Ян Хэри (23)

2.8K 383 53
                                    


Хэдэн цагийн дараа тэд жанжны өргөөнд ирэв.

Гэр лүүгээ буцаж явах хугацаанд шивэгчин охин Хао Ниг тэврэх зуур уйлахаа зогсоож чадаагүй. Бяцхан охин байхдаа авхайд үйлчилж эхэлснээс хойш тэд эгч дүүс шиг дотно харьцдаг байсан. Ихэнх тохиолдолд Хао Ни юу ч авсан байсан охинд хүртээж, шагнадаг. Тэр ч байтугай Хао Ни хэзээ нэгэн цагт охиныг гэрлэхэд нь туслахын үүднээс инжийг нь бэлдэж өгчээ. Бага наснаасаа хамт өссөн шивэгчин охин түүнийг хэчнээн энэрэнгүй сайхан сэтгэлтэйг мэддэг. Тэр охины төрсөн эгчээс ялгаагүй хайрлаж, энэрдэг юм.

Лун Вэй мориноос буугаад болгоомжтойхон шиг Хао Ниг гар дээрээ өргөв. Энэ залуу ч бас бага балчраасаа түүнийг хэрхэн өсөж бүсгүй болохыг харсан. Залуугийн хувьд тэр яг л эгч шиг нь. Хао Ни тарчигхан гэрт өссөн түүнд сэлэм хэрэглэх, тулааны урлагийг зааж, өөрийн хувийн хамгаалагчаа болгожээ. Одоо бол залуу түүнийг цаг алдаж хамгаалж чадалгүй амиа алдахад нь хүргэлээ гэж өөрийгөө буруутган зүхэж байв. Авхайгаа гар дээрээ өргөхөд тэр тайван унтаж байх шиг харагдана, гэхдээ энэ үнэхээр үнэн тэр одоо дахиж сэрэхгүй болтлоо гүн нойрсож байна. Залуу хөвгүүн уйлж, чангаар хашхирахыг хүсэх ч арчаагүй өөрт нь тэгэх эрхгүй байхгүй мэт санагдана. Мөн тэр хүндээр бэртсэн байгаа ч шархаа үл тоон Хао Ниг бөх гэгч нь өргөж байлаа.

Шивэгчин охин жанжны өргөө хашааны дааман хаалгыг хүчтэй чангаар нүдэх бөгөөд харуул тэдний байдлыг хараад цочирдож, дорхноо гашуудав.

Лун Вэй удаанаар жанжны гэр бүлийн ихэвчлэн цайлахаар очдог цэцэрлэгт хүрээлэн дэх саравч руу алхлаа. Эдгээр цагаар их эзэгтэй Фурен, хөвгүүдийнхээ эхнэрүүдтэй хууч хөөрөн цай ууж суудаг.

Фурен цэцэрлэг хүрээлэнг тойруулан ажиглаж байгаад Лун Вэйн гар дээрх тэр чигээрээ цусанд будагдаж хүндээр шархадсан ухаангүй байх Хао Ниг олж харав. Тэр яаж ч чадалгүй аймшигтай чичрэн гар дахь аягаа хөндрөн унагаан хөлдөж орхилоо. Энэ үед номын өргөөндөө судар шагайж байсан жанжин дээр харуул нь ирж Хао Ниг бие хамгаалагчийнхаа гар дээр ухаангүй байсан бас юу тохиолдсоныг дуулгахад жанжин санд мэнд саравч руу яаравчлан хурдлав. Хүн бүрийн нүд хамгаалагч болон Хао Ни дээр тогтсон байсан ч хэн ч хөдөлж чадсангүй.

Лун Вэй одоо ч авхайгаа чанга тэвэрсээр хөл алдан өвдөг дээрээ суун дуу алдахад тэд ухаангүй цочирдсон тэнэг байдлаасаа сэргэв. Жанжин гүйж очоод шууд охиноо тэврэн аваад галзуу хүн шиг орь дуу тавин чангаар уйлж эхлэв. Эхнэр нь охиныхоо харагдах байдалд итгэж чадалгүй чичирсээр. Хамгаас хайрт охин нь хорвоо ертөнц, гэр бүлээ орхиод яваад өгчихсөн гэдэг итгэмээргүй аж. Түүний бие дулаанаа алдаж, одоог хүртэл амьсгалгүй хэвтэж байгаа нь хар дарсан аймшигт зүүд мэт. Тэд өчигдөрхөн л эрүүл саруул хоорондоо ярилцаж байсан шүү дээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin