Төгсгөл

4.7K 432 50
                                    


Хөгшин хатагтай санаа алдаад ярьж эхэлнэ.

"Сүүлийн үед энэ залуу улсууд. За яах вэ.. зүгээр... би ганцхан энэ удаа л зүгээр орхиё."

Зам дээр өсвөр насны залуу охин хар хослолтой хүмүүст хөөгдөн зугтах аж.

"Залуу хатагтай. Зогс. Таны ах биднийг ална шүү дээ..." охины араас нэхэх хар хослолтой хүмүүс ийн учирлан гуйж байлаа.

"Өршөөгөөрэй... үүпс... зөрөөдөхье ... намайг уучлаарай... аа..." Охин олон хүмүүсийн дундуур сүлжилдэн гүйхдээ залуу хөвгүүнийг мөргөж орхих нь тэр. Тэд хоёул газар унав. Байн байн эргэж харж байсан болохоор охин түүнийг урд нь явж байсныг хараагүй юм.

Залуу хөвгүүн ч түүнийг урдаас нь гэнэт гарч ирээд мөрийг нь мөргөчихөд харж амжаагүй.

"Яая яая аүч... Чи, тэнэг минь үхэхийг хүсээ юу?" Охин толгойгоо барин ёолох аж. Хүүгийн хатуу мөрийг духаараа шууд мөргөсөн болохоор нэлээдгүй өвдөж байв. Яг хөшөө мөргөчихсөн гэмээр. 

Хүү толгойгоо барин ёолох охин руу ширүүхэн харсан боловч түүнийг толгойгоо мөргөх мөчид хүү хөлдөж орхих шиг болов. 

"Залуу авхай... гуйя битгий гүй л дээ." Түүнийг хөөж яваа эрчүүдийн нэг нь ирэн аахилсаар хэлнэ.

"Залуу эзэнтэн, та зүгээр үү?" Хар хослолтой өөр нэгэн бүлэг хүмүүс гарч ирэн хүүд босоход нь тусаллаа.

Охин одоо ч гудамжинд зам дээр суух бөгөөд тэр хөдөлж босох гэж оролдсонгүй. Тэр өөрийг нь мөргөсөн залуу руу ууртайгаар харж байв. Мөн тэд хоёул хар хослолтой эрчүүдээр хүрээлэгджээ. 

"Авхай, гуйж байна битгий гөжүүдлэ. Ноён Тэян болон таны эцэг уурлана шүү. Гуйя зугтах хэрэггүй." Эрэгтэйчүүдийн нэг нь охиныг ятгах гэж оролдоно. 

"Хмм. Чи муу!" Тэр гэнэтхэн босоод тэр чигтээ хөшиж орхисон хүү рүү очин "Хаашаа явж байгаагаа хараач! Чи муу тэнэг." хэмээн загнах нь тэр.

Тэдний эргэн тойрон дахь эрчүүд сандарч, хөлөрч эхлэв. Охины хажууд байсан нэг эр залуу хүү рүү хурдхан очин бөхийн уучлалт гуйлаа. 

"Жон залуу ноёнтон манай залуу авхай алдаа гаргалаа, биднийг өр..." тэр өгүүлбэрээ дуусгаж чадсангүй. Учир нь залуу хүү түүний хажуугаар өнгөрөөд залуу авхай руу нь чиглэн явсаар бэлхүүсээр нь тэврэн шууд л үнсчихсэн юм. Эргэн тойрон дахь бүх хүмүүс цочирдох аж. Тэдний эрүү шалан дээр унах шахам ам нь ангайна. Хүүг ямар хүйтэн зан авиртай болохыг хүн бүр мэддэг. Тэр инээмсэглэдэггүй агаад сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй нэгэн.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now