Ян Хэри (17)

3.5K 353 22
                                    


Дараагийн өдөр нь бас л Юүнхо эмээгийн хамт Хэри дээр зочлон ирсэн юм. Мөн Чанмин ч гэсэн иржээ. Тэд нэгэн зэрэг ирж таарсан нь ховор тохиол гэлтэй.

Тэднийг яг орж ирэхэд Хэри угаалгын өрөөнөөс гарч байсан бөгөөд өөр дээр нь зочлон ирсэн хоёр эрийг гайхсаар ээлжлэн сэжиг бүхий харцаар харав. Өрөөн доторх уур амьсгал хүндхэн дарамт мэдрүүлж таагүй санагдуулна. Сэтгэл хөдлөлөө тогтворжуулахын тулд Хэри чамархайгаа илэн массажлав. Зол болж түүний хоёр ах болох Тэян, Сынри болон хамгийн бага охин дүү Лиса нь зочдын араас удалгүй орж ирсэн юм.

"Ноён Чанмин, ноён Юүнхо. Та нарыг миний бяцхан дүүг эргэхээр ирсэнд таатай байна." хэмээн Тэяан мэндчилэв.

Тэяан, Сынри хоёр нэр хүндтэй язгууртан ноёдыг хараад Хэриг үл хайхран хойш түлхэх нь тэр. Хэри амаа ангалзуулсаар үлдэж хоцорчээ. Харин Лиса л ганцаар эгч рүүгээ тайван алхаж очоод зөөлөн тэврэн тайтгаруулав.

Бүхий л хугацаанд ах нар нь зөвхөн Чанмин, Юүнхо хоёртой зөвлөлдөн ярилцаж байхад хувийн өрөөнийхөө нөгөө талд эгч дүү хоёр хоорондоо ярилцаж байсан юм.

"Хонгор дүү минь, бид одоо ингээд явъя даа, харин чи сайн унтаж амарна шүү!"

Сынри дүүгээ зэмлэх мэт хэлэнгээ багахан мушилзаж нэг нүдээ ирмэх нь тэр. Хэри тэдний санаа бодлыг зөвөөр ойлгоод талархалтайгаар инээмсэглэлээ.

Үнэндээ ах нар нь дүүгээ тайван байлгахын тулд өнөөх хоёр эрхэм ноёдыг санаатайгаар охин дүүгээсээ холдуулж байжээ. Мөн Тэяан эр хүн больсон хойно тэднийг хамтдаа хатуу зүйл ууя хэмээн урьсан байлаа. Залуусыг гарахад Лиса эгчдээ хань болохоор үлдэв.

"Эгчээ, Тэгээд танд хэн нь хамгийн таалагдаж байгаа нь юм бэ дээ?"
Лиса жогтой гэгч нь мушилзсаар асуухад Хэри зүгээр инээмсэглээд хариу хэлээгүй юм.

Маргааш нь эмнэлгээс гарах өдөр байлаа. Эцэг эх нь охиноо илүү их амраахыг хүссэн ч Хэри гэртээ харихыг илүүд үзсэн хэрэг.

Түүнийг цүнхээ янзалж байхад өрөөнд нь гоёмсог баглаа цэцэг барьсан Юүнхо орж ирэв.

Хэри түүнийг хараад хэсэг зуур чимээгүй зогсох аж.

Юүнхо ч мөн нөгөө талд энгийн цагаан даашинз өмссөн түүнийг хараад чимээгүй зогссоор. Анир чимээгүй орчинд залуугийн зүрх хурдан хүчтэйгээр балбаж эхэлжээ. Тайлбарлаж чадамгүй мэдрэмж, гэхдээ эмэгтэйг харах, зөөлөн сайхан үнэрийг нь уушгилах бүрт олон сэтгэл хөдлөл ундарч, цээжинд нь дайн дэгдэж буй мэт болно. Хорвоо ертөнц тэр чигээрээ хөдөлгөөнгүй болон зогсож, зөвхөн зүрх нь хэчнээн хурдтай цохилж байгаа нь мэдрэгдэж байв. Цаг урсах тусам улам чангарч, хурдассаар.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now