Ян Хэри (9)

3.6K 358 22
                                    


Өмнөх амьдралд Хэри найзуудтайгаа их дэлгүүрээр зугаалж байхдаа санамсаргүй Жинатай мөргөлдөж орхисон. Тэр үед түүний мэдээгүй байсан зүйл нь Жина Юүнхотой хамт явж байсан нь юм.

"Аахх, замаа харж яваач дээ!" Уцаартай биеэ тоосон Хэри уурлан ийн хэлээд Жинагийн мөрийг чанга базна.

"Намайг уучлаарай хатагтай. Би яарч байсан болохоор таныг харсангүй." гэсээр Жина доош бөхөлзөн уучлалт гуйлаа.

Гэтэл Хэригийн найзууд хөмсгөө өргөн бие бие рүүгээ харан харц солилцоод "Бид чамайг Хэриг минь зориудаар цохиж байгааг маш тод томруун харсан юмсан." гээд нэг нь хэлчхэв.

"Умм, би тэгэх гээгүй юмаа, намайг үнэхээр уучлаарай." гэж Жина сандран нулимстай нүдээр аяархан дуржигнуулан бувтналаа.

Хэри хамтрагчдынхаа үгийг сонсоод хөмсөг зангидна. Тэр үед тэр найз нөхдөдөө юунаас ч илүү итгэдэг байсан юм.

"Чи муу тэнэг" Хэригийн хоолой огцом чангаран орилж Жинаг эргэж хараад унатал нь хүчтэй алгадчих нь тэр.

Гэнэтхэн арван том эр хаанаас ч юм гарч ирэх ба дунд нь толгойлох нэгэн царайлаг эр тэдний зүг алхаж ирсэн нь мэдээж тэр чөтгөрийн залуу байсан юм шүү дээ. Тансаг эрвээхийн зангиат хар хослол өмсөж, сүр жавхлантайгаар олон хамгаалагчдаа дагуулсан байх нь түүнийг нэр хүндтэй эрхэм болохыг илтгэнэ.

Хэригийн нүд газар суух бүсгүйг эгц шулуун ширтэж байгаад өнөөх залууг буцан харлаа. Тэр эр газар өвдөглөн сууж буй Жинагийн зүг алхаж очоод түүнийг татан босоход нь тусаллаа.

"Юу болсон юм?" Залуу Хэриг хорслонтой хүйтэн харцаар хараад ийн асуув. Өөр лүү нь чиглэх энэ аймшигтай харц Хэриг хангалттай айдаст автуулах ч тэр бараг л уйлаад байна уу гэмээр Жинаг хараад зоригоо чангалан түүнийг буруутгах нь тэр.

"Тэр намайг мөргөсөн." гэж Хэри эрүүгээ дээш өргөн ёжтой инээмсэглэн хэллээ.

Нүд нь багахан улайсан Жина өрөвдөм харцаар Юүнхо руу харав.

"Намайг уучлаарай, дарга аа. Би хаашаа явж байгаагаа харсангүй." гэж тэр хэлэв.

Энэ үед Жина түүний хувийн нарийн бичиг байсан юм. Жинагийн хацар дээр алганы мөр үлдсэн, нүүр нь багахан хавдсан байгааг харсан Юүнхогийн хөмсөг атиралдан мушгирах нь сүрдэм догшин харагдана.

"Хэн үүнийг хийсэн юм?" гэж тэр Жинагийн улайсан хацарт нь хальтхан хүрч гараа буулгаад түүнээс асуухад Жина нэг ч үг хэлж хариу өгөлгүй шал ширтсээр байлаа.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now