8. На Лена

3.9K 359 8
                                    


Уруулын үзүүр нь байдгаараа өргөгдөн чихэнд хүрэхээ шахан баярын инээмсэглэн тодруулах Никкүн. Тэр гэртээ хүрэх замын турш, мөн гэртээ ирсэн ч мушилзан инээгээд л байлаа. Үеэл Тэкёныхоо ажил дээр ирсэн ч ганцаараа гэгэлзэн инээсээр байсан тул Тэкён түүнийг бяцхан охин шиг гэж шоолж эхэлсэн юм. Түүнийг ингэж баясгаж буй зүйл нь Ханигийн эгдүүтэй үйлдлийг мэдсэн болохоор тэр. Уурлаж байгаа нь яг л бяцхан зэрлэг муур шиг, тэгсэн хэрнэ өхөөрдөм, заримдаа догшин болдог нь хайр хүрэм.

Никкүн нууцаар Хэригийн гэрт очиж Ханигийн гэрэл зургуудыг харсан билээ. Энэ нь хүслэн болсон Ханигийнхаа талаар илүү ихийг мэдэж чадах цорын ганц газар юм.

Тэр тавиур дээрээс хүрэн хавтастай Хэригийн зургийн цомгийг аваад үзэж байхдаа дотроос нь Ханигийн зургийг сугалан авлаа. Торгомсог бор арьс нь цагаан өнгийн цэцгэн хээтэй шар даашинзтай нь зохицож, долгионтой намирсан урт үснийхээ хойд хэсгийг дээш нь шуун зассан Хани үзэсгэлэнтэй харагдах бөгөөд Никкүн түүнийг яг зурган дээрх төрхтэйгээр нь байшингийн жигүүрээр инээмсэглэн алхаж байгаагаар төсөөлнө.

Өөр нэг түүний сонирхлыг татсан зураг дээр Хани улаан өнгийн тууз хайчилж байлаа. Тэрхүү зурагт тусгагдан харагдаж буй хоёр давхар харш нь Хэри, Хани хоёрын хамтран нээсэн өнчин хүүхдийн асрамжийн газруудын нэг аж. Залуу бүсгүйчүүд хоёулаа өнчин хүүхдүүд болон залуухан гэрлээгүй жирэмсэн эхчүүдэд туслах хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн асрамжийн газар нээсэн юм.

Хэдий ааш муутай мэт боловч үзэсгэлэнтэй инээмсэглэлтэйгээ адил сайхан сэтгэлтэйд нь Никкүн улам ихээр татагдаж байгаагаа мэдэрлээ. Тэр асрамжийн газрыг анхааралтай ажиглан нэрийг нь тогтоож аваад аль болох боломжоороо хурдан зочлохыг хүсжээ.

Никкүн бүхэл өдөржингөө шүгэлдэж байсан юм. Үүнд залхсан Тэкён уурлаж, түүнээс юу болсныг нь асуухад Никкүн зүгээр л инээмсэглэнэ. Тэкён түүнийг Ханигийн араас гүйж байгааг нь мэддэг болохоор баяртай байгаа нь түүнтэй холбоотой болохыг таамаглан үлдээв.

Энэ үед Хани тансаг цэцгийн баглаа болон шоколадтай хайрцаг барьсаар Хэригийн өрөөнд орж ирлээ.

"Лена, эд нар Жэе Пакаас ирсэн байна." тэр нүүр дүүрэн инээсээр хэллээ.

Урт хугацааны дараа эцэст нь хамгийн сайн найзыг нь хэн нэгэн эргүүлж байгаа болохоор тэр залуу нь үнэхээр сайн хүн шиг санагдана.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang