7. Ван Люси

6.3K 429 1
                                    


Тэдний харилцаа хоёр сарын турш улам дэвшсээр жинхэнэ гэрлэсэн хосуудын төвшинд иржээ. Өөрсдөдөө зориулсан томхон унтлагын өрөөнд шилжиж, тэр үеэс эхлэн Хэри нөхөртөө халамжтай сайн эхнэр болсон билээ. Орой болгон тэд яг л бал сарын аялалаа хийж буй мэт хөгжилддөг бөгөөд Хэри нөхрийнхөө тэр их эрч хүчийг гайхдаг. Жоншин өглөө нь компани руугаа явж, шөнөдөө эхнэртэйгээ хайр бүтээлцэнэ.

Эдгээр саруудад Хэри бага багаар өөрчлөгдөхийг хичээж байлаа. Тэр гэрийн эзэгтэйн хувиар гэрээ сахиж, шөнийн цэнгээний газруудаар зугаацахаа больсон. Тэр ч байтугай өөрийгөө олон талаар хөгжүүлэхийн тулд хоол хийх, эрсдэл аюулын хүндхэн нөхцөлд эсэн мэнд үлдэх, өөрийгөө хамгаалах сургалтуудад идэвхтэй хамрагдсан билээ.

Тэр өмнөх амьдралын өөрийн хувь хүнээ ямар ч үнэ цэнэгүй хоосон толгойтой нэгэн байсан гэдгийг ухаарсан.

Хоёрдугаарт тэр биеэ хэрхэн хамгаалахыг мэддэггүйгээсээ болж юу ч хийж чадалгүй харамсалтайгаар хулгайлагдаж байсан учир өөрийгөө хамгаалах урлаг бүхий арга техник сурвал аюултай нөхцөлд сурсан мэдлэгээ ашиглан зугтах боломжтой болно гэж дүгнэсэн. Мөн тухайн үед тэр өөрийгөө шигүү ой дундах нууц харшид хоригдож байгаагаа мэдэж байсан авааштай талтай болохоор дахин хулгайлагдвал ойгоос эсэн мэнд зугтахад тус болохуйц зэрлэг байгальд амьд үлдэх ур чадварын сургалтыг Жоншинд таалагдахын тулд хамрагдсан хоолны хичээлтэй сэжиг төрүүлэхгүйн тулд зориуд хамтатган бүртгүүлжээ. Тэр бүх зүйлийг нухацтай хүлээн авч хамгийн сайнаараа сурсаар байгаа аж.

Энэ өдөр бол тэдний хуримын тэмдэглэлт ойн баяр. Хэри нөхөртөө гэнэтийн бэлэг болгон ажлын үеэр нь хийсэн хоолоо хүргэж өгөхийг хүсжээ. Тэр анх удаагаа тогооч нарынхаа тусламжтай өнгө үзэмж сайтай, зохимжтой хоол бэлтгэсэн. Мөн тэр энэ ертөнцийн гол дүрийн эмэгтэйг харахыг хүсэж байлаа.

Өдрийн хоолоо савлаж багласны дараа тэрээр энгийн цэвэрхэн цагаан өнгийн даашинз өмсөж гартаа савтай хоолоо барин нөхрийнхөө компанины зүг жолоогоо атгалаа.

Өндөр барилгын өмнө ирж зогсоод машинаасаа бууж шуудхан үүдний хүлээн авах төв рүү алхав.

Компаний хүлээн авагч цагаан даашинзтай үзэсгэлэнтэй инээмсэглэлтэй бүсгүйг харан "Хатагтай, танд юугаар туслах уу?" хэмээн эелдгээр асуулаа.

"Би Жоншинтой уулзах гэсэн юм"

"Танд товлосон цаг байна уу? Хатагтай" хэмээн ахин асуулт тавив.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now