7. Жаслин

3.5K 318 0
                                    


Вону нь Чэёны түүхийг ярьж эхэллээ. Бар хэрхэн ихэмсэг болсон тухай, тэдний гартаа барьж, эзэмшиж буй зэвсэг нь хэтэрхий хүчтэй агаад барын овог нь тив даяарыг эзэрхийлэн түрэмгийлж, бусдыг айдаст автуулах талаар бүгдийг хүүрнэн өгүүлнэ.

Хэри тэрхүү түүхийг сонсож байхдаа нүдээ анин нарны халуун илчийг таалан сайшааж байлаа.

"Тэгэхээр, үндсэндээ чи намайг барын овгийг буулгахад чинь туслаач гэж хүсэж байгаа хэрэг үү?" гэсээр Хэри сая нүдээ нээн асуулт тавих аж.

Ухаалаг, төгс төгөлдрийн охин тэнгэр гэгдэх эмэгтэй гол дүрийг хэрхэвч ялан дийлж, буулгах боломжгүйг хэн хүнээс илүү сайн мэдэх нь Хэри билээ.

"Хмм" Вону түүний асуултад толгой дохин зөвшөөрөв.

"Уучлаарай, чадахгүй." гэж Хэри олон дутуу тайлбаргүй шударгаар хэлж орхилоо.

Харин Вону чимээгүй үл гаргана.

"Гэхдээ би танай овгийг тэдний халдлагаас сэргийлэхэд туслах болно оо." үргэлжлүүлэн Хэри ийн хэлэв.

Вону зүгээр л суудалдаа хадагдсан мэт ямар ч авиа гаргалгүй, чимээгүй сонсон суух аж. Гэхдээ Хэригийн ярианаас илүү нарны цацрагаар бүрхэгдэх нүд гялбам үзэсгэлэнт царайнд нь ухаан балартна. Эмэгтэйн гоо үзэсгэлэн түүнийг ховслон өдөөж сэтгэлийн утсыг бүр мөсөн эзэмшиж буй мэт. Энэ үед Вонуд түүнийг өөрийн эхнэр болоход тохиромжтой гэх бодол төрж, түүнээс өөр төгс нэгэн үгүй мэт санагдаж эхлэв. Дотор гижигдэм жигтэй мэдрэмждээ автаж бодолхийлэхэд Хэригийн сүүлд хэлсэн үгээр эрүүл ухаандаа орсон билээ.

"Тэгвэл хэлэлцээр ёсоор өнөөдөртөө би энд үлдэн амлалтаа биелүүлж, харин маргааш бид манай овог руу явах болно." хэмээн Вону хэлэхэд

"Ойлголоо." гэсээр Хэри зөвшөөрөв.

Өдрийн турш Хэри ердийн зүйлсээ л хийх аж. Нойр авах, наранд биеэ шарах, загасчлах, хооллох гэх мэт. Мэдээж тэр зочиндоо хоол өгөхөө үл тоомсорлоогүй.

Наран авхай харанхуйг гэрэлтүүлсээр нэгэн өглөө айлчлан ирэхэд тэд ирвэс овгийн зүг замдаа гарлаа. Хэри Вонугаас удаан байсан тул Вону аяллаа илүү хурдан болгох үүднээс түүнийг үүрч явахыг санал болгов. Хэри ч эргэлзэлгүй том ирвэсийн нуруун дээр суун явсаар хагас цагийн дараа гэхэд тэд нэгэн тосгоны өмнө хүрэлцэн ирлээ.

Амьтай бүхэн харийн хүнийг ширтэцгээх бол Хэри мөн адил тэднийг гүйлгэн харна. Тэр хоёр олны урдуур алхсаар томоохон асар луу ороход тэнд хүдэр чийрэг, нас биед гүйцсэн хорин эрчүүдээс бүрдсэн бүлэг хурлын ширээний ард хэдийн суудлаа эзэлжээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now