9. Ши Жин Нуан

2.7K 310 20
                                    


Аз болоход тэр хэрэгцээндээ хүрэх хангалттай мөнгөтэй учир бэлтгэлээ хангахад хялбар байлаа. Дэн буудлын ажилчдаас бөс даавуун өмсгөл болоод оёдлын зүү утас худалдаж авчрахыг хүсэж, хоол бас халуун ус бэлдүүллээ.

Ажилчид түүний асуусан материалуудыг авчирч ирэхэд Хэри өмсгөлийг тохилог болгон засаж янзлав. Өөртөө таалагдахуйц чөлөөтэй хөдөлж чадах хувцас урлажээ. Мөн шархалсан гараа цэвэрлээд сайтар боож өгч.

Хэри усанд орж хооллон багагүй унтаж амраад үүрийн гурван цагт дэн буудлаас сэм гаран жанжны байрны хашаанд гэтэн орлоо. Эцгийнхээ өрөөнд орж гүйлгэн харахад хэн ч байхгүй байх нь тэр. Энэ байшингийн зураг төслийг Хэри гаргасан учир өнцөг булан бүрийг нь мэдэж эцгээ хайж эхлэв.

Гэхдээ удаан хайсны дараа түүний хөмсөг зангирчээ. Жанжин энэ барилга дотор алга байсан юм. Одоо түүнд эцгээ хаана байж болох таамаг ганцхан газар үлдэв.

Хашааны хажуугийн пүүзийг зүглэн явахдаа эргэн тойрноо ажиглаж байгаад модон шоронд гинжлэгдэн хоригдсон аавыгаа олж харлаа. Жанжны царай зүс цонхийж, сайнгүй харагдана.

Хэри эргэн тойрноо шалган хараад түгжээ рүү өлмий дээрээ гишгэн алгуурхан дөхөж эхлэв.

"Аав? Аав аа." Хэри шивнэнэ.

Гэхдээ эцгийг нь сэрэхээс өмнө гэнэт Хэригийн шилэн хүзүүн дээр хэн нэгний хүнд цохилт бууснаар тэр ухаан алдаж орхилоо.

Залуу эр түүнийг хоёр гар дээрээ өргөөд өөрийн өргөө рүүгээ зүглэв.

Нэг цагийн дараа Хэри сэргэсэн юм. Түүний хүзүүн ар тал өвдөж байв. Толгойгоо гилжийлгээд шилэн хүзүүгээ бага зэрэг массажлан базахыг хичээнэ.

Хэриг өвдөлтдөө ёолон суухад "Яаж байна?" гэх дуу гарч, өнөөх зүг рүү харахад гартаа тан барьсан залуу хар хүү зогсож байлаа.

Хөмсгөө байдгаараа зангидан Хэри шууд орноосоо үсрэн босоод түүн рүү дайрав. Харамсалтай нь үр дүнгүй байх аж. Тэр залуугийн нүүрэн дунд хүчтэй нударга өгөхийг хичээх ч залуу гараараа төвөггүй толгойгоо хамгаалж байлаа. Хэри түүний толгой, цээж рүү цохих гэсэн боловч ер ямар ч довтолгоо нь үл бүтнэ.

Хэри уурандаа улам дүрэлзэж байлаа. Харин залуугийн хийж чадах ганц л зүйл нь хайр найргүй хүчтэй цохилтуудаас бултах, өөрийгөө хамгаалах л аж. Хэриг гараа огцом далайх үед Канжүн эцэст нь боломжийг өөртөө авахаар шийдэн түүний хоёр гарыг хөдөлгөөн болгон барьж авлаа.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now