5. Ши Жин Нуан

3K 309 6
                                    


"Авхай Нина, Ноён Жин тавтай морилно уу." гэсээр нэгэн эр тэднийг эрч хүчтэйгээр угтан мэндчилэв.

"Пак эзэн, бидэнд өрөө байгаа болов уу?" хэмээн Хэригийн ээж эелдгээр асуухад

"Би түргэхэн хараад ирье, авхай." гэж өнөөх эр хэлээд нэн даруй өөр зөөгч рүү очин асуув. Тэр хөмсгөө зангидан буцан ирлээ.

"Авхай, өршөөгөөрэй. Хувийн өрөөнүүд бүгд захиалгатай байна. Бүгд эзэнтэй байсныг би мэдсэнгүй. Хэрэв та хүлээх юм бол зарим зочдоосоо бэлэн болсон эсэхийг нь асууж болно шүү."

Тэр хүн хүндэтгэлтэйгээр хэлэхэд Хэри даруй гудамжинд байрлах хоосон ширээг олж харав. Тэр шууд л ээжийгээ татаад тэнд аваачих нь тэр. Хэри үзэмж муутай ширээний ард суухад ээж нь инээсээр даган суулаа. Тэр багаасаа эгэл жирийн тариачны охин байсан учир санаа зовох зүйл байсангүй.

Цайны газрын эзэн цочирдож бушуухан тэднийг дагаж очив.

"Авхай ..." тэр юу гэж хэлэхээ мэдэхгүй балмагдахад Хэригийн ээж зүгээр л өөдөөс нь хараад инээмсэглэв.

"Пак эзэн, энэ ширээ захиалгагүй биз дээ?" хэмээн Хэри асуухад

"Ти... Тийм ээ, ноён Жин." Пак эзэн ээрч түгдэчсээр хэлнэ.

"Сайн байна. Тэгвэл захиалгаа өгцгөөе. Пак эзэн та ердийнхөөрөө бидэнд үйлчлүүлээрэй, мөн манай дагалдагчид нэмэлт сандал авчирч өгч болох уу?" гэж Хэри хэлэв.

Тэдний дагалдагчид эвгүй санагдсан болохоор ширээнд суухыг үгүйсгэсэн ч Хэри ээжтэйгээ нийлэн түүнийг ширээнд нэгдэхийг хичээн зориуд дарамтлав. Эцэст нь дагалдагч залуу зөвшөөрсөн хэдий ч эзнийхээ эхнэр, хүүхдийн дэргэд суух нь зохисгүй тул өөр ширээнд хооллохыг хүсжээ. Авхай болон залуу ноён нь түүнийг ойлгож, хүссэнээр нь өөр ширээнд суухыг зөвшөөрөв.

Ээж, хүү хоёр үзэмжгүй модон ширээний ард тухтай нь аргагүй суугаад бие биетэйгээ ямар дотно харьцаж буйг ойролцоо ширээний хүмүүс гайхаж байв.

Жанжны гэр бүлийн талаарх ард иргэдийн ойлголт улам өндөрсжээ. Тэд энэ гэр бүлийг хүндэлж бишрэх аж.

Тэднийг амтат жимсний цайг таалан ууж байхад тэдний байрлалаас зуун метрийн зайд гэнэтийн үймээн самуун дэгдэх нь тэр. Хэри чимээ гарах зүг рүү харвал эзэнгүй догшин зэрлэг морь урдхаа сүйтгэсээр эрчтэй давхих ба түүнээс багагүй зайд зам дээр бяцхан хүүхэд тоглож байлаа. Хэри харсан даруйдаа тансаг цайны газрын хашаан дээгүүр үсэрч хүүхдийн зүг хурдлан гүйлээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now