8. Ши Жин Нуан

2.7K 323 39
                                    


Өглөө болоход Хэри, Канжүн хоёр хөнгөн өглөөний цай уугаад ойн гүн рүү зүглэн шийдэмгий алхав. Газрын зураг дээрх нарийвчлалтай харуулсан бүх зүйлсийг эргэн тойронтойгоо харьцуулан сайтар судална. Энэ сахлаг ой нь маш шигүү учир хэрэв ямар нэгэн халдагч дайсан нэвтрэх юм бол мэдэгдэхгүй байсаар довтолж чадна. Эсвэл манай цэргүүд үл үзэгдэн отож байж болохоор юм гэж Хэри тунгаана.

Тэд нягт биш газар зогсоод тэртээд орших өндөр уулын оройг харж байв. Хэри анхааралтай гэгч нь ажиглаж байхад гэнэт ташуур түүн рүү чиглэн ирэх нь тэр. Хэри салхи гуядсан сул дуу сонсогдох мөчид тэр даруй бултаж амжлаа. Үүний дараа эмэгтэй хүний цангинасан аальгүй инээд цуурайтан хадав.

"Хахаха, яг л миний бодож байснаар хүчирхэг жанжны хүү...аа үгүй ээ хайрт охин гэж хэлэх ёстой юм шиг байна. Тийм үү? Чи үнэхээр чадварлаг юм аа."

Хэри тэр эмэгтэй рүү сэрэмжлэн болгоомжтой харав. Эмэгтэй нүүрээ халхлан баг болоод хар ягаан өнгийн нөмрөг өмсжээ.

Хэригийн нэг хөмсөг дээш гарах үед

"Чи хэн бэ?" гэж титэмт хунтайж асуув.

"Танд хамаагүй ханхүү, эсвэл титэмт хунтайж гэж хэлэх ёстой юу." тэр ханхүүг илүүдэл мэт өнгө аястай хэлэх аж.

Хэри тэдний яриаг дуусгахыг хүлээсэнгүй. Тэр холгүй зогсох эмэгтэй рүү дайрч зогсолтгүй довтолгоо хийж эхэллээ. Түүний гарт ердөө жижиг чинжаалаас өөр зэвсэг байхгүй боловч одоо л эмэгтэйг дарж авахгүй бол хэзээ ч үгүй гэж боджээ.

Өнөөх эмэгтэй илдийнхээ тусламжтай өөрийгөө хамгаална. Хэри ч тасралтгүй довтолж байв. Эмэгтэй хамгаалалтаа багахан алдсанаар Хэри боломжийг ашиглан түүнийг шархдуулах гэж байхад толгойд нь анхааруулах дуу хангинах нь тэр.

"Сэрэмжлүүлэг, сэрэмжлүүлэг. Гол дүрийг хөнөөж болохгүй! Анхааруулгыг биелүүл!" Механик дуу хоолой хэллээ.

Хэри тэр танил хоолойг сонссондоо бухимдав. Эрчимтэй довтолгоогоо сарниулснаар түргэхэн шиг сэрэмжлэн хамгаалалтаа идэвхжүүлж, эмэгтэйн дайралтаас бултаж эхэллээ. Тулааны арга барилаас үүдэн энэхүү эмэгтэй гол дүр гэдэг нь ил болох шиг болов. Хэригийн анхны сэжигтэн нь зөв болж таарчээ.

Хамаг хүчээ ашиглан хүчтэй довтолгоог даван туулж байх үедээ нүдний буланд өртсөн мод налан юу ч болоогүй юм шиг тайван зогсох титэмт хунтайжийг хараад тэрээр бага зэрэг анхаарал болгоомжоо сарниулчих нь тэр.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now