3. На Лена

3.6K 348 14
                                    


"Би энэ харшийг зарах гэж байгаагаа дуулгахын тулд та бүхнийг энд цуглуулсан юм. Бас аль хэдийнээ хэн нэгнийг надад зуучилж өгөхийг гуйчихсан байгаа. Энэ сарын сүүлчээр нүүнэ гэж төлөвлөж байна. Үүнийг танд болон таны ажилд хамаатай гэдгийг мэднэ ээ. Гэхдээ би зоогийн газар нээх гэж байгаа болохоор тэнд ажиллах хүмүүс хэрэгтэй. Тиймээс би бүгдийг нь шинээр ажилд авах болно, яагаад та нараас асуухгүй юм гэхээр бид удаан хугацааны турш бие биенээ сайн мэддэг болсон шүү дээ. Бас үүнийг ашиглаад надад үнэнчээр үйчилж, тусалж байсанд чинь талархлаа илэрхийлмээр байна. Хэрэв та нар миний саналыг хүлээж авбал мэдээж ашиг тусаа өгөх болно. Хэрвээ бид сайн орлого олж чадвал хүн бүр орлогын хоёр хувийн хүртэнэ. Харин амжилтанд хүрвэл түүнээс ч илүү ихийг авах боломжтой. Бас шуудхан цалингаа өгч чадна гэж амлаж чадахгүй байгаа ч жилийн дараа гэхэд та нар хөдөлмөрийнхөө үр шимийг хангалттай хүртэнэ гэдгийг би баталж чадна." Хэри тэдний урд зогсоод өөрийн төлөвлөгөөгөө ийн танилцуулжээ.

Түүний үгсийг сонссоны дараа бүгд хоорондоо ярцгаагаад л байв. Хани тэдний буланд чимээгүй зогссоор.

Хэсэг хугацааны дараа тэдний нэг нь ам нээлээ.

"Хатагтай Лена, та маш сайхан сэтгэлтэй юм. Энэ хэдэн жилийн хугацаанд миний болон гэр бүлийн минь төлөө хийсэн бүхэнд тань би талархаж явдаг. Би танд заавал туслах болно оо. Хоёр хувь ч хамаагүй тантай нэгдэхэд бэлэн байна."

Тэрхүү хүний дараагаас хүн бүхэн санал нийлж, хамтарч ажиллахаа тангараглахад Хэри үүнд баяртай байлаа.

Дараа өдөр нь харш бүхэлдээ хөл хөдөлгөөнд автан завгүй өнгөрөөцгөөх аж. Засгийн газраас нэг хүн ирж харш болон түүний доторх бүх тавилгыг сайтар судлан шинжлэв. Хэри нөхрийнхөө эрх мэдлийн доор ажилладаггүй хүнийг хайж олсон. Тэр хэнийг дуудах шаардлагатай, зөв хүнээ олохын тулд хоёр хоногийг зарцуулсан юм. Харш том, мөн дотоод засал чимэглэл, тавилгануудаас нь үүдээд Хэри болон засгийн газрын ажилтан үнийн тохиролцоогоо нухацтай хийцгээнэ. Хэри өөрийн дэлхий дээрх туршлагаас үзэхдээ энэ харшийг хэр үнэтэй болохыг тооцоолчхоод мэдэж байсан юм. Энэ нь өнөөх ажилтны амыг ангайлгаж гайхшруулсан хэрэг. Харшийн булан тохой бүрээр тэд ярилцаж явсны эцэст үнэ нь боломжийн ихээр үнэлэгдсэн. Тэр ч байтугай Хэри өнөөх хүнээсээ зоогийн газар болоод амар тайван амьдрах байршил сайтай жижиг байшин олж өгөхийг хүсэв. Харин тэр хүн Хэригийн талаар гэгээлэг, эерэг сэтгэлгээтэй байсан болохоор түүний хүслээр байршил сайтай газар бат бөх байшин, мөн хийц загвар ч сайтай барилга санал болгон зөвлөсөн билээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now