Ян Хэри (2)

4.4K 371 6
                                    


Хэри хөгшин эмэгтэйн цүнхийг газраас аваад түүний зүг дэгжин алхана. Ахимаг насны хатагтай машиндаа айснаасаа болоод багтрах бол түүний туслах тайвшруулж байлаа. Өнөөх туслах Хэриг эзэгтэйгийнх нь хэтэвчийг барин ирж байхыг хараад сэтгэл нь ихэд хөдлөх аж. Тэрээр машинаасаа гарч ирэн Хэритэй мэндлэв.

"Баярлалаа хатагтай" хэмээн хөгшин эмэгтэйн туслах хэллээ. Хэри хулгайчид шүүрүүлсэн цүнхийг нь өгөхөд туслах нь тэр даруй эзэгтэйдээ хүлээлгэн өгөв.
Настай эмэгтэй Хэриг хараад нүдэнд нь бараг л нулимс цийлэгнэж байлаа.

Хэри "Зүгээр дээ! Авхай" гэж туслахад хэлээд хөгшин эмэгтэйд хандан "Харин та зүгээр үү?" хэмээн санаа зовсон харцаар харан хэлэхэд эмгэн,

"Би зүгээр ээ, ердөө л цүнхээ шүүрүүлсэн" гэж хэлээд яарч сандран цүнхээ уудлан эртний "Rolex" цаг гаргаж ирэх нь тэр. Тэгээд цагаа хоёр гартаа чангаар атган зүрхэн тушаа цээжин дээрээ авчран нааж нулимс урсгаж эхлэв.

Хэри настай эмэгтэйн үйлдлийг харан "Магадгүй энэ цаг нь түүний хувьд сэтгэл зүрхэнд нь ихээхэн үнэ цэнэтэй бололтой" гэж бодон ширтэнэ.

"Намайг уучлаарай, энэ цаг хайрт нөхрийг сануулдаг надад байгаа цор ганц хэсэг нь юм. Би үүнийг хаа ч байсан үргэлж биедээ авч явдаг. Тэгээд л хулгайч цүнхийг минь шүүрэхэд бага зэрэг цочирдсон юм л даа!" хэмээн хөгшин эмэгтэй түгдрэн хэллээ.

Хэри түүн рүү зөөлөн мишээл тодруулаад "Тэгвэл танд тусалсандаа туйлын баяртай байна, хатагтай."

Өнөөх хатагтай урд нь зогсох залуу бүсгүйн харцыг харвал дулаахан мэдрэмж төрж байлаа. Тэр Хэриг ямар нэгэн бэртэл авсан байх вий гэж санаа зовсондоо дээрээс нь доош нүдээ гүйлгэн шалгахдаа түүний банзлыг хагас урагдчихсан байгааг олж харав. Тэгээд санаа зовнин асуулт асуух нь тэр.

"Чамд шинэ юбка худалдаж авцгаая. Чиний юбка урагдсан нь бүгд миний буруу болохоор би чамд шинийг авч өгье"

Харин Хэри хөгшин эмэгтэйн саналыг сонсоод зөөлнөөр толгой сэгсэрнэ.

"Энэ миний хуучин юбка, тэгэхээр зүгээр дээ. Бас би таны саналыг зөвшөөрмөөр байгаа ч жаахан яарч байгаа болохоор татгалзах хэрэгтэй бололтой. Таныг ойлгоно гэдэгт итгэж байна." гэж хүндэтгэлтэй хэлэв.

Настай эмэгтэй түүнийг ятгахыг хүсэх ч Хэриг нэгэнт яарч байгаа гэснээс хойш түүний татгалзлыг эерэгээр хүлээн авлаа. Бас ятгаж чадахгүй учир настай эмэгтэй түүнд өөрийн нэрийн хуудсаа өгөв. Хэри түүнийг хүлээн авснаа шууд халаасандаа хийчхээд өршөөл эрэн рестораны зүг яаран явах аж. Харин рестораны зүгээс түүний эр зоригийг хүндлэн үнэгүй хоолны захиалга өгч, мөн ресторанд үнэгүй хооллох боломжийг олгодог VIP картыг бэлэглэжээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now