7. А Ми

3.8K 396 51
                                    


Хэри И Фан гэх мастер залууг холоос өөрийг нь үргэлж ажиглаж, тандаж байсан гэдгийг огтхон ч анзаараагүй аж. Хэрэв тэр энэ тухай мэдвэл гарцаагүй хайхрамжгүй байснаа зэмлэн өөрийгөө цохино биз. Олон ном судар шагайж, уйгагүй бэлтгэл хийсэн гэх боловч эргэн тойрон дахь зүйлсийг мэдрэх чадвар нь үргэлж асуудал болж байсан. Үүнээс үүдэн өөртөө итгэх итгэл нь буурахад хүрсэн гэж хэлж болно. Ойр орчимд нь хулгана байгаа эсэхийг ч тодорхойлж чадахгүй тийм сул дорой нэгэн. Үнэндээ тэр огт ойлгохгүй байлаа. Гэрлийн бүлэгт хамаарагддаг хүн бүхэн хүрээлэн буй орчинд болж байгаа бүх зүйлсээ мэдрэх чадвартай атал тэр ямар ч хэрэгцээгүй мэдрэмжид ороогддог, бүр дээрээс нь нэмээд хайрын занганд автсан зовж шаналж, санаж үгүйлсэн утгагүй мунхаг тогтворгүй мэдрэмжүүдэд өртдөг. Хэригийн хувьд энэ биеийн эзнээс болж энэ удаагийн даалгавар нь хамгийн хүнд хэцүү нь болох шинжтэй. А Мигийн зан байдлын жагсаалтыг сонсоход ч санаа алдам.
Нэгт: Мунхаг
Хоёрт: Тэвчээргүй
Гуравт: Чадваргүй
Дөрөвт: Өрөвдөлтэй, магадгүй цааш ойролцоо үгсээр үргэлжлээд л байна биз.

Бүлгийн мастерын яагаад өөрийг нь сонирхох болсон шалтгааныг бодож байсан Хэри түүний хоолойгоор бодлоосоо салав.

"Ойлголоо, энд суурьшиж болно, нэгэнт бүлгийн гадна байхыг хүссэн юм бол энд байх хэрэгтэй. Яахав тэгээд энэ байшингаа хамтдаа хэрэглэж болох л юм." хэмээн И Фан мушилзсаар шоглов.

"Өөх гайхалтай..." Хэри хөнгөн санаа алдан нүдээ эргэлдүүлэв. "И Фан."

"Нэрийг минь дуудах чинь надад таалагдаж байна." хэмээн И Фан Хэри рүү инээмсэглэн хэлэх аж. Тэгээд маш хурдан хөдөлж, түүний эсэргүүцлийг үл харгалзан өвөр дээрээ суулгачих нь тэр. Хэригийн хүч чадал залууг эсэргүүцэхэд дэндүү хүчин мөхөс юм.

"И Фан намайг яг одоохон тавь! Чи намайг барьцаалах эрхгүй, юу хийхийг минь надад заах эрх ч байхгүй. Намайг сулла! Нэр хүнд чинь юу ч байсан сүйрэх л болно доо. Хайрт хонгор Ши Фэн рүүгээ яагаад очиж болохгүй гэж." Хэри ийн уурласаар түүний өвөр дээр тийчиггнэж байв.

И Фан сэтгэл хангалуун хөхрөөд түүний эрүүг зөөлөн өргөн "Чи хардаад байгаа юм уу?"

"Эрүүг минь барихаа больчихгүй юу. Үнэхээр ядаргаатай байна. Энэ чинь солонгос драма биш, хятад жүжиг ч биш шүү. Аахх!" Хэри хамаг арьсаа хамран дээрээ аваачин түүн рүү ширүүн харна.

"Бас бүтэшгүй зүйл мөрөөдөхөө болиод намайг сулла гэсэн шүү!" Залуу мастерын ичгүүргүй үйлдэл түүнийг улам хилэгнүүлж байлаа. Тэр өөрийг нь ороосон ороонго ургамлаас гараа суллахыг оролдохдоо давхар өөрийгөө тайвшруулахыг хичээнэ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now