8. Гү Игён

3K 316 37
                                    


Энгийн хэвшилтэй хоёр долоо хоног өнгөрчээ. Тэмин Хэри рүү залгах гэж үзээгүй бол Мину итгэлтэйгээр тогтмол ирсээр байлаа.

Нэг өдөр Хэри хаалгаа онгойлгоход ховор цэцгийн баглаа барьсан Мину зогсож байв. Залуу түүнд тэрхүү цэцгээ гардуулсан юм.

Хэри хөмсөг зангидан санаа алдана. "Мину, би..."

"Чшш Игён би мэдэж байна, гэхдээ энэ удаа энийг чамд өгөх гэж ирсэн юм. Насан туршдаа би чиний араас гүйж, бялдуучлах байх. Зүгээр л бидний тухай сайн бодоод үзээрэй." Мину түүнд баглаа цэцгээ өгөөд ийн гуйсан юм.

Ирэхээ болих тухай Хэри түүнд аль эрт хэлсэн ч Мину шантралгүйгээр ирсээр л байгаа аж.

Хэригийн бие махбодод Минуд үзүүлэх хариу үйлдэл хүчтэй хэвээр байгаа бол Хэригийн хувийн сэтгэл санаанд хоосон санагдах нь мэдээж. Дээрээс нь биеийн эзний хүслээс болж Минуд тусалж чадахгүй. Тэр ердөө хоёр зүйлд бүрэн анхаарлаа төвлөрүүлэхийг эрмэлзэж байгаа. Энэ ертөнцийн даалгаврын эрхэм зорилго болон мэргэжлийн хаалгачаар ажиллах. Тиймээс түүний ямар ч төлөвлөгөөнд багтаагүй тэр залуу бол унших шаардлагагүйгээр өнгөрөх номын чухал бус хуудас.

Хоёр долоо хоногийн турш тэр дэлхийн аваргад бэлдээд завгүй цаг хугацааг өнгөрөөсөн. Харин одоо тэр эд зүйлсээ баглачхаад багийнхаа хамтрагчдын хүлээж буй нисэх онгоцны буудал руу зүглэх аж. Хэри энэ үйл явдалд зориулж Тринидад, Тобаго руу явах онгоцонд Сүён, Хюён, Юри, Тиффани нартай хамт дарааллан суужээ.

Аяллын үеэр тэр утсаа ширтэхээ зогсоож чадахгүй байлаа. Сэтгэлийнх нь нууцхан буланд Тэминд санаа зовох зовнил оршин түүний дуудлагыг хүлээх боловч залуугаас ганц ч дуудлага байтугай зурвасын аль нь ч ирээгүй бөгөөд өөрөө ч түүнтэй холбогдох ямар нэгэн зүйл хийгээгүй юм. Эхэндээ залгахыг хүссэн ч юу хэлэхээ мэдээгүй учир тоолгүй орхижээ.

Урт удаан нислэгийн дараа "Шонхор"-ууд зорьсон газраа хүрч, тоглолтын бэлтгэлээ базааж эхлэв.

"Игён, би чамаас илүү зүйл хүлээж байгаа шүү!" тэдний дасгалжуулагч тамирчдадаа товч тайлан өгөх үеэрээ ингэж хэлсэн юм. Хариуд нь Хэри толгой дохисон.

Энэ удаагийн цэнгэлдэх хүрээлэнгийн хүчин чадал хорин мянган үзэгчийн багтаамжтай. Эргэн тойрноос гялбах гялбаа, хүмүүсийн чанга шуугианыг илүү ихээр сонсох боломжтой гэсэн үг. Энэ бол дэлхийн аваргад зориулсан тэдний анхны тоглолт учраас хүн бүр багаа чадварлаг гэдгийг баталж, гайхалтай багийн ажиллагааг үзүүлэхийг эрмэлзэнэ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now