7. Гү Игён

3.1K 295 14
                                    


Гэрэл гийсэн цэлмэг өглөө Хэригийн тайван нойрсох амгалан байдал аймшигтай хашхираанаар эвдэгдэж орхисон юм. Тэр юу болсныг шалгахаар нүдээ нээхтэйгээ зэрэгцэн шуудхан орноосоо яаран боссон. Харин түүний нүдэнд хамгийн түрүүнд хөнжлөөр биеэ ханхлан чичрэн суух Тэмин харагдах бас тэр өөрөө цэвэр нүцгэн зогсож байгаагаа мэдэв.

"Өчигдөр чи надад юу хийчихсэн юм бэ?" гэсээр залуу түүн рүү орилох нь тэр.

"Юу? Надад гэнэ ээ? Үгүй шүү! Харин энийг хар л даа!" тэр ийн хэлсээр өөрийн биен дээрх хазаж шимсэн улаан бор толбонуудыг зааж эхлэв.

Тэминд хэлэх үг олдсонгүй бололтой чимээгүй болоход Хэри хөмсөг зангидан толгой сэгсэрнэ. Тэр бага зэрэг уурлаж Тэмин рүү хашхирах гэж байсан боловч гэнэт хаалганы хонх дуугарах нь сонсогдов.

Хэри хурдан хувцаслаж байхад хаалганы хонх дуугарахаа больж, оронд нь тогших чимээ сонсогдож эхлэв. Энгийн тогшилт бус харин сандарч балбахтай адил. Хаалга руу дөхөхөд тогших чимээ улам чангарч байлаа.

"Игён, хаалгаа онгойлгооч?" Эрэгтэй хүний ​эршүүд боргил хоолой хаалганы цаанаас бархирах аж.

Хэри хөмсөг зангидна. Үл таних хоолойн эзнийг хэн болохыг нь таах гэж хичээх боловч толгойд нь орж ирэх санаа хоосон.

"Игён, хаалгаа онгойлго!" тасралтгүй хаалга балбалт залуугийн дуутай нийлэн үргэлжилсээр.

"Түр хүлээгээрэй!" Хэри зөрүүлэн хашхирлаа.

"Өглөө эрт хэн байж болох вэ?" нэг ч хүнийг үл таамаглаж байв.

Түүнийг хаалга нээхэд саарал хослолтой өндөр царайлаг залуу эр зогсож байх нь тэр. Хар үстэй, гүн давхраа, тунгалаг том хар нүдтэй, царайлаг гэхэд туйлын дур булаам бас төгс сайхан биетэй залуу.

Хэри тэр залууг хараад оюун ухаан нь сандралдан гүйх мэт санагдав.

Харин өнөөх дур булаам залуу гартаа сонин барьжээ. Тэгээд тэр сониноо дэлгэн Хэри, Тэмин хоёрын олон зургийг харуулав.

"Тэгэхээр чи энэ эмэгтэйтэй байхын тулд надаас салжээ? Эсвэл эрэгтэй гэж хэлэх юм уу." хэмээн түүнийг асуухад Хэри үнэхээр мунхаг болсон мэт гайхширч орхив. Энэ хүнийг хэн болохыг тэр мэдэхгүй шүү дээ. Биеийн эзний дурсамжийг хэчнээн онгичоод санах ганц ч зүйл алга.

"Системээ! Аймшигтай онцгой байдал! Энэ залуу хэн бэ?" Хэри залуу руу үл бүтэх хачин инээмсэглэл тодруулаад дотроо системээс аврал ирэн хашхирч байлаа. Залуу юу ч юм үргэлжлүүлэн түүний ойлгохгүй зүйлсийн талаар ярьж байхад Хэри системийг идэвхтэйгээр дуудах аж. Гэсэн ч системийг хэр их дуудаж буйгаас үл хамааран систем одоо ч нам гүм.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now