5. Ван Люси

7K 440 0
                                    


Жоншин хором мөч бүр эхнэрийнхээ гоо сайханд автаж, булбарай цагаан арьс дээгүүр уруулаа гүйлгэн энхрийлж байсан юм. Тэд нэгэн бүхэл болж өглөөг хамт угтахдаа нэгнээ таньж мэдэх нандин хугацааг бүтээлцэн хоёр биетэйгээ чин сэтгэлийн ярилцлага хийн асуулт асууцгаан хариулж байлаа.

"Чамайг анх харах тэр үед чи их жоохон бас би дөнгөж эцэг эхдээ үрчлэгдэж ирээд байсан. Чи 6-н настай харин би 10-тай байсан байх. Дэндүү их айснаасаа болоод уйлж байхыг минь чи хараад над дээр ирж дулаан тэврэлтээрээ аргадаж өгсөн. Би тэр үеийг хэзээ ч мартаж байгаагүй. Чи нурууг минь зөөлөн цохиод 'битгий уйл би энд байна' гэж хэлсэн. Тэр цагаас хойш би үнэхээр хэн нэгэн хажууд минь байдаг гэдгийг мэдэрсэн." Жоншин Хэригийн үсийг үнэрлэнгээ ийн ярина.

Хэри багагүй цочирдож, түүний тэврэлтээс салан босохыг хичээсэн ч Жоншин үүнийг зөвшөөрсөнгүй, оронд нь улам татан тэврэлтээ чангалах нь тэр. Хэри энэ биеийн дурсамжуудаа тархиныхаа гүн хүртэл онгичив. Гэсэн ч санах зүйл алга. Түүнтэй анх И гэр бүлийн байшинд уулзаж байснаа л санана.

"Уучлаарай, би бүгдийг нь мартчихаж." гэсээр гэмшингүй уучлал хүсэв.

Хэри түүний том, ширүүн гарыг үнсэх бол Жоншин энэ дулаан уур амьсгалд ихэд сэтгэл ханамжтай эхнэрээ чангаар ороон тэвэрнэ.

Жоншины ярьсан зүйлийн дараа, тэр яагаад одоог хүртэл өөрт нь тэвчээртэй ханддаг байсныг ойлгов. Энэ нь Хэриг жаргалтай инээмсэглэхэд хүргэж байлаа.

Үд дунд гэхэд Хэри гүн нойрноосоо сэрэв. Тэр болгоомжтойгоор толгойгоо хажуу тийш гилжийлгэн харвал түүний нөхрийн царайлаг төрх угтана.

Хэри өөрийн биеэ ямар байгааг шалгахаар тийчгэнэх хөдөлгөөн хийсэн ч тийм ч өвдөлттэй хүндхэн байсангүй. Тэрээр багагүй гайхшралд оров.

Орон дээр тийчгэнэх хэн нэгний хөдөлгөөнөөр Жоншин нойрноосоо сэргэн, алгуурхнаар нүдээ нээлээ. Хэригийн намирсан хар үс туяхан мөрийг нь даган унжаад сүү мэт булбарай цагаан арьсан түүний үлдээсэн ягаан тэмдгүүдээр алагласан байх нь туйлын дур булаам харагдана.

Жоншины түүн рүү нүд цавчилгүй ширтэх харцтай тулгарахад Хэрид үнэхээр ичмээр санагдах аж. Одоо бол тэр цоо эрүүл байна шүү дээ. Урьд шөнийн явдал эвгүй санагдах нь боломжтой. Харин Жоншин эхнэрийнхээ үйл хөдлөлийг хараад писхийтэл инээд алдах нь тэр. Тэр удаан хугацааны дараа түүнийг өөрийн болгосондоо үгээр хэлэхийн аргагүй аз жаргалыг мэдэрч байв.

Жоншин шуудхан Хэриг татан энгэртээ наан тэврээд "Битгий ич! Би аль хэдийн бүгдийг нь харчихсан." хэмээн түүний чихэнд аяархан шивнэлээ.

Хэригийн цус нүүр лүү нь юүлэгдээд байна уу гэлтэй улайж, тэрээр юу хийхээ мэдэхгүй болчхов. Хэсэг нам гүмийн дараа тэр ходоодноосоо хүржигнэх чимээ гаргахыг сонсоод улам л ичиж орхилоо.

Нөгөө талд Жоншин инээдээ барьж ядан хөхөрсөөр түүний уруулыг үнсэв.

"Миний мөсөн хатан эхнэрт ийм сэтгэл татам тал байдаг гэдгийг хэзээ ч бодож байсангүй. Урьд шөнө миний нэрийг хэрхэн дуудан хашхирч байсан чинь таалагдсан." гэсээр янзыг нь үзэх бол тэрхэн зуурт л Хэригийн бодол шуурхай ажиллаж эхэлжээ.

Тэр миний эхнэр гэж тодорхой дурдсан уу?

Тэр нүдээ бүлтгэнүүлэн нөхрөө ширтэхэд Жоншин жуумалзаад цааш эргэсээр нүцгэн биеэрээ орноос босох нь тэр.

Хэригийн нүд байдгаараа томров. Нөхрийнхөө эдгээр хатуу товгор гэдэсний булчингууд ба биеийг тасралтгүй ширтэх хүсэл улам бүр нэмэгдэнэ. Түүний өргөн мөр, шөрмөслөг нурууг хараад өөрийн мэдэлгүй шүлсээ гоожуулах аж. Ондоо ертөнцөөс ирсэн үл таних эмэгтэйн үүднээс зүрх сэтгэл нь энэ залууг гэх өчүүхэн ч хайр байхгүй. Гэвч эхнэрийнх нь бие махбодын эзний хувиар түүний дийлдэшгүй дур булаам, сайхан төрхийг үгүйсгэж, татгалзаж чадашгүй байв.

Хэри өөрийгөө энэ газрыг өнгөрөөд явах явуулын хүн гэдгээ сайн мэднэ. Тиймээс өөрийн сэтгэл хөдлөлийг нуун далдлахыг хичээн зөвхөн одоогийн бие махбодын сэтгэл хөдлөл ундарч байна гэж хэлнэ. Энэ залуу зарчмын хувьд үнэхээр түүнийх биш, гэхдээ энэ биеийн нөхөр мөн.

Харин Хэрид гайхах шалтгаан байлаа. Чин сэтгэлээсээ халамжилж чаддаг боловсон, чадварлаг, царайлаг залуу түүний нөхөр байхад бие махбодын эзэн яагаад түүний эдгээр гайхалтай талыг олж хардаггүй байна аа?

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now