15. Сүүлчийн даалгавар

3.1K 434 57
                                    


"Ээж чинь намайг яагаад ингэж их үзэн яддаг юм бэ? Бас чи яагаад ээж гэх эмэгтэй гэж давтан хэлээд байгаа юм бэ?" Хэри ийн асуун түүнийг бодлоос нь салгалаа. 

Юнхо түүн рүү харан, "Энэ бол чиний аав болон миний ээж гэх эмэгтэйн хоорондох урт хугацааны өмнөх түүх. Чиний ээж, хатан хаан хоёр нэгэн цагт найзууд байсан боловч хоёул жанжинд нэгэн зэрэг дурласан юм. Харин жанжин чиний ээжийг сонгосон. Мэдээж энэ нь хатны уурыг хүргэсэн хэрэг. Эзэн хаан миний ээж гэгчийг хараад түүнд сэтгэл алдарч, гэрлэсэн боловч эцэст нь түүний гарт хордон урт хугацаанд өвдсөөр нас барсан. Хатан ээжийг чинь яс махнаасаа үзэн яддаг, харин эцгийг чинь хүссэндээ тэр бүх аймшигтай зүйлсийг үйлдсэн. Хатны эсрэг тэмцэхдээ хэргийг шалгаж эхэлсний дараа би хааны хүү биш болохоо санаандгүй олж мэдсэн. Түүний надад өгдөг хатуу шийтгэл бүгд утга учиртай болсон юм. Би зүгээр л хаягдсан хүү байж. Намайг өсгөж өс хонзонгийнхоо хэрэгсэл болгосон. Эзэн хааны хувьд чиний эцэг хатныг булаачих вий гэж болгоомжилсондоо түүнийг хянаж цагдаж, тэр тусмаа дайн дэгдэх бүрд талбар луу илгээх шалтгаанаар хөөж байлаа."

Үнэн нэг бүрчлэн илчлэгдэх бүрд Хэри цочирдож байв. Хатан хаан яагаад ээж рүү тийм хорлолтойгоор харж, эзэн хаан жанжныг асуудалд унагаж байсныг гайхах зүйл алга. Үүнээс хойш тэдний хэн ч дахин үг хэлээгүй бөгөөд тэд нэгнийхээ зүрхний цохилтыг сонсох хэмжээнд аниргүйд суусаар өдрийг өнгөрөөхөд олон мэдээллийг хүлээн авах гэж зовж, илчлэлтүүдээс болж ядарч, сулдсан Хэри унтахыг илүүд үзсэнээр Юнхо түүнийг амраахаар өрөөнөөс гарчээ. Унтах нь түүнд авсан бүх мэдээллийг шингээн авахад туслах буй.

Хэри, Юнхо хоёр энэ шөнө элдэв зүүдгүй, санаа зовоох зүйлгүй гүн нойронд автсан юм. 

Нар мандаж, Хэри сэрэхтэй зэрэгцэн түүний толгой хатгуулан өвдөх аж. Тэр хөшиж орхисон биеийнхээ чилээг гарган удаанаар суниахдаа Юнхогийн хэлсэн бүхнийг санав.

Тэр өндийн суугаад духан дээрээ массаж хиймэгц хаалга зөөлөн тогших дуулдсанаа гаднаас Юнхо тавиур дээр өглөөний зууш болон эмийн хайрцагтай орж ирэх нь тэр. Хэри түүний үйлдэл бүрийг нэг нэгэнгүй шинжихдээ, "Яагаад би түүнийг Рун Хао шиг харагдаж байгааг анзаараагүй юм бэ?" хэмээн бодлоо. 

Юнхо тавиур дээрх зутанг орны дэргэдэх ширээн дээр зөөлхөн тавиад түүн рүү эмээ сунгаад, "Энэ толгойн өвчин намдаах эм, чамайг тайван унтахад тусална." гэж намуухан дуугаар хэлэв. 

Хэри түүн рүү үл ойлгогдох харцаар ширтэж байснаа минутын дараа эмийг аван устай залгин уув.

"Үүнийг бас идээрэй, тэгвэл эм илүү үр дүнгээ үзүүлнэ." Юнхо ийн хэлээд тавиуртай зутангаа түүний урд тавилаа.

Хэри шөлийг хэд хутгаад түүний халамж анхаарлын талаарх эргэлзээгээ үл тоон шөлийг амслаа. Ганц халбагыг амсаад л тэр хий гөлрөн бодролд автчихав. Вонугийн хийсэн шөлний дурсамж зурайн орж иржээ. Тэр бушуухан талх шүүрэн авч хазвал завсрын ертөнцөд эмнэлэгт хэвтэж байхдаа идэж байсан дуртай талхных нь амттай ижил байх нь тэр. 

Тэр юу ч хэлсэнгүй, харин Юнхо руу ноцтой харлаа. 

"Ми-миний хийсэн шөл таалагдахгүй байна уу? Би өөрийг хийж өгөх үү?" Түүнийг хийсэн хоолыг ганц амсаад л аймшигтай төрхөөр өөр лүү нь харсанд залуу сандарсаар ээрч мууран асуув. 

Гэвч хормын дотор Хэри толгой сэгсрэн буцан идэж эхэллээ. 

Тэдний дунд дахин чимээгүй байдал ноёлно. Түүнтэй үг солилцох хүсэл Хэрид байсангүй.

Дөрвөн хананы дунд түгжигдсэн урт хоёр өдөр эсвэл ямар ч өрнөлгүй богино хоёр өдөр өнгөрөхөд тэд хоорондоо ярьсангүй. Өдөр бүр Юнхо түүний өрөөнд ирэхэд Хэри цонхны наана суусаар гадаах орчныг харц салгалгүй ширтэж байдаг. Тэр бүх зүйлийг өөрийнхөөрөө ойлгохыг хичээж байв. Гэхдээ цаг урсах тусам болсон бүхэн түүний тархинд аажмаар шингэнэ. Ямар нэг зүйлийг мэдэрч байх байтлаа юу ч мэдрэхгүй эсвэл яаж мэдрэхээ мэдэхгүй төөрөгдөж байгаа мэт. Түүний хувьд юм бүхэн хэцүү санагдана.

Анхны амьдрал нь ганцаардал, бэтгэрэлээр төгссөн байхад түүнийг өөр нэгэн ертөнцөд мэндлүүлсэн тэр эр ердөө таньж чадаагүй гэх шалтгааны улмаар харгис өвдөлтөөр үдчихээд, тэгээд үл ойлголцол нь тэдний хамт байх боломжийг хийсгэн одсон гэв.

Энэ ертөнц ердөө л түүний шийтгэлийн ертөнц байх ёстой атал нарийн төвөгтэй зангилааг дэлгэх талбар болж хувирна гэж хэн ч төсөөлөөгүй биз. 

Юнхо хаалга тогшин орж ирээд ширээн дээр хоолтой тавиур тавихыг Хэри хараагүй ч мэдэж байлаа. Энэ хоёр өдөр залуу тэвчээртэй байж, түүнийг албадах үйлдэл хийх эсвэл амнаасаа бодлогогүй үг хаяж ямар нэгэн асуулт асуугаагүй аж. Зөвхөн түүнд хэрэгтэй бүхнийг нь хангаж байв. 

Цонх руу ширтэн суух Хэри сулхан боловч шийдэмгий дуугаар, "Би гармаар байна." гэж хэлээд залуу руу харлаа.

Хоол болон хачир ногоогоо ширээн дээр өрөх Юнхо хэсэг зогссоноо хийж буй зүйлээ үргэлжлүүлэхдээ, "Ойлголоо."

Хэри дахин чимээгүй болоод цонх руу эргэн харлаа.

"Гэхдээ чи намайг ойртохыг хүсэхгүй байсан ч би хүлээж байна. Миний санал одоо ч хэвээрээ, бас хэзээ ч өөрчлөгдөхгүй." Юнхо тайвнаар хэлээд орны дэргэдэх шургуулгыг нээн гар буу гаргаж ирээд дээр нь тавих тэр.

Хэри нүдээ анилаа. Байдал ийм дээр тулах нь хэзээ нэгэн өдөр болох л байж шүү дээ.

Тэр орны дэргэдэх ширээ рүү алхан очоод бууг шүүрэн авлаа. Эргэлзэх ямар ч шаардлагагүйгээр бууг цэнэглэн Юнхо руу чиглүүлэн хуруугаа гохны урд байрлуулав. 

Өөр лүү нь чиглэх бууг хараад Юнхо сандарч балмагдсангүй. Харин оронд нь түүний зүг алхан гарыг нь атгаад зүрхэн тушаагаа тулгав. 

Тэд нэгнээ сүлбэх мэт ширтэлцэхэд Юнхо түүний нүүрэнд зөөлнөөр хүрэн хацрыг нь илбэлээ.

"Хайртай. Чамд хайртай болохоор, хэрэв энэ чиний сэтгэлийг хангалуун болгоно гэвэл би чиний төлөө амиа золиосолж чадна." 

Юнхо түүний гарыг бэртээсэй гэж хүсээгүй учир түүний буу барьсан гарыг давхар атгаад өөрийгөө буудахад бэлдэв.

Хэригийн гохонд тулсан хурууг Юнхо дарсаар бага багаар шахахад Хэри хурдхан бууны хүхээн товчлуурыг дарж орхих нь тэр. Сумны дайз алтан шаргал өнгийн сумнуудын хамт газарт унан хэдэн хэсэг тарав. 

Хэри буугаа доошлуулан шалан дээр унагаад цонхны гадаах руу эргэж харлаа. Тэр нэг зүйлийг баттай мэдэж байв. Тэдний дунд болсон асуудлаар дүүрэн үл ойлголцолын дараа ч дахин өөр алдаа хийхийг хүсээгүйгээ. Хоёр амьдралын турш өвдөлт шаналалаар дүүрэн шарх авч хэзээ ч арилахааргүй сорвиор сэтгэлээ сийлсэн ч тэр үүнийг эргэцүүлж бодохыг хүссэн юм.

Тэр нүдээ удаанаар анин амгаланг мэдрэхийг хичээхдээ хэрэв Юнхо түүний хийх бүхнийг дагах болбол цаашид үнэхээр юу хийх хэрэгтэйг мэдэхгүйдээ эмзэглэж байлаа.

Түүний нурууг харан зогсох Юнхо сая өрнөсөн явдлыг бодно. Тэр өөрийгөө эргэлзээгүй буудахад бэлэн байсан. Гэвч тэр түүнийг сүүлийн минутад зогсоосон шүү дээ. Үүнийг бодоход түүний уруулд бяцхан инээмсэглэл тодров. Энэ нь түүнд боломж бий гэсэн үг. Хэчнээн бяцхан боломж байлаа ч атгаж чадвал тэр түүнийг үүрд өөрийнхөө хажууд үлдээж чадна.

Дараа өдөр нь Хэри өрөөнөөсөө гарсан юм. Тэр цэцэрлэгт хүрээлэнгээр салхилах аж. Хулс мод, янзалж тэгшилсэн ногоон бут, чулуун зам болон хажуугаар нь эгнэх цагаан, нил цэцэгсээр дүүрэн үзэсгэлэнтэй хүрээлэн. Тэр толгойд хөврөх олон асуудлаа цэгцэлж, юу хийвэл зохих ёстойгоо тунгаан алхана. Гэнэт сэргэсэн урьдын даалгавруудад юу тохиолдсоныг эхнээс нь бодож байлаа.

Нэг хүнд баймгүй их дурсамж, гэнэтхэн шурган ирсэн үйл явдлууд дахин түүний толгойг өвтгөхөд тэр толгойгоо зөөлөн илэв. Гараа буулган урагш алхах үед нь дулаан нөмрөг түүнийг хучих нь тэр.

"Жоохон жиндүүхэн байна." гэсээр Юнхо түүний дэргэд алхаж эхлэв.

Хэри нөмрөг рүү нэг дараа нь түүн рүү хараад юу ч хэлэлгүй алхахаа үргэлжлүүлнэ. Харин Юнхо түүнийг чимээгүй дагасаар.

Хулсан цэцэрлэгийн нэг захад цэцэгсээр чимэглэсэн дүүжин сандлыг хараад Хэри түүн рүү очин суулаа. Тэндээс цэцэрлэгийн үзүүштэй бүхэн тодхон харагдах бөгөөд Хэри цэцэрлэгийг босгоод удаагүй болохыг анзаарав. Бүх зүйл шинэхэн...

Юнхо бас түүний дэргэд суужээ. Тэдний хэн хэн нь ам нээлгүй шувуудын жиргээг чагнан цэцэрлэгийг тольдон сууна. Хэри нам гүм байдалд санаа зовох аль эсвэл түүний оршихуйг анхаарах гэсэнгүй. Тэр зүгээр л эрчлээстэй бодлоо эмхлэн үл олдох хариултай дахин хөөцөлдөхийг хүссэн аж.

Нэлээн хугацааны дараа тэр Юнхо руу хараад асуулт асуух нь тэр. "Яагаад сүүлийн амьдралд минь намайг Жина гэж бодсон юм бэ?"

Нандигнан энхрийлсэн харцаар Юнхо түүн рүү харлаа. Энэ харц, тэр үргэлж түүн рүү ингэж хардаг байсан. Хэри энэ харцыг нь санав. Тэр энэ харцыг санагалзаж байсан бололтой.

"Анх удаа ганцаараа алхаж байсан үе, тэгэхэд өвөөгийн минь нас барсан өдөр байсан юм. Тэр үед би 17-н настай, багаасаа нэгэн охины тухай зүүдэлж байлаа. Газар ширтэн алхаж байхад гэнэтхэн хамгаалагчдаасаа зугтаж байсан охин намайг мөргөөд зугтчихсан. Би түүний үс, гаран дээрх тэмдэг бас хүзүүний зүүлтийг л анзаарч амжсан байв. Дараа нь Жинатай уулзахад бүрхэг санаж байгаа чиний гаран дээрх тэмдгийг түүнээс олж харсан хэрэг."

Юнхо түүний гарыг аажуухан өргөөд тэмдгийг харууллаа.

"Хэн ч адилхан тэмдэгтэй байдаггүй болохоор түүнийг чамайг гэж бодсон. Намайг төрөлхийн тэмдэгтэй эмэгтэйг удаан хугацааны турш хайж байсныг Жина олоод мэдчихсэн байсан. Би үүнийг зөвхөн мөрдөгчдөө л дүрсэлсэн байтал. Харин тэр миний мөрдөгчтэй харилцаатай байхаас гадна ижил тэмдэгтэй болохын тулд мэс засал хийлгэж, сайн дархнаар чинийхтэй адил хүзүүний зүүлт хийлгүүлсэн. Би үнэхээр тэнэг, түүнийг шалгаж ч үзээгүй. Би түүнд хэзээ ч эргэлзэж зүрхлээгүй. Гэвч зүүд үргэлжлэх тусам зүүлтийн жижиг хэсэг бүрийг зурж загварыг нь гаргасан хүн нь би байж таарсан. Тэгээд би..."

Чанминыг Хэриг эрүүдэн шүүж байсан үеийг дурсан тэр яриагаа зогсоон хөмсөг зангидан нүдээ анилаа. Түүнд ч өнгөрснийг дурсахад хэчнээн хүнд, зовиураар дүүрэн байгааг Хэри харж байв. Гэсэн ч тэр түүхээ үргэлжлүүлж ярив.

"Би чамайг таньж чадаагүй. Чамайг үхэл амьдралын зааг дээр тарчлагдаж байхад би хэн гэдгээ хараахан мэдээгүй байсан. Учир нь ойлгогдохгүй тэдгээр зүүднээс болж чиний булшин дээр очихдоо чиний сарниж байгаа дүрсийг хараад бас зүүсэн зүүлтийг чинь хараад хэн гэдгээ мэдсэн юм. Чам руу гүйж, хүрэхийг хүссэн ч чи зэрэглээ мэт алга болсон. Дараа нь чиний ах Тэянаас зүүлтийн талаар олж мэдэхийг хүссэн. Эхэндээ тэр эргэлзэж байсан ч надад зүүлтийг харуулсан нь аз завшаан байв. Тэгээд тэр бол зөвхөн чамд зориулж миний загварласан зүүлт болохыг таньсан юм. Гэвч бүх зүйл хэтэрхий оройтсон байлаа. Би тэнэг, заль мэхэнд унахад амархан усан толгойт байсан."

Жинаг ярихдаа түүний нүднээс асар их уур хилэн ялгарч байгааг Хэри харж байлаа.

Хэри цэцэгс рүү хараад, "Чамайг эртхэн таньж чадаагүйд гайхахааргүй юм байна. Тэд намайг эрүүдэн шүүж эхлэхдээ миний гэсэн бүхнийг устгасан шүү дээ. Миний цаг, бөгж, ялангуяа зүүлтийг." Хэригийн нүднээс нулимс хэнд ч анзаарагдалгүй урсана. Хэдийгээр тэр өнгөрснийг нигүүсгэх гэсэн ч болсон зүйлсийг тод томруун санаж байгаа шүү дээ. Үнэхээр Юнхо түүнийг тамлахад гар бие оролцоогүй ч тэр бүгдийг ажиглаад дэргэд нь зогсож байсан.

Юнхо Хэригийн урд өвдөглөн толгойгоо өвдөг дээр нь тавин суув. Хэри юу хийхээ мэдсэнгүй. Харин түүнийг уйлж байгааг анзаарав.

Түүний үсэнд хүрэх эсэхдээ тэр хэсэг эргэлзэн хацрыг нь дагасаар урсах нулимсаа арчаад, "Би... би юу хүсэж байгаагаа мэдэхгүй байна. Яг одоо үнэхээр их өвдөж байна, үгээр хэлэхийн аргагүй." хэмээн сэтгэл доторхоо үнэнээр хэлэв.

Юнхо түүн рүү харлаа. Залуугийн нүд ч мөн адил улайсан байх аж. Өнгөрсөн амьдралуудаа санах төдийд тэр асар их уй гашууд автаж байлаа. Гэхдээ энэ өвдөлтийг хайртай эмэгтэйдээ дахин мэдрүүлэхийг яахан хүсэх билээ. Магадгүй түүнийг ганцааранг нь орхих нь дээр байх? Гэвч түүнд маш их хайртайгаасаа болж хэзээ ч түүнийг харж чадахгүй болбол тэр галзуурах биз. Үнэхээр энэ цор ганц зөв сонголт гэж үү? Юнход олон бодлууд эргэлдэж байв.

"Цаг хугацаа өнгөрсний дараа системийн доголдлоос болж чам руу эргэж очиход чи Жинаг худал хэлснийг олж мэдээд бага багаар өөрийгөө алж байсан шүү дээ. Бас чи булшны дэргэд намайг сарниж байхыг харсан гэлээ. Яаж, яаж чи намайг харж чадсан юм бэ?" ийн гайхсаар Хэри түүнээс асуухад,

"Жинагийн худал бүхнийг мэдэхдээ энэ бүх зүйлийг судалж байлаа. Үр дүнд нь түүнийг миний хайж байсан нэгэн биш болохыг олсон. Чамайг үхэх үед яагаад тэгж их харамсаж байгаагаа ойлгоогүй. Тэр доройтлоос мултрах гэж гэж хичээсэн ч харуусал минь өвдөлт шаналлаар солигдсон юм. Тэгэхдээ өөрийн хүмүүстээ чиний бүх зургийг авчрахыг даалгахад миний зүүдэн дэх Хао Ни яг чам шиг харагдаж байсан. Үнэнийг олж мэдсэн ч хэтэрхий оройтсон байлаа. Улмаар өвчин намайг шийтгэх шийтгэл мэт ирэхийг зөвшөөрсөн хэрэг. Чиний булшин дээр очиход зүүн талд минь гэнэтхэн тод гэрэл туяарсан нь чи байсан бөгөөд хамгийн сүүлийн удаа гарч ирсэн нь тэр байсан юм. Чамайг алга болохоос өмнө би чиний зүүлтийг харсан... Яг одоо яаж өршөөл гуйхаа мэдэхгүй байна. Уучлалт гуйх ч багадах тэнэг байсандаа харамсаж юу хийхээ ч мэдэхгүй байна. Агуу Жон эсвэл титэмт хунтайж байлаа ч үргэлж арчаагүй тэнэг нэгэн байсан би."

Юнхо өвдөг сөгдсөөр байх бөгөөд толгойгоо цохиж эхлэх нь тэр. Хэри сандарсаар түүний гарыг барин авав.

"Юнхо..." Тэр мэгшин уйлж эхлэхэд Юнхо дээш өндийн түүнийг тэврээд, "Намайг уучлаарай. Хайрлуулж бас уучлуулахын тулд, үгүй ээ намайг үзэн ядаж байсан ч хамаагүй би чиний төлөө бүгдийг хийнэ. Тиймээс намайг дэргэдээ байлгаач."

Юнхо, Хэри удаан хугацааны турш цэцэрлэгт суун ярилцсаар.

Хэри эцэст нь яагаад Жина тэр бүхнийг хийснийг ойлгов. Жинагийн үс түүний үстэй ижилхэн байсанд гайхах зүйл алга. Тэр ч байтугай тэдний нүд хүртэл төстэй байсныг саналаа.

"Гэхдээ Жина намайг гэдгийг яаж мэдсэн юм бэ?" Хэри тайвшраад ийн асуулаа.

"Миний хувийн мөрдөгч. Жина, миний хөлсөлсөн мөрдөгч хоёр хамтарч ажилласан. Яагаад гэдгийг ч ойлгосон. Компани маань хэдэн тэрбумын алдагдалт орсон нь Жина тэр эрд шаардлагатай мөнгийг нь өгөхийн тулд чухал мэдээллийг өөр компанид зарснаас болсон юм билээ. Би өөр хүн томилж энэ талаар судлуулан эмээд хуулбарыг нь өгсөн."

Хэри Юнхогийн нүднээс ихээхэн жихүүцэл, дургүйцлийг харах аж. Тэр Жинагийн талаар бодоход анзаараагүй өнгөрсөн үеэ санав. Тэр жирэмсэн гэх түүнийг шатны уруу түлхсэн үе. Үнэн хэрэгтээ Жина түүнийг түлхэх гэсэн боловч Хэри тэмцэлдэж байгаад санамсаргүйгээр түүнийг түрүүлж унагаасан юм. Яагаад ч юм тэр үүнийг мартаж орхисон ч одоо л бүгд тодорхой гэгч нь санаж байна.

"Түүнд юу тохиолдсон юм бэ?" Хэри сонирхон асуулаа.

"Тэр гяндан хоригдож байгаа. Тэнд амьдарснаас үхэхийг илүүд үзэх газар." Тэр ийн хэлэх ч Хэрид дэлгэрэнгүй ярихыг хүсээгүй тул сүүлийнхээ өгүүлбэрийг дурдсангүй. Тэр Хэриг ямар нинжин сэтгэлтэй болохыг мэднэ.

Хэри үг дуугаралгүй зүгээр л жаргаж буй нар луу харсаар байв.

"Энэ удаа чи надад дахин боломж олгох уу?" Энэ асуултыг асуухдаа Юнхо сандарсаар их зоригийг шаарджээ. Тэр түүнийг хүртэх ёсгүй гэдгээ мэдэж байгаа ч түүнийг итгэлтэйгээр "үгүй" гэж хэлэх хүртэл тэр хайрлахыг хүсэх аж. Дараа нь азгүй, сул доройтойгоо эвлэрэн бүрэн алга болсон нь дээр.

Хэри түүн рүү харлаа. Өмнөх амьдрал, дараагийн амьдрал мөн шийтгэлийн ертөнцөд ч түүнд ахин дахин дурласаар байх эр лүү. Хэри хэчнээн хол зугтсан ч хамаагүй тэр үргэлж тэнд байна. Үнэндээ түүний анхны даалгаврын дурласан эр Чанмин шиг харагддаг ч үйл хөдлөл, зан араншин нь Юнхо байсан шүү дээ. Хэри бүх даалгаврын жижиг хэсэг бүрийг дурсахыг хүсэхгүй байлаа. Тэдгээр дурсамжуудыг дахин санасаар шаналахын оронд булшлах хэрэгтэй. Одоо ч болсон үйл явдлуудтай эвлэрч чадахгүй байгаа Хэри юу гэж хэлэхээ мэдэхгүй байв.

"Би мэдэхгүй байна... Би үнэхээр мэдэхгүй байна." хэмээн тэр чин үнэнээр хариулав.






_____
Бараг бүх зүйлийн учир тайлагдлаа. Ойлгоогүй зүйлээ асууж болно шүү.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now