16. Сүүлчийн даалгавар

3.3K 428 66
                                    


Өөрийн үнэн сэтгэлээ ойлгохыг хичээнэ. Үнэндээ тэр одоо ч түүнд хайртай хэвээр байгаа гэдгээ үгүйсгэж чадахгүй. Мөн биелүүлсэн даалгаврын ертөнц бүр нь зүгээр ч нэг тохиолдол байгаагүйг тэр хэдийн мэдсэн. Түүнийг үргэлж хайж ирсэн Юнхо руу очих нь хувь тавилан мэт. Зүүдний талаар ярьсан бүхэн үнэхээр түүнийг дагаж байсныг батална.

Зүүлтний хүчээр тэд холбогдож, хэчнээн холдож, зугтах гэж тэмцсэн ч татагдан нэг цэгт огтлолцох нь жам гэлтэй.

Нөгөө талаар Хэри өөрт нь тохиолдсон зовлон шаналлын тухай, ээдрээтэй нүсэр мэдрэмжийн хэлтэрхий болсон даалгавар бүрийн талаар бодов. Тэр түүнийг үргэлж ардаа орхиж байсан. Ихэнх даалгавруудад систем түүнийг татан авсны улмаас түүнийг орхин явсан. Хэри Юнхогийн даалгаврын талаар ч бас бодож байлаа. Юнхо түүнийг олохын тулд хэр хол зам туулж, хэдэн үхлийг үзсэн бол? Түүний толгойд олон асуулт урган гарч ирж байлаа.

"Би оролдоод үзэх хэрэгтэй байх, энэ удаад алхам алхмаар." хэмээн Хэри бодно. Магадгүй эргэн нөхөгдөж буй сэмэрсэн зүрх сэтгэл нь энэ эрэгтэйг уучлахаар шийдсэн биз. Гэсэн хэдий ч түүний энэ ертөнцөд өөр эмэгтэйг түүгээр орлуулж, хайрлаж байсныг бодох төдийд бухимдах аж.

____

Хүний хөлөөс алс түнэр харанхуйд бүрхэгдсэн газар. Тэнд Жина дөрвөн мөчөө хүнд дөнгөөр гинжлүүлэн хоригдож байлаа. Үзэсгэлэнтэй гэнэн цайлган төрх нь нүд халтирам болон сүйрчээ. Хувцас нь урагдаж, хархны хоол болсон мэт өөдөс нь энд тэнд тарсан байв.

Өдөр шөнөө алдан хагас ухаантай байх тэр хаалганы хяхтнан онгойх чимээг сонсоод толгойгоо дээш өргөн Юнхогийн эмээг харлаа. 

Тэр ам хамраа алчуураар даран хөмсөг зангидах хатагтайг хараад хэн болохыг мэдэх учир өрөвдөлтэйн арга үгүй уйлсаар, "Эмээ намайг авраач дээ." гэхэд,

Настай эмгэн түүний зүг алхаж, хүчтэй гэгч нь алгадаж орхив.

"Жигшүүрт эм." Настан гараа арчаад түүнийг эрүүдэж байсан эрчүүдэд хандан, "Түүнийг цэвэрлэж, сайн хоолло. Гол нь амьд байлгаарай. Намайг амьд сэрүүн байх хугацаанд тэр энд амьдын тамд байх болно... Бас энэ хүүхэн эрчүүдтэй сээтгэнэх дуртай болохоор секунд, минут тутам түүнд бэлгийн жаргал эдлүүл. Хөвгүүдээ сайхан зугаацаарай." хэмээн хэлээд гарч явах аж. Жина сонссон зүйлээсээ болоод чичирч байлаа. Түүний сүүлийн найдлага эелдэг настай хатагтай байсан ч одоо ямар ч авралгүй гэдгээ ойлгов. Настан хэчнээн хэрцгий болохыг тэр сая л ойлгож авав.

Настанг гарсны дараа эрчүүд Жина руу харан инээлдэцгээж, тэр цагаас хойш түүнийг өдөр бүр эдэлж, тоглоом шиг хандаж байлаа. Жинаг хоолоо идэж байх үед тэд болиулаад хөгжилдөж эхэлнэ, эсвэл тэр идэхийг хүсэхгүй бол хүчилж, ам руу хоол гудардаг байв. Мөн түүнийг усанд орохыг хүсэхгүй байхад дараагийн эр биеийг нь ашиглахын тулд цэвэрхэн байлгахаар халуун усанд биеийг нь зүлгэнэ. Үүнээс гадна өдөр бүр өөр өөр эрчүүд ирж түүгээр хэрэгцээгээ хангана. Тэдний тамлал нь эрүүдэн шүүх эсвэл с*кс аргаар үргэлжилнэ. Эхний хэдэн сар тэр уйлж, эсэргүүцэн өршөөл эрж, бурхнаас туслахыг залбирдаг байв. Гэвч түүнд хийдэг зүйлсээс хамааран орчноо мөн сэтгэл хөдлөл үл мэдэрдэг болсон юм. Амьд үхдэл мэт түүний нүд нь гунигт шигдэн, хоосорсон.

Гэхдээ галзуугийн шинж тэмдэг илэрч эхлэхэд тэд түүнийг тарчлаахаа больж, хамгийн сайн эмээр асарч тойглон эрүүл ухааныг дахин авчирна. Сэтгэл хямралын эсрэг эм уулгах боловч бие нь тэнхрээд ирэхээр үргэлжлүүлэн тамлаж эхэлнэ. Энэ нь Жинагийн хувьд тасралтгүй эргэлт байлаа. Тэр амиа егүүтгэхийг хүссэн ч олон эрчүүдийн хараа хяналт дор удаа дараа бүтэлгүйтжээ. Хэдий үхэхийг хүсэвч 24 цагийн хяналт дор түүнд боломж байсангүй. Энэ дэлхийгээс түүнд өгч буй там байлаа. Тэр бүх зүйлд харамсаж байлаа. Бас бүгдийг үзэн ядаж байв. Зүгээр л өөрийг нь алаад өгөхийг олон удаа гуйсан ч тэд түүнийг төгсгөлгүй ихээр доромжлон, шоглоцгооно. Түүний хүртдэг тэдгээр эрүү шүүлт нэг бус удаа алагдахаас илүү зовлонтой аж.

____

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now