4. А Ми

2.9K 400 54
                                    


Хэри ямар ч хөрөнгө мөнгөгүй бөгөөд биеийн эзэн энэ бүлэгт хувь нэмэр оруулдаггүй болохоор бүлгийн сан түүнд эд хөрөнгө олгодоггүй байна. Ганцхан Пэй авга эгч түүнд мөнгө өгч, өдий хүртэл тэжээсэн. А Ми одоо амьд, эрүүл энх байгаа шалтгаан нь Пэй эгчийн ач тус билээ.

Хэри аль хэдийн ууланд очиж жижиг амьтдыг агнах талаар бодоод амжжээ. Эс бөгөөс ямар ч хоолгүй өлбөрч үхэхэд өртөнө шүү дээ.

Дараа өдөр нь тэр бүлгийн байртай ойролцоох зэрлэг ой руу явав. Бүлгийн нэг хэсэг нутаг дэвсгэр учир харийн дайсантай учрах айдасгүй аж. Шим тэжээлийн хувьд ойн амьтад нь бүлгийн малтай харьцуулахад илүү эрүүл мэндэд тустай, өег байдаг.

Бүлгийн нэгэн шавь түүнийг ан хийхээр ой руу зүглэж байхыг хараад ард нь хөхрөн үлдсэн ч түүнийг гэртээ ирэхдээ буга үүрсэн байгааг хараад эрүүгээ газар шүргэх шахам ангайж, гайхширч орхижээ.

Хэригийн хувьд энэ биеийг хир хурдан бас хүчтэй байгаад гайхаж байсан ч бусад шавь нартай харьцуулах юм бол мэдээж доод төвшинд хэвээр үнэлэгдэнэ. Тэдгээр шавь нар зүй ёсоор гэрлийн бүлгийн шавь гэж бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн ч Хэри тийм биш. Түүний өнчин, сул дорой гэдэг нь өөрчлөгдөхгүй.

Тэр бугаа цэвэрлэж, махныхаа талыг авга эгчид өгөв. Хэриг мах өгөхөд Пэй авга том нүдэлсээр гайхширч байсан юм. Ер нь бол авга эгч л хоол хүнсээр хангадаг хүн, гэтэл энэ удаа эсрэгээрээ байгаа нь санаанд багтамгүй гайхмаар хэрэг аж.

Дараагийн өдрүүдэд Хэри бүтэн өдрийн турш ахмад настны өгсөн ном судрыг тольдсоор гэрээс цухуйлгүй өнжив. Тэрээр бичигдсэн зааврын дагуу дадлага хийгээд завгүй байлаа. Дотоод эрчим хүч ялгаруулж, гаргах нь хэцүү тул дасгалын явцад заримдаа ихээхэн бухимдана. Тэр төрөлхийн суут билэгт, гоц авьяастан биш. Эмэгтэй гол дүр шиг хэдхэн оролдлогын дараа өөрийн энергиэр үүсгэсэн хурц зэвсэг гаргаж ирэх боломжгүй. Түүнээс ялгаатайгаас болж Хэри өөрийгөө усан тэнэгээр мэдэрч байв.

Бараг хоёр сарын турш тэр өглөө бүр Жаслины мэдлэгээр сунгалтын дасгал хийж, өдөртөө номын дагуу дадлага сургуулилт цөхрөлтгүй хийсээр хурц үзүүртэй биет гаргаж чаддаг болжээ. Түүнд ихээхэн бахдууштай байлаа.

Мөн тэдгээр хоёр сарын хугацаанд тэр хаашаа явна газар бүрд хүмүүс хэл амаа билүүдэн түүний тухай хов жив ярьж, зарим нь улаан лооль шиднэ. Хэри бүхнийг мэдээгүй мэт үл тоон цааш замаа үргэлжлүүлдэг.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now