18. А Ми (Төгсгөл)

2.9K 391 36
                                    


Хэригийн үүсгэсэн хамгаалалт хүмүүсийг аюулаас аварсан. Түүний бүрхэвч нурахад эмэгтэй гол дүр боломжийг алдалгүй шууд Ван Ян руу дайран илдээ далайсан юм. Түүний энерги шавхагдсан тул түүнийг нэг цохилтоор алжээ. Хүн бүр Ван Яныг газарт унан ууршин алга болж эхэлж байгааг харна.

Олон жилийн дарлалаас ангижирсан овог аймгууд уухайлан баяр хөөртэй хашхирч байхад И Фан, Хэри хоёр цусаар ханиалгаж байв. Хар энергийн бөмбөлөгийн нөлөө асар их байсан тул Хэри, И Фан хоёрт хохирол учруулсан билээ. Харин бусад нь мэдээж Хэригийн бат бөх хамгаалалтаар ямар ч бэртэл аваагүй.

Настан болон И Фаны эцэг тэднийг хоёуланг нь газар унахаас нь өмнө хурдхан барьж авлаа. Тэднийг тэр даруй ариун сүм рүү хүргэн сувилж эхлэв.

Дайн дуусан хэд хоногийг үдэхэд луугийн овог бүрэн ховсоосоо гарч, амар тайван амьдралдаа хөл тавьж байлаа. Харин бусад овгууд өдөр тутмын амьдралаа үргэлжилсээр.

Тулааны дараа маш олон хохирол үүссэн ч хурдтай нөхөн сэргээгдэж байв. Эмэгтэй гол дүрийн хувьд тэр дахин нэг удаа магтуулж сайшаагдсан бол улаан өмсгөлт эр ор сураггүй алга болжээ. Түүнийг хаашаа явсныг хэн ч мэдэхгүй байв. Домогт араатан үнэг ихэр хүүхдүүдтэй хамт үлдсэн. Тэр тэдний үнэнч асран хамгаалагч болохыг сонгов. Ван Ян амьсгал хураасны дараахан түүний луу Хэригийн алтан луу алагджээ.

Хэриг болон И Фаны бие тун муу бараг үхлийн ирмэгт тулсан ч чадварлаг бүлгийн мастер, настнууд чадах бүхнээ хийсэн. Одоо тэд хоёул орон дээр хэвтэж, бүрэн илааршихыг зорих ч амссан хохирол нь илүү байв. Аажим аажмаар зөвхөн гадаад бэртлээ сувилуулж байлаа.

Тэд хөл дээрээ босох үедээ шуудхан бяцхан ихрүүдээ харахаар явлаа.

Хэри амгалан нойрсох хүүхдүүдээ хайрлан ширтэж байхад И Фан түүний хойноос тэврэн хүзүүн дээр нь зөөлөн үнсэв.

"Тэд үзэсгэлэнтэй юм."

"Тийм ээ, үнэхээр." Хэри бахдалтай хэлснээ дахин ханиалгаж эхэллээ. И Фан санаа зовж байв. Өвөөгийнх нь хэлснээр зөвхөн тэднийг үхлээс татаж чадсан ч харамсалтай нь дотоод энерги, шарх нь нөхөгдөх аргагүй болсон билээ.

"Зүгээр үү?" И Фан санаа зовнингуй асуухад Хэри нулимс дуслуулж эхлэв.

"Тэднийг жоохон байхад нь орхиж явмааргүй байна." хэмээн И Фан руу харсаар уйлна. Эх хүний хувьд яахын аргагүй хамгийн том хүсэл хүүхдүүдээ өсөж томрохыг харах.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now