4. Жаслин

3K 331 0
                                    


Басхүү нэг сар гаруй хугацаа өнгөрч Хэри дахиад агуйгаасаа гарах цаг болжээ. Тэр үл мэдэгдэх араатнаас болж ойгоор хэсэн тэнүүчилж, эрэл хайгуул огт хийдэггүй билээ. Түүний даалгавар бол амьд байх явдал. Тиймээс үргэлж агуйд байх нь ганц сонголт. Гэхдээ одоо бол тэр ан хийж, цөөнгүй тооны хүнсний ногоо, жимс жимсгэнэ түүх хэрэгтэй. Мөн агуй дахь амьдрал нь түүнийг сул дорой болгох учир Хэри бүхэл сарын турш биеэ хүчирхэгжүүлэх гэж ихэд чармайн хичээсэн. Тэр хорвоогийн хамгийн аюултай нөхцөлд байгаа учир урсаж буй цаг хугацааг дэмий өнгөрөөхийг хүсээгүй билээ.

Хэри урьдынх шигээ бүх зүйлсээ бэлдээд агуйгаас болгоомжтой гэтэн гарав. Жимс, ногоогоо цуглуулсны дараа тэрээр өөр нэг урхи тавьж, олзоо отохоор ойролцоох сүрлэг том модон дээр авирчээ.

Хэри эвшээлгэн хүлээж байхдаа доороос нь архиран хүржгэнэх чимээ дуулдахыг сонсов. Тэр доошоо хараад тэр даруйдаа мөчрүүдийн хооронд халхлагдан нуугдлаа. Нэг ирвэс, нэг бар байх бөгөөд тэд өөд өөдөөсөө харан исгэрэн архирч байх нь тэр. Ирвэс агнасан гөрөөгөө хамгаалж байсан бөгөөд бар түүнийг нь хүсэж байв.

"Өг эсвэл үх" хэмээн бар сүрдүүлнэ.

"Үгүй! Би үүнийг эхэлж агнасан. Энэ миний өмч. Явж өөрийн хоолоо хайж ол!" гэж ирвэс архирлаа.

Хэри ойлгомжгүй хэлээр ярих эдгээр амьтдыг хараад хэчнээн үлэмж том харагдаж байгаад нь гайхаж байв.

"Тэгвэл чи сонголтоо хийлээ" хэмээн бар шүд зуун исгэрэн заналхийлж, шуудхан ирвэс өөд үсрээд хүзүү рүү нь довтоллоо. Ирвэс өөрийгөө хамгаалах гэж хичээж байв. Ширүүн амь эрсэх тулалдааны дараа ирвэс бэртэж, бар гөрөөг нь эзэрхийлэн авлаа. Тэгээд хүнд шархадсан ирвэсийг орхин бахдал дүүрэн олзоо аван өөрийн замаа хөөх аж. Ирвэс шархаа даалгүй газар унах мөчдөө эмэгтэй хүн болон хувирах нь тэр. Тэрхүү эмэгтэй урт цагаан үстэй, хар толботой цагаан сүүлтэй. Хэри хэрхэн өөрчлөгдсөнийг нь хараад эрүү мултарч, нүд нь аяганаас унах хэмжээнд хүртэл гайхширч орхилоо. Гэхдээ нэг зүйл нь хачирхалтай санагдах ба яагаад ирвэс эмэгтэйн гэдэс том болчихов?

Хэри бэртэлтэй ирвэсийг өөрт нь хор хөнөөл учруулж, халдаж чадахгүй гэдгийг мэдэж байв. Тиймээс тэр модноосоо үсрэн буусан юм. Гэмтсэн ирвэс түүн рүү харан нүднээс нь нулимс урсаж эхлэв. Хэри түүний өвдөлт, шаналлыг харж чадах бөгөөд энэ эмэгтэйг удахгүй амьдралаа алдах боломжтойг мэдрэх аж.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now