8. Сүүлчийн даалгавар

2.9K 457 100
                                    


Тэдний зодооноос шидэгдэж хөмрөгдсөн сандлыг босгож тавиад Чанмин халааснаасаа тамхиа гаргаж ирэн асаагаад сандал дээр эвлэгхэн суулаа. Тамхины утаа үлээхтэй зэрэгцэн бие нь тайвширч, амьсгал нь дээрдэнэ.

Урьд талд нь Хэри тоосоор бүрхэгдсэн хүрмээ тайлан гөвөх аж. Тэр тайван суух Чанмин руу хараад хойноосоо буугаа аван түүн рүү чиглүүллээ.

"Буугаа над руу чиглүүлэх нь тийм ч сайн зүйл биш гэдгийг мэднэ биз дээ!" Залуу түүн рүү нүд цавчилгүй харан тамхиа үлээв.

"Чамайг энд одоо алчихвал асуудал минь шийдэгдэнэ." гэж хэлээд тэр түүний хажууд буудав.

Чанмин давхийх байтугай цочиж түгшсэн ч үгүй. Харин ч том агуулахаар дүүрэн чанга инээн, "Чи ийм зүйл хийхдээ хараал идмээр халуухан... Гэхдээ хайрт гэр бүлээ битгий март!" гээд утаагаа униартуулан зальхай инээмсэглэлээр "Хатагтай Хэри" хэмээн үечлэн хэлэв.

Дараагийн хийх гэж байсан үйлдэл залуугийн амнаас сануулга сонссон үед замхран алга болов. Чанмин үүнийг анзаарсан. Хэчнээн чанга эмэгтэй байлаа ч түүний сул тал гэр бүл нь гэдгийг мэдэж байсан. Сул талыг атгасан ч тэр түүний юу хүсэж байгааг мэдэхийг хүсэх нь тэр.

"Тэгээд надад хэл дээ, юу хүсэж байгаагаа." Чанмин түүн рүү харан асуухад таамаглаж байсан шиг,

"Гэр бүлийг минь мөшгөж байгаа хүмүүсээ тат."

Чанмин эрхэмсэг төрхөөр хөлөө ачин "Нэг нөхцөлөөр тохиролцож болох юм."

"Юу?" Хэри хөмсөг зангидсаар буугаа нуруундаа бүсэллээ.

"Надтай болзож, гэрт минь амьдар."

Чанмин ийн хэлэхэд Хэри чихэндээ ч итгэхгүй байгаа мэт чангаар инээж эхлэв. Их инээсэн учир нулимсаа арчих мэт үйлдэл хийгээд түүнийг амгалан төрхөөр ажих залуу руу харлаа.

"Тоглож байгаа байлгүй дээ, тийм үү?" Тэр даажигнан толгой сэгсрэн асууна.

"Хэри таалагдсан ч бай, үгүй ​​ч бай бидний тохиролцоог санаж байгаа биз дээ. Надтай болзож, гэрт минь амьдрах нь чамаас хүсэх бүх зүйл минь. Би чамд хүрэхгүй, чиний дүргүй, таалагдахгүй гэсэн болгоныг хийхгүй. Үүнээс гадна чамайг Юнхогоос хамгаалж чадна." гэж Чанмин хэлэв.

Урьдчилан таамаглаагүй, төлөвлөгөөнд нь багтаагүй зүйлсийг өдий хүртэл зугтаж ирсэн эрээсээ сонсоход түүний дотор түгшил, эргэлзээ үүсэн гайхшралд орсон ч тэрээр хормын дотор, "Хэрэв үгүй гэвэл?"

"Хоёр дахь эмэгтэй дүр"Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon