15. На Лена (Төгсгөл)

3.6K 376 45
                                    


Хэригийн эцэг эх охиноо хүрээлэн зогсоод хамгаалж эхэлнэ.

"Аав, ээж, Намайг тоолгүй, болгоомжтой бай!" Хэри санаа зовон үл ялиг уурлан ориллоо.

Тэр дайрах цус сорогчдыг үргэлжлүүлэн хэрцгийгээр хорооно. Түүний алхам, хөдөлгөөн бүр хурдан шаламгай, сурцтай байх аж. Лена хэдий цус сорогчийн онцгой чадваруудтай ч огт ашиглаж чаддаггүй байсан. Харин Хэри өөрийн мэдлэгийн азаар чадвараа бүрэн дүүрэн ашиглана.

Тулааныхаа үеэр Тэкён сая л Хэриг энэ аюултай газар тулалдаж байгааг анзаарлаа. Тэр харсан даруйдаа тэдэн рүү хурдтай явав.

"Түүнийг эндээс гарга!" Тэкён түүний эцэг эхэд хандан хашхирахад

"Би тусалж чадна!" хэмээн Хэри нэг цус сорогчийг алах үедээ зөрүүдлэн хашхирав.

Эцэг эх нь Тэкён руу яаж ч чадахгүй нь гэсэн аятай харна.

"Лена, ганц удаа намайг сонсооч." гэж Тэкён дайсныг хөнөөж байхдаа түүнээс чин сэтгэлээсээ гуйв. Тэдэн дээр дайсан ирсээр л байх ажээ.

"Уучлаарай, чадахгүй." Хэри ийн хэлээд Никкүний байгаа газар луу хурдхан очоод түүнд туслаж эхлэв. Тэкён түүний араас очин хамгаалах гэтэл гэнэт арван цус сорогч нэгэн зэрэг хүрч ирээд тэр Хэригийн эцэг эхтэй хамт тулалдан үлдлээ.

Хэри дайсны цус сорогчийг алахдаа бүрэн анхаарлаа төвлөрүүлнэ. Тэкён удирдагчийг нь алах хүртэл тулаан хэдэн цаг үргэлжилсэн юм.

Хүний цусаар хооллогч цус сорогчид удирдагч нь Тэкёны гарт хороогдож байгааг хараад зугтах гэж оролдоно. Тэкён эрчүүддээ тэднийг зугтаалгалгүй барьж аваад шоронд хорихыг тушаав. Харин дараа нь тэдэнтэй хэрхэн юу хийж, ямар шийтгэл оноох талаар бодох болно.

Хэри болон түүний эцэг эх гээд бүхэл бүтэн овгоороо На гэр бүлийн харш руу ялалтаа тэмдэглэхээр явжээ. Тэднийг ирэхэд Жэе Пак Хэриг хүлээгээд зогсож байв. Түүний хүзүү боолттой байх аж. Хэри түүнийг харчхаад хурдтай алхан очоод шууд шархыг нь харахыг хичээв. Шарх нь аль хэдийн анигдсан байсан боловч бага зэрэг өнгөтэй байлаа. Хор биеэр нь тархаагүйд Хэри санаа амран гүнзгий амьсгал авч чадахаар болжээ. Харин Жэе Пак түүнтэй дэндүү ойрхон, мөн түүний амьсгал хүзүүнд нь мэдрэгдэхэд хөшиж орхисон юм. Тэр Хэригийн халамжийг авч байгаа анхны хүн гэж бодохдоо сэтгэл нь хөдлөх аж.

Удалгүй Хани ээжтэйгээ цуг тэдэн дээр ирэв.

Тэр үнэхээр их сандарсан харагдана. Үнэндээ тэр тулаанд хамт явахыг ихэд хүсэж байсан боловч Никкүн түүнд аюул учруулахыг хүсээгүй тул орон дээр нь уяад түүний ээжийг дуудан эргэж ирэх хүртэл нь харж байхыг хүсжээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now