12. Жаслин (Төгсгөл)

3.3K 365 18
                                    


Вону барын удирдагч Шёнүтой хийх ширүүн тулаанаас болоод Хэрид юу тохиолдож байгааг анзаарч чадахгүй байлаа.

Харин Хэри өөр лүү нь дайрсан барыг алчхаад хөл дээрээ чадан ядан зогсоод алхах гэж оролдсон боловч хүнд шархнаасаа болж аажмаар биеэ даалгүй доошлон газарт өвдөг дээрээ тулан унав.

Энэ хооронд араатан амьтдын хүчирхэг хоёр удирдагчийн ширүүн тэмцэл хүч тэнцүү шахам үргэлжилсээр. Шёнү сүрэг ирвэсүүд ирж буйг мэдээд Вонуг хамаг чадлаараа түлхэн түүний савраас мултраад зугтах нь тэр. Харин Вонугийн дайчид түүний араас нэхэн хөөв.

Вону дорхноо хүн болж хувираад Хэригийн зүг явсан боловч хайртай эмэгтэй нь ойр орчмынхоо газрыг улаан хүрэн цусаараа будаад бараг үхэлийн ирмэгт дээр хэвтэж байлаа.

Вону дорхноо хүн болж хувираад Хэригийн зүг явсан боловч хайртай эмэгтэй нь ойр орчмынхоо газрыг улаан хүрэн цусаараа будаад бараг үхэлийн ирмэгт дээр хэвтэж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Вону хэзээ ч байгаагүйгээрээ том цочролд орж орхив. Хэриг маш болгоомжтой гар дээрээ өргөн тэврээд тосгон руугаа гүйлээ. Замын үеэр Хэри сүүмийх нүдээрээ Вонугийн санаа зовсон царайг ажиглана. Тэр аажуухан түүний нүүрэнд хүрэх гэсэн боловч чадахгүй байв. Түүний хараа улам бүр харанхуйлах аж.

Вону түүн рүү хараад маш их айдас, түгшүүр, сэтгэлийн зовнилд хучигдана. Тэр түүнийг орон дээр зөөлөн хэвтүүлээд яахаа мэдэхгүй байв. Ямар нэгэн зүйл хийх ёстой ч яаг юу хийхээ мэдэхгүй. Настан оточ тэднийг гэртээ ороход л дагаж ирсэн учир шуудхан Хэригийн биеийн байдлыг шалгаж байхад тэр амьсгалахаа больчхов. Вону хэмжээлшгүй их уур хилэн, гуниг гашуунд ороогдон үймээн дэгдээж эхлэв.

Тэр түүний биеийг барьж, түүнийг сэрээхийг хичээнэ.

"Хэрэв чи сэрэх юм бол би чамд зүүлтийг чинь өгөх болно. Тэгэхээр гуйя, сэрээч дээ!"

Гуйн хашхирах түүний нүднээс хэзээ ч гарч байгаагүй шингэн болор дуслууд хүрхрээ мэт урссаар тэр чангаар цурхиран уйлна. Хэчнээн их гуйж гувшсан ч түүний амьнаасаа илүү хайрлах эмэгтэй аль хэдийн зогссон зүрх, хөрсөн цустай болсон билээ.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now