17. А Ми

2.7K 351 35
                                    


Бүлгийн гадна хэдэн цагийн дараа Ван Ян луугийн арми дагуулан хүрэлцэн иржээ. Дайчид удирдагчийнхаа тушаалыг хүлээн эгнэн жагсаж байв.

Настнууд болон И Фаны эцэг бусад бүлгийн хамт тэдний эсрэг талд зогсоно. Олон жилийн турш бүх бүлэг, овог аймгууд луугийн бүлэгт заналхийлгүүлж байв. Тэдний зарим нь Ван Яны хүссэн бүхэнд хүлцэнгүй хандан өвдөг сөгддөг байж. Харин одоо тэд луугийн жинхэнэ өв залгамжлагч алдагдсан хүүхдийг олсноос хойш зөв зүйлийн төлөө тэмцэхээр шийдэн эр зоригоо нэгтгэж буй.

Янз бүрийн бүлгүүд цугларсан боловч хүчирхэг луугийн армийн эсрэг зогсож чадах хүн нь А Ми. Учир нь тэр луугийн овгийн цэвэр цустай билээ. Зөвхөн тэр ганцаараа луугийн бүлэгт тушаал өгч чадах нэгэн. Гэхдээ тэр тэдэнд тушаал өгөх эрх мэдэлтэй болохоосоо өмнө эхлээд тэдэнд захирагч нь гэдгээ батлан харуулах ёстой.

"Түүнийг надад өг! Тэгвэл бүгдийг чинь өршөөе!" Ван Ян захирангуй омголон дуугаар тушаалаа.

"Бид түүнийг яагаад чамд өгнө гэж? Чи түүний эцэг эхийг алсан нь хангалттай биш байна уу?" Настан хэлэхэд

"Хахаха, хөгшин зөнөгийн оролцох асуудал биш. Нэгэнт чи түүнийг өгөхгүй бол юу болохыг харж л дээ." Тэрээр цэргүүддээ довтлоход бэлдэх дохиог өгөх бол түүний эсрэг зогссон бүлгүүд бэлэн байдалд орж эхэлжээ.

Ариун сүм дотор тэднийг довтлохоос нэг цагийн өмнө улаан өмсгөлт эр Хэригийн байрны дээвэр дээр зогсож байлаа. Түүнд бүх зүйл хэцүү санагдана. Сонирхсон эмэгтэй нь И Фантай байхыг илүүд үзсэнийг мэдээд сэтгэлээр унасан юм. Луугийн бүлгийн нөлөөллийн улмаас бүх төрлийн бүлгүүд дуудагдсан. Эхлээд тэр элсэх сонирхолгүй байсан ч А Мигийн нэрийг сонсоод түүнийг луу овгийн хааны урт хугацаанд алдагдсан удам залгах хүүхэд болохыг мэдэв. Түүнд нэгдэхээс өөр сонголт байсангүй. Хэдий түүнийг харахыг хүсэхгүй байгаа ч юугаар ч туслахад бэлэн байв.

Хэри гартаа хоёр ихрээ бүүвэйлэн сууж байх үед домогт үнэг орж ирэх нь тэр. Хэри түүн рүү харан инээмсэглэн "Сонин юу байна даа? Удаан уулзсангүй шүү, бяцхан аа." хэмээн найрсгаар мэндчиллээ. Хэриг үнэгтэй ярьж эхлэхэд И Фан гайхан зогсох бөгөөд луугийн хааны удмын цустай нэгэн ямар ч домогт амьтантай ярилцаж чаддаг гэдгийг санав.

Улаан өмсгөлт эр дээвэр дээр зогсож байгааг Хэри мэдэж байлаа. Түүний хүч идэвхэжсэнээр бүхнийг мэдэрч чаддаг болсон шүү дээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Donde viven las historias. Descúbrelo ahora