Ян Хэри (13)

3.3K 344 29
                                    


"Ээж, аав аа" Хэри зүрхээ хатгуулан өвдөхийнхөө хэрээр нулимс дуслуулна.

Тэр хөлөө чирэн аажмаар гэр бүл рүүгээ очин тэдэнд хүрч, тэврэхийг хүссэн боловч оролдлого, хүчин чармайлт бүр нь үр дүнгүй.

Гэрт нь цангинасан уйлах чимээ багахан намдсаны дараа тэд жижигхэн давчуу байшингаасаа гаран явлаа. Хэри ч гэр бүлээ дагана.

Тэд өөрсдөд нь үлдсэн сүүлчийн мөнгөөрөө цэцэг худалдаж аваад, оршуулгын газар луу зүглэжээ. Гэр бүлээ харах төдийд л Хэригийн нүднээс нулимс захиралтгүй урссаар байлаа. Тэр тэднийг тайтгаруулж, удахгүй бүх зүйл сайхан болно гэж хэлэхийг ихэд хүснэ.

Эцэг эх нь түүний булшны өмнө өвдөглөн суугаад гомдол харуусал, хайрт охиныхоо хойноос цурхиртлаа уйлж байв. Харин Хэри үүнийг харах тутам улам ихээр өвдөлтийг мэдэрнэ.

"Ээж ээ, аав аа, битгий уйл! Бүх зүйл зүгээр! Би удахгүй бүгдийг өөрчлөх болно. Гуйя, уйлах хэрэггүй. Тэяан, Сынри, БҮГД УЙЛАХАА БОЛЬЦГОО Л ДОО!" Хэри тэдэн рүү хашхирав. Гэхдээ түүнийг хэн ч сонсохгүй.

Гэрийхэн нь бүгд Хэригийн булш руу ширтсээр байв. Булшин дээр үзэсгэлэнтэй цэцгээр зурагдсан гөлгөр жижигхэн чамин чулуу тавьжээ. Үүнийг хамгийн бага дүү болох Лиса нь том эгчийгээ гэртээ ирэх үед нь бэлэглэн гээд худалдаж авсан байсан юм. Гэвч хэн ч түүнийг ахин хэзээ ч ирэхгүй гэдгийг таамаглаагүй. Охин дүү нар нь нэг нэгэнтэйгээ тэврэлдэн уйлж байлаа. Тэдний үзэсгэлэнтэй нүд олон цаг уйлж байгаагийн дүнд хавдаж улайсан харагдана. Хэри энэ бүхнийг хараад гэр бүлээ ахин хэзээ ч ийм зүрх өвтгөм төгсгөлтэй байлгахгүй гэж өөртөө бат тогтоол гаргав. Хэний ч нүднээс зовлон шаналлын нулимс урсах ёсгүй. Хэн ч гэр бүлээсээ хагацан салах ёсгүй. Зөвхөн аз жаргалтай сайхан амьдралыг бүтээж өгнө хэмээн Хэри өөртөө амлан гараа чангаар атгах аж.

Тэд гэртээ харихад Хэри дагаж явна. Түүний ээж маш сул дорой, тамир тэнхээгүй болжээ. Эцэг эх нь үнэхээр их хөгширч. Тэяан, Сынри болон охин дүү нар ч бас тийм ч сайнгүй харагдана.

Тэднийг гэртээ ирэхэд ширээн дээр цаасан дугтуй болон жижиг цүнх байх нь тэр. Тэяан дугтуйг онгойлгоход дотор нь нэг чек байв. 100 сая долларын өрийн хэмжээтэй чек байх бөгөөд цүнхийг онгойлгоход бэлэн мөнгө байлаа. Тэяан хаанаас ирснийг нь харах гэсэн боловч тэндээс ирсэн гэх юу ч алга.

Хэри үүнийг хараад хөмсгөө зангидлаа. Үүнийг хэн илгээсэн байж болох вэ хэмээн бодно. Тэяан аав руугаа очин чекийг үзүүлэхэд эцэг эхийнх нь хэн ч тоосонгүй. Эцэг нь эхнэрээ тайвшруулах гэж түүнийг тэвэрч байсан юм. Хэн ч тэдний уй гашууг дүрсэлж чадахгүй. Тэд ядуу байхаас огтхон ч санаа зовохгүй, гэхдээ нэг хүүхдээ алдах нь тэдэнд маш их хохирол учруулсан. Хэсэг хугацааны дараа тэр санаа алдан толгойгоо зөөлөн сэгсэрлээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now