5. Жаслин

3.2K 319 2
                                    


Хоёр долоо хоногийн дараа Вону Минхёгийн гэрт зочлон ирэв.

"Эхнэр чинь хэр байна?" хэмээн Вону асуухад

Минхёг инээмсэглээд " Тэр сайн байгаа. Түүний шарх нь хурдан эдгэрч байна. Настан Аврораг хурдан эдгэрч байгааг хараад гайхширсан." хэмээн хэлэв.

"Тэр сэрүүн байна уу?" Вону асуухад Минхёг "Тийм удирдагч аа, та орж болно." гэж хэлээд гэртээ урин орууллаа.

Минхёг хоёр зулзагаа аваад гадаа гарч тэдэнтэй тоглож эхлэв. Харин Вону өрөөнд орж ирэхдээ Аврораг орныхоо толгойг налан босох гэж хичээж байгааг олж харлаа.

"Удирдагч аа." Аврора босож зогсон мэндчилгээ дэвшүүлэхийг хүсэж байгаа боловч Вону түүнийг босох хэрэггүй хэмээн дохих нь тэр. Тэгээд орны хажууд байх хоосон сандал дээр суугаад тэр өдөр юу болсныг нэг бүрчлэн асуув. Аврора түүхээ ярьж байхдаа бараг л сэтгэл хөдлөлдөө гүн автах гэж байсан. Тэнгэрээс адислагдсан тэр өдөр сайхан сэтгэлт танихгүй хүн түүнийг болон хоёр хүүхдийнх нь амийг аварсан талаар бүгдийг хэлэх аж.

"Удирдагч аа, надад тусалсан тэр нэгнийг сайн хүн гэж бодож байна. Түүний хийсэн зүйлийг би өмнө хэзээ ч харж байгаагүй." хэмээн Аврора айлдав.

Вону түүний яриаг анхааралтай сонсон толгой дохино. Аврорын гэмтэл үнэхээр хүнд байсан ч сэргэлт нь үнэхээр хурдацтай байх аж. Хэдэн хоногийн өмнө л хоёр зулзагаа хооллоход өвдөлттэй байсан бол одоо харьцангуй дээрдсэн.

Ирвэсийн овогт бол хэдэн жилийн дараа шинэ үр мэндэлж байгаа нь анхны удаа байлаа. Энэ нь тэдний овогт үнэ цэнэтэй зүйл юм.

Харин Аврора яаж ийм нөхцөлд байдалд хүрэв. Хоёр долоо хоногийн өмнө, хоол хүнс дутагдсанаас болж тэр ойгоор ан хийж явж байхдаа осолд өртсөн.

Аврора удирдагч хоёрын ярилцлага дууссаны дараа Вону эрчүүдээ дахин цуглуулахаар явах ажээ.

Аврораг бараг алахаа шахсан барын тухай мэдээг сонсох мөчдөө Вонугийн уур хүрсэн юм. Тэр барын овгийн тухай бодох бүрт уур хилэн нь дээд цэгтээ хүрч, цус нь буцлах мэт болно.

Тэр хуралдаанаараа барын овог сэхүүн, ихэмсэг болж байгаа тул чонын овог болон бусад өөр овогтой тус бүр хүч нэгтгэх санал тавихаар төлөөлөгчдөө дагуулан явав. Гэвч бусад овгууд нь барын хүчирхэг зэвсгээс болж түүний саналыг эрс эсэргүүцэж байлаа. Тэд бүгд хүйтэн зэвсэгтэй нүүр тулахаас айсан нь тодорхой.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now