10. А Ми

3.7K 388 27
                                    


Эзэн хаан Хэригийн байшинг хараад гайхширч байв. Энэ нь түүний очсон бүх нэр төртэй сурвалжид язгууртнуудын тансаг өргөө харшаас өөр өвөрмөц загвар хийц бүтэцтэй учраас аж. Мөн тэрээр хүүхдүүдийн байдлыг ажигласан. Бага насны хүүхдүүд чөлөөтэй гүйлдэн тоглож, өсвөр насныхан илдийн урлаг болоод сураар хичээллэж, зарим нь түүний урьд хожид харж байгаагүй үл мэдэх хачирхалтай этгээд оньсон тоглоомыг анхаарлаа төвлөрүүлэн наадаж байв.

Ингээд хаан Хэри болон хүүхдүүдийг ашиглах хангалттай уужим зай талбайтай болгохын тулд өөр оршин суух газар нутаг олгов. Биюгийн эцэг эх араас нь талархсан сэтгэлээр шагнал болгож их хэмжээний шан харамж өгчээ. Нар жаргах алдад хүн бүр гэр лүүгээ буцах шаардлагатай болсон байв. Тэд дахин ёслол төгөлдөр салах ёс хийцгээн Бию эцэг эхээ даган гэр лүүгээ явна. Эзэн хаан, охины эцэг эхийн сүйх тэрэг болоод бараа бологчид ордныг зүглэн харих бол Хэригийн дуу шуугиан тасардаггүй байшинд эмэгтэй гол дүр бас бүлгийн мастер үлдсэн юм.

"А Ми, чамайг ядуус болон хүүхдүүдэд сайн үйлс хийж байгаа гэж огт мэдсэнгүй." гэсээр Ши Фэн ам нээв.

Хэри түүн рүү хараад зүгээр толгой дохиод өнгөрөв. Энэ удаа тэр урдаа байгаа хоёр хүнтэй харьцахыг хүсэхгүй байгаа нь харцнаас нь ойлгомжтой харагдана.

"Намайг өршөөгөөрэй, надад хийх зүйл их байна бас орой болчхож. Хүүхдүүдээ оронд нь оруулах хэрэгтэй болохоор та хоёр өөрсдөдөө анхаарал тавина байх аа. Хэрэгтэй зүйл байвал Жан эгчээс асуугаарай." Тэр өршөөл эрээд доош бөхийхдөө хальт ярвайн гараа цээжнийхээ баруун талд дарав. Одоо ч түүний цээж дотрыг нь шатаан өвдөж байгаа бөгөөд тэр юу ч болоогүй мэт тайван төрх гаргахыг хичээнэ.

Ши Фэн залуу мастер луу сонжингуй харав. И Фан бүхэл цаг үед Хэри рүү ширтэж байсан юм. Үүнийг нь анзаарсан ч Хэри тоолгүй өнгөрч байв. Эмэгтэй гол дүр нь И Фаны горим дахь энергийн өөрчлөлтийг мэдэрч чадна. Тэр түүний сэтгэл санааг тогтворгүй байгааг анзаараад тавгүйрхсэн эсэхийг нь асуухыг хүссэн боловч ам нээж зүрхлээгүй.

Хэсэг хугацааны дараа гэхэд залуу мастер, эмэгтэй гол дүр хоёр ая муутайхан салах ёс хийгээд өөрсдийн замаа хөөх бол Хэри сэтгэл уужрах мэт тайван амьсгаа авчээ.

Дараа өдрийн өглөө түүний хувийн жижиг эмнэлэг үүдээ нээв. Эмнэлгийн байршил нь Нийслэлийн хамгийн ядуу, бохир цэгийг голчилдог учраас тэнд сурвалжид угсаатнууд очихыг хүсдэггүй аж.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now