Ян Хэри (14)

3.3K 355 43
                                    


Юүнхо олон цагийг булшны өмнө сууж өнгөрөөв. Харин Хэри зүгээр л түүнийг хүлээж, царайг нь харж, оршуулгын эргэн тойрноор алхах гээд элдвийг хийн сэлгүүлцэнэ. Гэтэл аниргүйг үргээн Юүнхогийн утас хангинахад Хэри түүний яриаг чагнахаар хурдхан хажууд нь очив. Юүнхо хэн залгасныг хараад хөнгөн санаа алдан дуудлагаа авчээ.

"Эмээ нь байна, чи хаана байна? Жина над руу залгаад чамайг гэртээ ирээгүй гэж хэлсэн!" хэмээн харилцуурын цаанаас Юүнхогийн эмээгийн хоолой гарав.

Юүнхо хариу хэлэлгүй хэсэг байсны дараа ам нээлээ.
"Эмээ... би үргүйдэлтэй."

Санаанд багтамгүй зүйлийг сонсоод Хэри туйлын ихээр цочирдох нь тэр.

"Чи үргүйдэлтэй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ян гэр бүлийн охин Жинаг түлхэхээс өмнө чи хүүхэдтэй болж чадсан. Бас ахиад аль хэдийн хүүхэдтэй болсон биз дээ? Жина одоо жирэмсэн шүү дээ. Тийм байтал чи яаж үргүйдэлтэй байж болох юм?" эмээ нь гайхширсан ч тайвнаар ийн асуув.

"Би үргүйдэлтэй гэдгээ саяхан мэдсэн... Бас Жина...тэр урьд нь огт жирэмсэн байгаагүй. Одоо түүний хэвлий дэх хүүхэд минийх биш." гэсээр Юүнхо хоолой зангиран хэлэх аж.

Хэри чичрэх гараараа амаа таглав. Тэр юу мэдрэх эсвэл юу хийхээ сайн ойлгохгүй байсан юм. Түүний эмээ нөгөө талд удаан хугацаанд чимээгүй байсны дараа ярьж эхэллээ.

"Одоо гэртээ харь! Дараа нь бид өөр арга олно. Жинагийн хувьд бид ДНХ-ийн шинжилгээ хийх хэрэгтэй. Алдаа гарсан байх. Тэгэхээр одоо гэртээ харь!" гэсээр эмээ нь шийдэмгий хатуухан хэлж орхив.

Юүнхо тайвширч нулимсаа арчаад хувийн туслахаа дуудаж, тэд оршуулгын газрын үүднээс эмээгийн харш руу зүглэв.

Хэри оршуулгын газар ганцаараа үлджээ.

Тэр үг дуугүй байсаар яахаа мэдэхгүй будлина. Сая л түүний толгойд дурсамж нь орж ирснээр тэр амаа таглалаа. Жина шатнаас унахад хоёр хөлнийх нь хоорондоос биш зөвхөн толгойноос нь цус гарч байсан шүү дээ. Гэхдээ Жина яагаад худал хэлж, ийм зүйл хийв ээ. Хэри бодолдоо галзуурах шахаж, нааш цааш холхин эргэлдэнэ.

Хэдэн өдрийн дараа Хэри өөрийн булшин дээрээ ирлээ. Гэр бүл нь явахаасаа өмнө ядахдаа охиноо энгийн оршуулгын газар үлдээснээс үзэсгэлэнтэй газар байршуулъя гэж шийдээд булшийг нь өөр газар шилжүүлжээ. Хот болоод үзэсгэлэнт байгалийг харж болох өндөрлөг оройд орших газар охиноо нутагшуулсан юм. Түүний нэрийг булшны чулуун дээр уран тансаг угалзлуулан гоёмсгоор бичсэн байв. Хэри тэрхүү загварыг үнэлж, сэтгэл хангалуун үлджээ. Үүнийг түүний өхөөрдөм хөөрхөн дүү болох Ружэ хийсэн. Тэр урлагт үнэхээр их хайртай. Эгчдээ сүүлийн удаа зориулж хамаг сэтгэлээ гаргаж урлан бичсэн билээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now