4. Ван Люси

6.8K 434 3
                                    


"Сайн, сайн, энэ чинь л миний ач хүү."

Хэри ирэх жил хүүхэдтэй болно гэж түрүүлж ам өгсөн ч одоо бол хэрхэн хүүхэдтэй болох вэ? гэдэгт толгойгоо гашилган сууна. Тэр үүнийг уламжлалт эсвэл үр шилжүүлэн суулгах аргаар хийх боломжтой. Уламжлалт арга нь хэдий ичмээр ч гэсэн тэр биеэ нөхөртөө зориулах ёстой болно. Гэхдээ энэ биеийн эзэн өмнө нь нөхөртөө хүрэхийг зөвшөөрч байгаагүй, мөн Хэригийн хувьд сайн танихгүй залуутайгаа дэр нэгтгэнэ гэдэг их ичмээр. Харин үр шилжүүлэн суулгах арга нь ихэр хүүхэдтэй болох үр дагавартай учир аюултай. Ихэнх тохиолдолд үр шилжүүлэн суулгасны дараа ихэр хүүхэдтэй болсон нь элбэг байдаг шүү дээ! Түүхэд тэд ихэр хүүхэдтэй болох ёсгүй.

Аливаа асуудалд гарах гарц, шийдэх зам заавал байдаг. Тийм учир Хэри үүнийг хэрхэн шийдэх талаар бодол болно суух ба нөгөө талаас Жоншин ч мөн адил бодолд автаж байв. Түүний ааш муутай эхнэр түүнд хүрэхийг жигшдэг, тэд тусдаа өрөөнд унтдаг байхад юу бодож тэдгээр үгсийг хэлсэн юм бол?

Оройн зоогийн дараа тэд амралтын өрөөнд халуун дулаан дотно яриа өрнүүлцгээлээ.

Хэри гурав дахь хундага дарсаа уух ба түүний ээж И хатагтайтай нийлэн охиноо нууцхан дарсаар шахаж байлаа.

"Люсиг бидний хүслийг дуртайяа зөвшөөрсөнд би маш их баяртай байна. Ээж нь зээгийнхээ төлөө сүмд очиж залбирах болно оо!" Хатагтай Ван сэтгэл нь хөдөлж, догдлонгуй ийн хэлэв.

Хэри анхааралтайгаар энэ биеийнхээ ээжийг харах бөгөөд түүний инээмсэглэл нь өөрийн төрсөн ээжийнхтэй адил байснаас болж нүдэнд нь нулимс цийлэгнэх нь тэр. Дэндүү дулаахан, тайвшруулах үйлчилгээтэй мэт энэ инээмсэглэлд тэр үнэхээр их хайртай билээ.

Хэри төвөгтэй сэтгэл хөдлөлүүдээ нулимстайгаа урсган гаргамаар байвч тэрээр ахин эдгээр мэдрэмжүүдэд ороогдож нулимс дуслуулахгүй гэж өөртөө амласан. Тэр заримдаа гэнэт гарч ирээд буй өөрийн сэтгэл хөдлөл болон энэ бие махбодын сэтгэл хөдлөлийг сайтар зохицуулж чадахгүй байв.

"Би ойлгож байна аа! Ээж. Та одоо хөгширч байгаа болохоор миний танд өгч чадах цор ганц, хамгийн шилдэг бэлэг нь зээ хүүхэд шүү дээ!" Хэригийн бие зүрх сэтгэлийнхээ гүнээс энэхүү үгсийг урсгалаа. Тэр урдаа байх хөгшин хатагтайгаас байж болох хамгийн дулаахан мэдрэмжийг мэдэрсэн.

И хатагтай ч бас Хэри рүү дулаахан, зөөлөн хайрласан харцаар ширтсээр "Чамайг хүүд минь боломж олгож байгаад туйлын их баяртай байна. Хэдий та хоёр зохион байгуулалттай гэрлэснийг мэдэж байгаа ч гэсэн бие биенээ хайрлахын тулд алхам алхмаар хичээж байна шүү дээ! Би чамд үнэхээр талархаж байна."

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now