5. Гү Игён

2.9K 322 20
                                    


Хэсэг хугацааны дараа Хэри уруул дээрээ чийглэг зөөлөн зүйл мэдрэх нь тэр. Яг л түүнийг үнсэж буй мэт. Тэрээр нүдээ алгуурхан нээгээд цочирдож орхисон юм. Сэтгэхүй нь бодлынх гүнд төөрөөд хөлдчихсөн мэт Тэминийг хүчээр шалгамгай гэгч нь уруулыг нь салган хэлээ аманд нь оруулахад ямар ч хариу үйлдэл үзүүлж чадсангүй. Хэрхэн амьсгалдгаа ч мартаж орхижээ.

Мэдрэгдэж буй цор ганц зүйл нь бие дотроос нь булгилан ундрах халуун мэдрэмж. Тэмин орон дээр хажууд нь хэвтэж байхдаа гараа биеэр нь гүйлгэж ташаанаас нь барин өөртөө улам ойртуулан татав. Дараа нь залуугийн гар Хэригийн гэдсээр шүргэх шахам гүйсээр хөх дээр нь ирээд зөөлөн базлах үед Хэри гэнэт энэ мансуурам байдлаас бүрэн сэргэн бодит ертөнцөд буцан ирлээ.

Хэри түүнийг зөөлөн түлхэв. Тэднийг салахад бумбагар ягаан уруулуудынх нь хооронд мөнгөлөг зураас хальтхан үзэгдэн тасарна.

"Тэмин, чи согтчихсон байна." Хэри зөөлөн бувтнан хэлэх ба тэр яг одоо энэ зүйлийг үргэлжлүүлж болох ч Тэминийг эрүүл бус байхад нь ашиглаж болохгүй гэдгээ мэдэж байв. Гол даалгавар нь энэ залууг өөртөө дурлуулах ёстой боловч энэ нь тийм ч зөв эхлэл биш шүү дээ.

"Би зүгээр л эмэгтэй хүн үнсвэл ямар мэдрэмж төрдөг болохыг гайхсан юм." залуугийн тогтуун аяархан хоолой сонсогдов.

Хэри толгойгоо зөөлөн дохин
"Унтлаа. Маргааш бэлтгэлтэй болохоор амрах хэрэгтэй байна. Сайхан амраарай, Тэмин." гэж хэлээд эргэж харан хэвтэв.

Гэхдээ бүхэл шөнийн турш тэдний хооронд болсон тэр оргилсон халуун мэдрэмжийг эргэн дурссан хэвээр Хэри цурам ч хийж чадаагүй юм. Түүний толгойд олон утас эрчлэгдсэн мэт бодол санаа нь үймэрч орхижээ. Өмнө нь тэр яг ийм үнсэлтийг мэдэрч байсан гэж санагдах ч хаана, хэзээ, яаж болж байсан гээд юу ч санахгүй байв. Бас өөр нэг бодол нь яг одоо ижил хүйстэн залууд сексийн өөрчлөлт тохиолдох нь ямар нэгэн аюулд ч хүргэж магадгүй юм. Эрүүл ухаанаа олсон үед гол буруутан нь гарцаагүй Хэри байна биз.

Орны нөгөө талд Тэмин ч бас гайхширсан байдалтай нойргүй хоножээ. Тэр унтаж байгаа юм шиг дүр эсгэсэн ч тэдний хооронд үл ойлгогдох оч бий болсон гэдгээс айж байв. Гэхдээ үнсэлт хачин боловч гайхалтай байсан. Хэдий тэр олон эрчүүдийг үнсэж байсан ч энэ удаагийнх тайлбарлаж барамгүй онцгой. Залуу гайхах тоймгүй олон мэдрэмждээ төөрч будлих аж.

Өглөө эрт тэдний хэн хэн нь босох боломжгүй гүн нойрондоо дийлдсэн байлаа. Харин утасны чанга хангинаан тэднийг цочоосон юм.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now