6. Гү Игён

3.6K 318 39
                                    


Орон нутгийн худалдааны төв дээр ирэхэд Хэригийн утсанд дуудлага ирэв. Тэр найз нартаа хэлээд буланд очиж ярихаар явлаа. Их дэлгүүр хүмүүсийн хөдөлгөөнд дарагдан жаахан чимээ шуугиантай бас хөгжмийн ая чангаар эгшиглэж байв.

"Байна уу?" Хэри дуудлагаа аван ярьж эхлэхэд

"Чи хаана байна? Гэртээ ирэхгүй юм уу?" хэмээх Тэминий хоолой сонсогдоно.

"Үгүй ээ. Би чамд хэлэхээ мартчихаж. Би бүтэн долоо хоногийн турш энд байна."

"Тэ.тэ.тэгээд би ганцаараа байх юм уу?" Тэмин утасны цаанаас уйлагнах нь тэр.

Хэри духан дээрээ зөөлөн иллэг хийн "Тэмин, би энд үлдэх хэрэгтэй. Энэ чинь миний чухал ажил шүү дээ." хэмээн аргадах аястай хэлэв.

Тэр хэдий боломжгүй даалгавраа биелүүлэхийг хүсэж байгаа ч биеийн эзний нэр хүнд, хайртай ажил мэргэжлийг нь үл тоомсорлож болохгүй.

Нөгөө талд Тэмин ямар ч хариу өгөлгүй, дуугүй байсаар.

"Тэмин?" Хэри санаа алдав.

"Чамайг шаналж байгааг би мэднэ ээ. Эндэх ажлаа дуусмагцаа би гэртээ шууд харина. Тэр болтол чи гадуур гарч эсвэл өөр ямар нэг юм хийхийг хичээ. Ойлгосон уу? Долоо хоног л болно." гэж Хэри зөөлөн хэлэв.

Тэр мэдээж хатуу сэтгэлтэй хүн биш, үнэхээр чин сэтгэлээсээ Тэминд санаа тавьдаг. Тиймээс тэр гэрт ганцаар байгаа залууд ятгаж, ойлгуулахыг хичээв. Эцэст нь залуугийн аяархан хоолой гарч дуудлагаар тасарснаар түүний хичээл зүтгэл үр дүнгээ өгсөн бололтой.

Хюён болон бусад нь Хэриг хүлээнгээ аяга кофе уухаар ​​явчээ. Хэри тэднийг олж очиход бүсгүйчүүд гучин минутын хугацаа шаардагдтал хэн гэгч нууц ноёнтой ярьсныг нь ам уралдуулан асууцгаах нь тэр.

Хэри тэдэнд Тэминий түүхийг үнэнчээр ярьж өгөв. Одоо бүгд Хэригийн байдлыг ойлгосон юм. Мөн тэд Тэминийг өрөвдөж байв. Учир нь Тэмин гэж хэн болохыг мэддэгээс гадна тэр залууг найз залуугаасаа салсан гэдгийг бүх интернет орчноор цацагдсан дуулиант мэдээллээс мэдэж авсан ажээ.

Шаардлагатай зүйлсээ худалдаж авсны дараа тэд буудалдаа буцан очжээ.

Өдөр болгон дараалан шахуу бэлтгэл хийсэн идэвхтэй долоо хоног өнгөрч, "Шонхор"-ууд хотдоо буцан ирлээ. Хэри хөл бөмбөгийн чухал тоглолтоос хоёр хоногийн өмнө амралт авсандаа баяртай байв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now