнэ гэсэн хорон санаа өвөрлөж байжээ. Хамтдаа шийтгэгдэх нь сайхан биш гэж үү? Гэтэл даалгавраа амжилттай биелүүлэх гэж чадахаасаа ч илүү зовон байж тэмцдэг хүн нь ганцаараа шийтгэгдэнэ гэдэг шударга бус юм.

Тэр бухимдлаа тайлахын тулд хашхирах эсвэл өөр ямар нэг сэтгэл сэргээх юм хийхийг хүсэж байв.

Хувцас солих өрөөнд ганцаараа байгаа нь азтай хэрэг тэр хөлөө дэвсэлсээр бухимдлаа бага ч болов гаргаж байлаа.

Хурдхан хувцаслаж дуусаад биеийн эзний бүх ой санамжийг сайтар ажиглав. Яг тэр мөчид маш чухал зүйл толгойд нь чийдэн асаан орж ирэх нь тэр.

"Дин дон! Өнөөдөр чинь гүнжээ аврах хэрэгтэй өдөр юм байна шүү дээ. Гайхалтай." Хэри бугуйн цагаа харан тооцоолно.

Сайхан нөхөрлөлийн эхлэл тавигдах санамсаргүй уулзалтын үйл явдал болоход ердөө 30 минут үлджээ.

Тэрээр бохир өмсгөлөө нэн даруй спорт цүнхэндээ хамж хийн хувцас солих өрөөнөөс гарлаа.

Нэг эмэгтэй түүнээс ямар нэг зүйл асуух гэж байсан бололтой нэрийг нь дуудахад Хэри ярилцах завгүй яарч байгаа гэсэн дохио өгчхөөд гүйн одов.

Шууд машин зогсоолын зүг яван хурдхан машиндаа суун асаагаад биеийн эзний дурсамжид тодрон орших газар луу зүглэнэ. Цаг бараг үлдээгүй учир хаазаа хүчтэй гишгэсээр хэдэн минутын дараа гэхэд баарны урд ирэв. Машинаа зогсоолд байрлуулаад өнөөх үйл явдал болох газар луу яаран алхана.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Onde as histórias ganham vida. Descobre agora