14. Сүүлчийн даалгавар

3.9K 487 99
                                    


Хэри бүх зүйлийг саналаа. Эртний гүрэнд гэр бүлдээ хайрлагдсан Хао Ни болон төрөөд харийн хуурамч гүнжийн дүрд хувирсан тагнуулд хутгуулан орчин цагт Ян Хэри дүрээр төрж, Юнхо Чанмин хоёрын гарт хороогдсоноо санав. Дараа нь гэр бүлээ аврахын тулд олон аялалд гарч, даалгавар биелүүлсэн. Энэ бүгдийг санахад хүчтэй даралтад буунд будуулсан мэт өвдөлт мэдрэв.

Тэр Юнхо руу харан чичирхийлэх гараа арай ядан өргөсөөр түүний нүүр лүү явуулж байсан ч дундаа зогсоод оронд нь цөхрөлтөө автсан дуугаар ам нээв.

"Яаж чадав аа?" Түүний шаналалд автсан нүднээс нулимс дусалж эхлэхэд,

Юнхо түүнийг шууд тэврэн авч, "Миний буруу, миний буруу..." Тэр ярихыг оролдох ч амьсгал нь давчдаж байлаа.

"Надад битгий хүр!" Хэри уурлаж, түүн рүү орилон тэврээс нь салах гэж тэмцэхэд залуу түүнийг явуулсангүй. "Гуйя, надад боломж өгөөч." хэмээн хичээнгүйлэн гуйна.

"Боломж? Надаас боломж олгохыг гуйж байна гэж үү? Чамд хэдэн удаа боломж олгосон билээ. Гэхдээ чи намайг ганц биш, хоёр ч удаа яаж шархлуулж чадна вэ? Би чамайг дэндүү ихээр хайрласан. Чамайг бүхий л амьдралынхаа хүлээсэн шүү дээ. Оронд нь чи өөр нэгнийг хайрлаж, хоёр удаа гэрлэсэн. Яаж ингэж чаддаг байна аа? Тэгчхээд боломж өгөөч гэсэн үү?" Хэри түүний цээж рүү цохин түлхэх гэж оролдохдоо ийн хашхирах аж. Гэвч Юнхо түүнийг сулласангүй.

"Би... би тэнэг... Тэр эмэгтэйд би сайн байгаагүй. Би зөвхөн чамд л хайртай. Надад итгээрэй. Тэр эмэгтэй, Жинаг чамайг гэж бодсон ч үгүй байсан. Уучлаарай, үнэхээр уучлаарай." Юнхогийн нулимс хяналтгүй урсана.

"Уучлаарай, чи харамсаж байна гэж хэллээ. Чи... чи намайг үхэхийг ажиглаж байсан шүү дээ." Хэри уйлсаар түүний араас цохиж эхлэв.

"Яаж чадаж байна аа? Яаж ийм байж болдог юм бэ?" Хэригийн гомдол, уур хилэн хийгээд өвдөлт бүхэн галт уул шиг оргилон дэлбэрэх аж.

Юнхо үг хэлж зүрхлээгүй бөгөөд Хэрид сэтгэлийн шаналал, бухимдлаа тайвшруулах боломжийг олгов. Хэри хагас цагийн турш түүний нурууг цохиж, тэврэлтээс нь гарах гэж зогсолтгүй ноцолдоно. Байрнаасаа ч хөдлөлгүй Юнхо өөрийгөө буруутган нулимс урсгахдаа Хэригийн хүчтэй юм шиг аашлах ч чичрэх биеийг энгэртээ бат бөх тэврэн түүнд өөрийг нь өвтгөхийг зөвшөөрнө. Түүнд биеийн өвдөлт хамаа байсангүй. Учир нь тэр энэ байтугай ч хүртэх ёстой.

Хэрид болж буй бүхнийг ойлгох тэнхэл болон хэчнээн их орилж хашхирсан ч сэтгэл хөдлөлөө хаях чадал байсангүй бололтой. Тэр ганцхан цагийн дотор хэтэрхий их мэдээлэлд цохигдсон. Түүний бие уур уцаар, бачимдал бухимдал болоод сэтгэлийн дарамтыг тэсвэрлэх чадваргүйд хүрч, тэр ухаан алдах нь тэр.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now