Ян Хэри (18)

3.6K 347 17
                                    


Хоёр нэр хүндтэй гэр бүлийн боломжит уулзалт гурван сарын дараа Жон мужид болохоор товлогдсон. Хэри эцэг эхээсээ тэрхүү уулзалтыг цуцлахыг чин сэтгэлээсээ хүсчээ. Гэвч эцэг эх нь ах нартай нь цуг түүнтэй ярилцахаар гэрт нь ирсэн юм.

"Хэри, бид чамайг тэдэнтэй уулзахыг хүсэхгүй байгааг мэднэ ээ, бид ч бас үүнийг хүсээгүй. Гэхдээ бид бүх талаараа дарамт шахалтад орчхоод байна." хэмээн Тэяан түрүүлж ам нээв.

Ноён Ян хөмсөг зангидан суух бол гэр бүлийн бусад гишүүд хөнгөн санаа алдан сууцгааж байлаа.

"Хонгор минь, бид тэднээс татгалзаж чадахгүй шүү дээ. Гэхдээ бид тэр уулзалтад очоод чиний мэдрэмжийн талаар ярьж болно." хэмээн охиндоо санаа зовсоор хатагтай Ян тайвшруулах мэт хэлэв.

Нөгөө талд Сынри маш их уурлажээ. Дэлхийд томоохон байр суурь эзэлдэг Жон корпорацын гэр бүл нь тогтвортой ажиллаж байгаа Ян овгийн хувьцааны талаарх мэдээллүүдийг нэг бүрчлэн тодорхой мэдэж байсан бөгөөд тэр ч байтугай бусдаас нууц Хэригийн гадаадад ажиллуулдаг компанийг хүртэл аль хэдийнээ судлаад эхэлчихсэн байсан юм.

"Бидэнд сонголт байгаагүй болохоор тэр уулзалтыг дурамжхан зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Харин дараа нь бид юу бодож байгаагаа зүгээр хэлж болох юм." Ярианы үеэр чимээгүй суусан эцэг нь хамгийн сүүлд ийн хэлснээр гэр бүлийн хурал өндөрлөсөн юм.

Хэри үнэхээр яах ч аргагүй мухардалд орчихжээ. Тэр яг одоо эргэж харалгүй зугтахыг маш ихээр хүсэж байлаа. Гэхдээ хаашаа зугтаж чадна гэж?

Гэр бүлээ явсны дараа Хэри байрандаа ганцаар үлдсэн юм. Тэр толгой өвтгөсөн асуудлаа бодох бүртээ хүндээр санаа алдсаар.

Эцэг эхээс нь 'ядаж ноён Чанмины урилгыг хүлээн ав' гэсэн дарамт шахалт ирээд бараг долоо хоног өнгөрчээ. Мөн дээрээс нь эмнэлэгт үзүүлэхээр явах бүрт нь хүргэж өгдөг хүн нь Чанмин.

Хэдий Хэри туйлын ихээр Чанмины оройн зоог барих саналыг хүлээн авахыг хүсэхгүй байгаа ч хайрт эцэг эхийнхээ үгийг үргэлж сонсож дагаж байхаа өөртөө андгайлан тангарагласан болохоор энэ удаа уйгагүй ятгалгыг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт олдсонгүй. Зөвхөн ганц удаа оройн хоол идэхэд асуудал тулгарахгүй байлгүй дээ, тэгээд үүний дараа өөртөө зориулж урт хугацааны амралт аван сэтгэлээ сэргээхээр гадаад руу зугаалуулахаар шийдэв.

Чанмин түүнийг сүрдэм тансаг гүнж шиг орд харшаас нь авахыг асуусан бөгөөд Хэри нэгэнт шийдсэнийх түүний хүсэлтийг зөвшөөрсөн юм. Ямар гэртээ урьсан биш, машин дотор ганц удаа биеэ бариад тэсвэрлэхэд л хангалттай.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now