Ян Хэри (4)

4.5K 369 5
                                    


Хэри эргэн харвал түүний тэгтлээ их тааралдахыг хүсээгүй, чадахаараа зугтааж ирсний гол учир нь болох чөтгөр зогсож байлаа. Залуу дур булаам чөтгөрийн царайгаа тодруулах ёслолын хамбан хослол өмсөж нэг гартаа хундага улаан дарс барин толгой өргөсөн байх нь түүнийг тансаг, эрх мэдэлтэй эр гэдгийг илтгэнэ. Нэгэн удаа Хэригийн зүрх сэтгэлийг татсан түүний сайхан инээмсэглэл одоо чөтгөрийн инээмсэглэл шиг санагдана. Хэригийн айдас улам өсөж, нүүрний цус нь ширгэж, гар нь хөлөрч, нуруугаар нь хүйтэн салхи сийгэж буй мэт жихүүцсээр хөл нь цуцан хариугүй сөгдөхөөр болж байв. Яг л киноны дэлгэцээр гарч буй мэт Хэригийн нүдэнд түүнд хэрхэн тамлуулж байсан нь хурдтай тоглогдох аж. Тэр чичирч эхлэв. Чичрэхгүй байхын тулд хоёр гараа тас атган чангаллаа. Түүний урд зогсох залуу эр Хэригийн цайсан царайнд санаа зовж байв.

"Та зүгээр үү?" гээд тэр Хэри рүү алхмаар ойртох аж.

Ойртох тусам Хэригийн зүрх айснаасаа болж хүчтэйгээр балбалан тэрээр хөл алдан бараг л газар унах гэж байхад азаар Сынри тэнд байсан учир Чанминаас урьтан түргэн хөдөлж түүнийг тосож авлаа. Хэри Сынригийн гар дээр ухаан алдаж орхив. Харин Чанмины гар агаарт дүүжлэгдэж, сэтгэл түгшил нь өснө. Сынри дүүгээ гар дээрээ өргөсөөр барилгын арын хаалгаар гүйж гараад машиндаа суун шуудхан эмнэлгийн зүг жолоодлоо.

Чанмин маш их санаа зовж тэднийг даган явахыг хүссэн ч олон эмэгтэйчүүд түүнтэй ярилцахыг хүсэн замыг нь хааж зогсон саад болж байв.

Өөр нэгэн залуу эр саяны болсон бүх үйл явдлыг харсан бөгөөд уур нь хүрэхийн зэрэгцээ Хэрид ихэд санаа зовж байлаа.

Эмнэлэг рүү явах замд Хэри өөрийгөө тайвшруулахыг хичээж байв.

"Сынри намайг гэрт хүргэж өг. Би зүгээр л амрах хэрэгтэй байна" хэмээн тэр зөөлөн хэлэв. 

Сынри дүүгээ хараад "Юу болсон болоод чи тийм аймшигтай цайвар харагдаж байсан бэ? Тэр хүн ямар нэгэн юм хийсэн үү? Чи яаж ухаан алдсан юм бэ?" гэж асуулаа.

Харин Хэри хөхрөн инээгээд наргиан хийх нь тэр.

"Би ердөө уйдаад байсан болохоор дүр эсгэсэн юм аа" гэсээр ичгүүр сонжуургүй худал хэлж орхив.

Сынри санаа алдан "Дүү минь, дахиж битгий тийм зүйл хийгээрэй! Хэрэв ухаан алдах төлөвлөгөөтэй бол надад хэл бай! Би чиний тоглоомыг ойлгох болно. Харин одоо аав, ээж рүү залгаж хэл!"

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now