1. Жаслин

4.7K 352 3
                                    


Механик дуу хоолой түүний оюун бодолд дуулдах аж.

"Хөтчөө, яаравчлаарай! Босоод чадах чинээгээрээ хурдан гүй! Гол горхи даган гүйж, хуурай газарт хөлөө бүү гишгэ. Эндээс 50 метрийн зайд агуй байгаа. Тэнд очоод гүн хүртэл нь яв. Би дараа бүгдийг тайлбарлаж өгье" хэмээн механик дуу хоолой яарч сандран түргэн хэлж байлаа.

Механик хоолой түүнийг аль болох хурдан гүйхийг анхааруулахад Хэри ихэд тэвдэж байв. Тэрээр сэрэхдээ хэмжээлшгүй их өвдөлтийг мэдэрч байсан ч системийн сандарч түргэдсэн хоолойноос болж хэчнээн хэцүү байсан ч биеэ түргэн хөдөлгөсөн. Тэрээр алхам тутам, хөдөлгөөн бүртээ энэ биеийн шархнаас болж ёолсоор толгойдоо хараал урсгаж байлаа. Түүнийг доголж, бүдэрсээр арайхийн гүйж байхад хар хөлс нь цуваж байв. Механик хоолой дахиад л үймээн дэгдээв.

"Хөтчөө, хурдаа улам нэм! Тэд чамайг хариугүй барих нь!"

Хэри механик хоолойг сонсож байхдаа өнөөх санал болгосон агуйг нь хараад хамаг хурдаараа гүйж эхэллээ. Энэ агуй хүрхрээнд далдлагдсан өргөн том агуй юм. Тэр дотогш ороод механик хоолойн хэлснээр агуйн гүн хүртэл явав. Хэри цаашид өвдөлтөө илүү тэсвэрлэж чадалгүй алхаагаа зогсоон хана түшин зогслоо. Тэрээр агуйн ханыг наалж, амьсгаагаа дарж байхдаа өвдөлт өгөх газраа гараа тавихад нойтон мэдрэгдэх ба доош харвал бэлхүүсний хажуу тал нь цусанд будагдаж, цус дусалж байх нь тэр. Хэри нүүрээ ярвайлгасаар доош суун орчин тойрноо гүйлгэн харлаа. Хэрэв механик дуу хоолойг дахин анхааруулах юм бол тэр гүйхэд бэлэн байдал байв. Гэсэн ч сэтгэл түгшээх хэдэн минутын турш чимээ аниргүй ноёлно. Азаар Хэри агуйд хангалттай гүн гүнзгий орсон тул сайн нуугдаж чаджээ.

Хэри аймшигтай өвдөх гэмтэлдээ санаа зовон цамцаа болгоомжтойхон дээш сөхөн харвал бэлхүүс дээр нь том, гүнзгий хумс шиг мөр байх нь тэр. Хэри хачирхалтай шархаа хараад хөшиж орхив.

Түүнийг сатааруулан механик хоолой дахин нэг удаа дуулдав.

"Таныг энэ дэлхийд яаралтай авчирч, шархадсан биетэй болгосондоо дахин уучлалт гуйж байна. Хариуцлагынхаа дагуу гүйцэтгэх засаглалын удирдлага нь танд энэхүү биеийг эзэмшсэний төлөө аялалын цүнхийг сайн дураараа өгч байна. Бид цүнхийг илгээсэн бөгөөд бидний харилцан яриа дуусмагц танд харагдана. Энэ дэлхийн түүхийг таныг эдгэрсэн даруйд хурдан шилжүүлэн гэдгээ амлъя. Эхлээд та энэ агуйд аюулгүй байх хугацаандаа хүндхэн шархаа эмчилж, биеэ тэнхрүүлэх хэрэгтэй. Дараа нь энэ даалгавар буюу таны хоёр дахь даалгавар нь багагүй хүнд байх бөгөөд даалгаврын дүрмийн нэгээр гол дүрийн хэнийг ч үхүүлэхгүй байх ёстой. Хоёрт энэхүү махбодын эзний хүслийг хамгийн сайнаараа гүйцэтгэх юм. Хэрэв хамгийн сайнаараа хийхгүй бол та өөрийнхөө ертөнцөд буцахад тодорхой хэмжээний хор уршиг гарна. Таны даалгаврын явц ахих тусам зарим дүрмүүд нэмэгдэх болно. Амжилт хүсье, хөтчөө" Механик дуу ийн хэлээд тасалдан алга болов.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now