15. Гү Игён (Төгсгөл)

3.3K 382 77
                                    


Гэрлэх санал тавьсан тэрхүү онцгой өдрөөс хойш Хэри одоог хүртэл том тансаг харшид амьдрахдаа тухгүйтсээр. Тэр сайхан харагддаг өхөөрдөм бас ардаа хашаатай цэцэг тарьж болохуйц цэцэрлэг хүрээлэнтэй жижигхэн байшинтай болохыг ихэд хүсэх аж. Үнэхээр энгийн амьдралаар амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа боловч Тэмин тансаг амьдралдаа дасжээ.

Нэгэн өдөр Хэри цонхоор харшийн ар талыг ширтэн зогсож байлаа. Үнэндээ үнэхээр үзэсгэлэнтэй талбай харагдах ч Хэригийн хувьд тэр жижигхэн байшин мөрөөдөж байв.

Тэмин түүний хойноос зөөлөн тэврэн мөрөн дээр нь үнсэв.

"Юу бодож байгаа юм? Чи бүтэн цаг цонхоор ширтэж бас санаа алдлаа. Гунигтай харагдаж байна."

Хэри эргэж харан, "Хэрвээ би чамаас юм гуйвал уурлахгүй гэж амлаач."

Тэмин түүн рүү хайрласан дулаахан харцаар харан дэргэдээ байрлах зөөлөн сандлаа налан Хэриг өвөр дээрээ хажуулдан суулгалах.

"Намайг орхихгүй л бол зүгээр ээ." Тэр аяархан хэлээд түүний хоёр гарыг атгахад,

"Би энгийн байшинтай болохыг үнэхээр их хүсэж байна. Энэ харш үнэхээр үзэсгэлэнтэй л дээ, гэхдээ би цөөхөн өрөөтэй энгийн авсаархан байшинтай болохыг хүсдэг. Хэрвээ надад ямар нэг юм хэрэг болоод чамайг дуудаж хашхирвал амархан сонсогдоно."

Тэмин түүний өхөөрдөм хүсэлтийг сонсоод эгдүүрхэн хөхрөх аж.

"Чамайг нэг л өдөр ингэж асууна гэдгийг би мэдэж байсан. Алив, чамд нэг газар харуулъя."

Тэмин ийн хэлээд түүнийг дагуулан машиндаа суун жолоодож эхлэв. Хотын зах хавьцаа энгийн байшингуудын хажуугаар өнгөрсөөр тийм ч удалгүй машин нэгэн онцгой байшингийн урд зогсжээ.

Хэри машинаас гараад дуу алдаж орхих нь тэр. Харин Тэмин түүний гарыг хөтөлж дотогш ороход Хэри бараг ухаан алдаж унамаар санагдав. Бүх зүйл нь энгийн хэрнээ үнэхээр төгс төгөлдөр.

"Чи яаж энийг хийв ээ?" Хэри баярлаж догдолсноо нуулгүй нулимс цийлгэнүүлэн асуув.

Энэ түүний мөрөөдлийн байшин. Гаднаас харагдах байдал болон дотоод засал чимэглэл гээд мөрөөдлийн байшингийнхаа тухай нэг бүрчлэн мөрөөдөн ганцхан хамгийн сайн найз Сүёндоо бүхнийг дүрслэн ярьж өгч байсан.

"Гэнэтийн бэлэг!" түүний хойноос олон хүмүүсийн хашхираан гарах нь тэр.

Үүдэн дээр түүний бүх найзууд бас Тэминий ээж ч байв. Хатагтай И тэдэн дээр ирж Хэриг тэврэн авлаа. Хүүгээ амьдралынхаа хайртай учирсанд хатагтай туйлын жаргалтай байгаа нь гарцаагүй.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now