11. Ши Жин Нуан

2.9K 309 15
                                    


Жанжид, ялангуяа ахмад настнууд Хэрид итгэж чадахгүй байв. Эцгийг нь танхимд ирэхэд таагүй уур амьсгал угтан авчээ. Түүний охин хэчнээн ухаалаг, гайхалтай дайн байлдааны бодлого төлөвлөж чадахыг тэдний хэн ч төсөөлж, мэддэггүй нь харамсалтай. Гэхдээ жанжин эдгээр ахмад түшмэл, жанжин нарын чадвар чансааг мэдэхээс гадна тэдний эртний уламжлал, ёс суртахууны итгэл үнэмшлийг юунаас ч илүү үнэлдэг. Харин тэдний ганц гэм нь эм хүнийг дутуу үнэлж, сайн бодлого төлөвлөгөө оюун ухаанаасаа гаргаж барна гэдэгт итгэдэггүй. Эмэгтэйчүүд зөвхөн гэр бүл, үр хүүхдийнхээ асуудлыг зохицуулахад анхаарлаа хандуулах ёстой гэж үздэг. Гэсэн хэдий ч түүний охин өөртөө бүрэн итгэлтэй, зоримог чадамгай нэгэн билээ.

Чимээгүй бүхнийг ажиглан сууж байсан хоёрдугаар ханхүү Тэхван тэсгэл алдан маргаан үймээнийг зогсоон хашхирах нь тэр.

"ХАНГАЛТТАЙ! Та нар титэмт хунтайжийн тушаалыг яаж эсэргүүцэж зүрхэлж байна? Эс бөгөөс та нар албан тушаалаа орхиж, нийслэл рүү буцсан нь дээр." гэж тэр уурласаар бүгд рүү чичлэн хэлэв.

Бүгд нам гүм боллоо. Тэд одоо ч Хэриг эсэргүүцэж байгаа ч эрхэм дээдсийн өөдөс үг сөрж зүрхэлсэнгүй.

Хэри тэдний санаа бодол, гомдлыг тэвчихгүй байсан тул хүн бүрт өөрийнхөө төлөвлөгөөг ярьж эхлэв. Харин тэд түүний төлөвлөгөөг хачин гэж үзэх бол титэмт хунтайж тэрхүү төлөвлөгөөг нь сайн гэж тодорхойлжээ. Энэ нь маш үр ашигтай бөгөөд бага мөнгө шаардагдах арга байлаа.

Нэг сарын хугацаанд хүн бүхэн түүний сайтар боловсруулж, нямбай төлөвлөсөн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд шаргуу хичээж эхэлжээ. Дайны нөлөөнд өртөх аюултай улаан дохиотой гэж бодож байсан бүх тосгонуудаа нүүлгэн шилжүүлж, ойд эсвэл цөлд ямар амьтан агнаж, ямар төрлийн ургамал идэж болохыг зааж өгөв. Мөн Хэри тэдэнд амьд үлдэх чадвар бүрийг зөвлөж, өөрийн мэдэх анагаах ухааны төрөл зүйл болон түүний ач дагуулах эсвэл хор дагуулах санамж, харшилж болох зэрэг эм тангуудын ялгаа гээд хэрэглэх зааврыг хэлж өгсөн байлаа.

Цөлийн ойролцоо амьдардаг хүмүүсийн хувьд тэр тэдэнд хүрээлэн буй орчныхоо дагуу хэрхэн амьд үлдэхийг сайтар тусгайлан заасан. Манан ашиглан үүнээс хэрхэн яаж байгалийн ус цуглуулахыг тэдэнд биечлэн харуулав. Хамгийн гол нь цөлд хоргүй хүнсний ургамал, ямар төрлийн амьтан идэж болохыг зөвлөжээ.

Хүмүүст шаардлагатай хоол хүнс, эмчилгээний төрлийг зааж, тэдэнд хэрэгтэй гэж ойлгуулахад олон саад бэрхшээл гарч, хүндхэн давааг туулсан. Хэдий энэ үйл явц нь төвөгтэй байсан ч тимэмт хунтайжийн идэвхтэй дэмжлэгтэйгээр тэд түүний төлөвлөгөөнд зохих жам ёсоор үүрэг өгч, итгэл хүлээлгэсэн юм.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now