13. Ши Жин Нуан

2.8K 304 12
                                    


Бүх цэргийн салаа нийслэл рүү чиглэв. Хэригийн эцэг охиныхоо дэргэд чимээгүй явна. Тэр охиндоо тохиолдсон уй гашууг мэдэх учир юу ч ярьсангүй, харин охин нь алс холын барааг нулимс цийлгэнүүлэн ширтэж эхлэх бүрт нь түүний мөрийг зөөлөн цохин аргадаж байсан юм.

Зарим үед Хэри сэтгэлээ тайвшруулж, цэнгэг агаар амьсгалахын тулд жуузнаасаа буун алхаж явдаг. Түүнийг аюулгүй авч явах үүрэгтэй зарим цэргүүд санаа зовон хүйтэн хөлсөндөө баригдаж, чичирсээр дагалдана. Гэхдээ Хэри өөрийг нь хамгаалахын төлөө амиа золиосолсон Тэхваны тухай гунигт бодолдоо дарагдаад урдах замаа ч анзаарахгүй шахам явна. Тэхван дуу цөөнтэй боловч түүний төлөө хийдэг бүх зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг нэгэн байсан.

Нөгөө талд Канжүн сэтгэл хөдлөлөө хэнд ч илэрхийлээгүй. Гэсэн ч Хэри түүнийг дүүгээ алдсанаар маш их шаналж байгааг мэдэж байсан юм. Дүү нь түүний итгэж болох байнгын туслагч байсан. Титэмт хунтайжийн ЛиАгийн нууц ар тал болон Ерөнхий сайдын урвалтыг илчилж чадсан шалтгаан нь Тэхваны чадвар байжээ.

Урт цуваа нэлээдгүй хугацаа шаардсаар арав хоногийн дараа нийслэл хотод хүрэлцэн ирлээ. Ард иргэд болох хүүхдүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, язгууртнууд, тариачид гээд бүгд тэднийг уухайлан хашхирч угтан авч, нижгэнэсэн алга ташилт бэлэглэж байв. Ард түмэн, үндэстэн даяар ялалтаа тэмдэглэх нь энэ. Тэдний улс дайнд ялалт байгуулаад зогсохгүй дэлхийн бусад улс орнуудад өөрсдийн сүрдэм хүч чадлыг баталж харуулсан.

Тэдний цуваа нийслэлийн төв гудмаар уламжлалт ардын хөгжмийн зохицолдоон дунд зогсолтгүй урагшилсаар эзэн хаан, хатан хаан, төрийн өндөр түшээд, албан тушаалтнуудын хүлээж буй их ордны зүг чиглэн алхаж байв. Ордонд ороход эзэн хаан өндөр дээд сэнтийдээ заларч түүний хажууд улсын эх хатан болон хан хөвгүүд, төрийн дээд түшээд суудалдаа эрхэмсэг гэгч нь сууж байлаа.

Дайнд оролцсон жанжид, титэмт хунтайж болон Хэри нар нэг өвдөг дээрээ сөхрөв.

"Эзэн хаан түм бум наслаг!" Тэд нэгэн зэрэг мэндчилэн хүндэтгэлтэйгээр ёслолоо.

"Бос." Алдарт эзэн хаан тааламжтай хариу өгөх аж.

Нэгэн эрхэмсэг атлаа гунигт автсан эмэгтэй шивэгчиндийнхээ тусламжтайгаар суудлаасаа босон зогсов. Тэр титэмт хунтайж руу арай ядан болгоомжлон алхан очлоо. Канжүн юу ч эс дуугарах байх ба дүү Тэхваныхаа үнсийг байрлуулсан хээнцэр хээтэй чамин савыг түүнд гардууллаа.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now