6. На Лена

3.6K 383 62
                                    


Хэри бэлдсэн амттанаа тавиур дээр байрлуулаад гар дээрээ өргөн Ханиг дагуулан тусгай үйлчлүүлэгчдийн хувийн өрөө рүү зүглэв. Тэр дүрэмт хувцсаа өмссөн тул түүнийг харсан хүн бүхэн энэ зоогийн газрын ахлах тогооч гэдгийг мэднэ. Хэри өнөөх өрөөний өмнө ирээд хаалгыг онгойлгоход Кэти Жина шиг харагдаж байгаад гайхав. Мөн ширээний ард суух эрчүүд болох Тэкён, Никкүн, Чансон нар ч цочирдож орхисон юм.

Хэри нүдээ үл ялиг эргэлдүүлнэ. Тэр тэдний зүг харц дээгүүр алхан очоод ширээн дээр амттангаа нэг нэгээр нь тавив. Өрөөнд Хэригийн хөдөлгөөнөөс бусад нь анир чимээгүй байх аж. Зөвхөн Хэри болоод Хани хоёр эелдгээр инээмсэглэнэ.

"Та бүхэнд миний хийсэн хоол таалагдсан гэж сонссон болохоор сэтгэл тун хангалуун байна. Эдгээр амттанууд бүгд миний бүтээл байгаа юм. Цэвэр шоколад болоод гараар хийсэн зайрмаг. Энэ бол бидний хамгийн сүүлийн үеийн цэс. Та нарт таалагдана гэж найдаж байна, дараа нь өөрсдийнхөө бодлыг надад хэлээрэй!" Хэри тэдний зүг зөөлөн инээмсэглэл тодруулсаар тайлангаа алдлаа.

Хани бас тэдний бүх үйлдлийг ажиглан Хэригийн хажууд зогсож байв.

"Хатагтай Кэти, ноён Чансон, ноён Тэкён, ноён Никкүн, та бүхний санал бодлыг мэдэх нь бидний хувьд маш эрхэм хуримтлал байх болно. Мөн ноён Чансон, таны тооцоо аль хэдийн захиалгын зардалтайгаа төлөгдсөн болно. Хэрэв та ямар нэгэн зүйл хүсэж байвал бидэн рүү залгахдаа битгий эргэлзээрэй!" хэмээн Хани нам дөлгөөхөн дуугаар хэлэв.

Хэри, Хани хоёр хариугаа хүлээн зогсож байсан ч бүгд гайхаж балмагдсан байдалтай сууна. Ялангуяа Тэкён Ленаг харсан даруйдаа л сонин жигтэй мэдрэмжид хучигдсан. Төсөөлшгүй их сэтгэл хөдлөл түүний дотор эд эс бүрээр, халуун цусаар булгилан урсах мэт. Даруй тэвэрч аваад зай завсаргүй болтлоо цээжиндээ наан энхрийлмээр санагдана. Голыг нь олоод хэлж, тайлбарлаж чадамгүй мэдрэмж. Үнэндээ бараг нэг жилийн турш энэхүү мэдрэмжид ороогдож, хяналтдаа байлгаж чадахгүй байсан. Тийм болохоор Тэкён түүнтэй уулзахыг хүсээгүй юм. Гэтэл түүний оюун санаа, сэрэл мэдрэмжид нь үймээн самуун дэгдээсэн эмэгтэй гэнэт л өмнө нь гарч ирээд үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй нь аргагүй нүүр дүүрэн мишээл гэрэлтүүлсээр зогсож байх нь шударга бус.

Хэри, Хани хоёр тэдий амнаас ямар нэгэн үг унахыг хүлээсэн ч бүдэгхэн авиа ч болов гараагүй болохоор тэдэнд бөхийгөөд амтархан зооглохыг ерөөн салах ёс хийн VIP өрөөнөөс гарлаа.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now