8. Жаслин

3.6K 324 4
                                    


(+++)❗️

Вону түүний хийж буй зүйлээс болж хөмсгөө зангидахгүй байж чадахгүй нь. Хэри аль хэдийн эрүүл ухаанаа алдаж бодох, сэтгэх чадамж нь үгүй болжээ. Түүний мэдэрч чадах ганц зүйл тав тухгүй бие нь юм.

Хэригийн хувьд Вонугийн гар мөсөн мөхөөлдөс шиг санагдана. Тэр халуун биеэ хөргөхийн тулд гарыг нь цээжиндээ хийх гэхэд Вону сандран гараа буцааж татахыг хичээв. Тэр Хэригээс гараа болгоомжтой сугалан авах гэсэн боловч энэ нь том алдаа болж Хэри нөгөө гарыг нь ч бас нэмэлт мөсөн жин гэж бодон татаж аваад цээжиндээ хийхийг оролдох нь тэр. Вону хоёр гараа шүүрч авахыг хүссээр тэд хоёул гар таталцах дайн хийж байв.

"Уммм, мөс" Хэри түүний хурууг долоож эхлэн бувтнав.

Түүний сэтгэл хөөрөл, сэрлийг үнэрлэх хүртэл Вону болж буй явдалд магнайгаа атируулж байлаа. Энэ үнэр түүнийг галзуурах шахна.

Тэмцэлдэж байгаад Вону гараа хүчтэй татаж авахдаа тэнцвэр алдан бүдэрч, тэд хоёул шалан дээр давхарладан унах нь тэр. Вону унахдаа Хэриг бэртэхээс хамгаалан тэвэржээ.

"Зүгээр үү?" Тэр санаа зовнингуй асуухад Хэри хариулсангүй.

Хэри тэрхүү таатай хүйтэн том хэмжээний мөсийг гараараа ороогоод үмхэлж эхлэв. Харин Вонуд түүний хүрэлт, шүдээ хавиралт, болон биеийг нь сорон үнсэх, хурууг нь хөхөж буй ялдам үйлдлүүд сэтгэлийг нь түгшээх аж.

Том хэмжээний мөсийг зүгээр долоох нь Хэрид сэтгэл хангалуун биш больж тэр илүү их хүйтнийг мэдрэхийг хүсжээ. Тиймээс тэр саад болоод байгаа Вонугийн амьтны үслэг хувцасыг тайлж, дараа нь өөрийгөө нүцгэллээ. Тэд хоёул нүцгэн хэвтэх тул Вону яг л мөс шиг хөлдөж орхисон юм.

Хэри түүний гарыг үмхэлсний дараа дээр нь сууж биеийн хэсэг бүрээр гараа гүйлгэн хүрнэ. Түүнд зөвөөр сэтгэх оюун санаа нь замхарсан тул юу хийж байгаагаа мэдэхгүй байх нь ойлгомжтой. Ердөө ганц мэдэрч чадах зүйл бол зайрмаг идэх шиг таашаал.

Эмэгтэйн нүцгэн бие болон түүнээс ялгарах чихэрлэг үнэр сэтгэл хөөрлийн энергитэй хоршин Вонуг хяналтаа алдахад хүргэнэ. Тэр эсэргүүцэхийг хичээсэн, гэхдээ бас түүнийг эрэгтэй хүн гэдгийг мартаж болохгүй.

Түүний дотроос араатан нь сулран гарч болно шүү дээ. Харин одоо тэр энэ ялдам эмэгтэйг хүсэж эхлэв. Тэгээд өөрөөс нь салахгүй таатайхан долоох түүнийг болгоомжлон өргөөд үслэг ор луугаа аваачин энхрийлж, нэгэн бүхэл болж тэдний янаглал үүр цайхтай золгосон юм.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now