10. Жаслин

3.7K 328 10
                                    


Хэри тосгоныг бүхэлд нь хянахын тулд хаагдсан жижиг уулын орой дээр гарав. Тэр зэвсгээ угсарч байхдаа тэнд суух аж.

Вону түүний хажууд ирээд "Чамд өөр зүйл хэрэгтэй юу?" гэж асуув.

Хариуд нь Хэри толгой сэгсрэн "Намайг уучлаарай, надаас болж дайн дэгдэх хэрэгтэй болчихлоо." хэмээн гэмшингүй хэлээд зэвсгээ тойруулан харна.

Вону толгойгоо зөөлөн сэгсэрч түүний хажууд суулаа.

"Тэдний их зан л бидэн дээр авчирна. Тиймээс энэ чиний буруу биш болохоор битгий санаа зов!" Вону нам дуугаар хэлэв.

Гэнэт эвэр бүрээний өвөрмөц чимээ хангинаж дайсан ирсэн гэх дохио дуугарах нь тэр.

Барын удирдагч Шёнү болон эмэгтэй гол дүр Чэён нь өөрсдийн дайчдын хамт тосгоны гадна ирэв. Вонугийн эрчүүд аль хэдийн тосгоны дотор болон гадна талд удирдагчийнхаа тушаалыг хүлээж байлаа. Хэри, Вону хоёр тосгоны үүд рүү хурдлан гүйв. Хэри нуугдаад эмэгтэй гол дүрийг ажиглахаар үлдлээ. Тэрхүү эмэгтэй гол дүр нь булбарай цагаан арьсныхаа зарим хэсгийг далдлах амьтдын сүрлэг арьсыг өмссөн байв. Тэр энэ түүхийн төв байхаар зориулагдсан нь илт, үгээр хэлэмгүй үзэсгэлэнтэй. Гэхдээ Хэри түүнийг болон нөхрийг нь хараад нүдээ эргэлдүүлнэ. Гол дүрийн эмэгтэй болгон өөгүй, дур булаам, үзэсгэлэнтэй байх юм.

"Хэри, чи чинь одоо юу гэж бодоо вэ? тэр мэдээж эмэгтэй гол дүр. Төгс нэгэн." Тэр уурлан өөрийгөө зэмлэв.

Хэри гарч ирэлгүйгээр Вону ба түүний дайчдыг барын овогтой харц тулгарах боломжийг олгосон юм. Бас тэднийг ямар зэвсэгтэй болохыг харахыг хүсэж байв.

Хоёр удирдагч бие бие рүүгээ ширтэн ярилцах аж. Тэдний дуу ч догшин ширүүн, чанга.

"Чи яагаад миний эрчүүдийг хөнөөсөн юм?" Барын удирдагч хүдэр биет Шёнү асуухад "Эрчүүд чинь миний эгчийг жирэмсэн байхад нь дайрч, дараа нь миний эмэгтэйн байранд халдсан." гэж Вону хатуухан хариулав.

Хэри нумаа өргөөд харвахад бэлэн болжээ. Тэр биеийн эзний харваачийн ур чадварын ачаар нэг тавилтаар гурван сум нисгэж чаддаг.

Барс тосгон руу дайрч эхлэв.

"Галт бөмбөг үү?! Хөөх!" Хэри амандаа бувтнана. Барын овгийн хэн нэгэн тэдний тосгон руу галт бөмбөг шидэхийг оролдох болгонд тэр түүнийг онилон харвасаар байлаа.

Хэри шүгэл дуугаргаж, бүх дайчин ирвэсүүдийг хамар, нүүрээ хамгаалахыг сануулаад нунтаг тэсрэх бөмбөгөө шидэж эхлэв. Эмэгтэй гол дүр утаат нунтаг бодисыг гарч ирэхэд хэдэн метрийн зайд байх нөхөртөө яаралтай ухрахыг хүслээ. Түүний сэрэмжлүүлэг бага зэрэг хоцорсон болохоор зарим барууд сульдаж Вонугийн дайчдад алагдаж эхлэх нь тэр.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now