9. Сүүлчийн даалгавар

2.8K 455 49
                                    


Түүнийг дахин харахад залуугийн зүрх цээжээ зууран урах мэт хүчтэй цохилон басхүү өвдөж, тэр гараа аажмаар явуулан дэлгэцэнд хүрлээ.

"Чи хэн бэ?" Юнхо зөөлөн шивнэнэ.

Бичлэг дээр Хэри дуу аялангаа өөртөө зориулан оройн хоол бэлдэж байлаа. Хүндхэн өдрүүдийг өнгөрөөж байгаа нөхцөл байдлыг үл хамааран тэр амар амгалан харагдана. Харцаа бууруулж үл барам ширтэх Юнход түүний хийх үйлдэл, алхам бүр нь олон жилийн турш мэддэг нэгэн нь мэт санагдана. Эмэгтэйн гал тогоон дахь бяцхан бүтэлгүйтлийн дараах хөнгөн инээд, алхаа гишгээ болоод ялимгүй өчүүхэн гэмээр үйл хөдлөл нь тэр энэ бүгдийг харж байсан гэх мэдрэмжийг төрүүлж байв.

Хэригийн царай камерт бүрэн өртөх үед Юнхо бичлэгийг зогсоон царайг нь ойртуулан анхаарлаа төвлөрүүлэв. Ямар нэгэн чухал зүйлийг санах хэрэгтэй.

Гэнэт түүний утас хангинаж, тэр дуудлагын эзнийг хараад хариулах товчин дээрээ даран чихэндээ ойртууллаа.

"Байна уу?..." Дуудлагын эсрэг талд танил эрийн золбоолог дуу гарах бөгөөд Юнхо хариулаагүй боловч тэр яриагаа цааш үргэлжлүүлэн, "Юнхо, чи тэнд байна уу? Миний шууданг хүлээж авсан биз? Юу гээч, тэр яг л халуухан дагина л гэсэн үг. Би түүний тухай бодохоо ч больж чадахгүй байна. Ямартай ч би чиний хүссэн зүйлийг өгсөн шүү. Харин төлбөр нь тэр минийх."

Жэжүүний яриаг сонсоод Юнхогийн хөмсөг зангиран төрх нь барайн, "Хөрөнгөө өөртөө хадгал. Тэр хэний ч өмч биш!"

"Өөх, аливаа хөгшөөн! Чамд Жина байгаа шдээ. Түүнээс гадна би дур булаам тэнэгхэнээ тагнаж байхдаа чиний сүйт бүсгүйн талаар сонирхолтой зүйл олж мэдсэн. USB доторхыг үзвэл миний юу яриад байгааг ойлгох болно. Тэгээд миний саналыг дахин бодож үзээрэй. Би үнэхээр түүнд чин сэтгэлээсээ хайртай болчихсон бололтой. Түүний тухай бодохоо ч больж чадахгүй нь..."

Жэжүүн хором тутам Хэригийн талаар ярьж, өөртөө өмчлөхийг хүсэж байгаагаа чалчсаар байсан учир Юнхогийн тэсгэл алдан дуудлагыг тасалжээ.

Шалтгаангүйгээр Жэжүүнд уур нь хүрч байсан ч тэр түүний хэлснээр USB дэх файлуудыг шалгалаа. Сүйт бүсгүйнх нь нэрээр хаягласан хавтсыг нээн уншаад түүний илэрхийлэмж тайлбарлахын аргагүй болон хувирав.

Чанмины байшинд:

Хэри хатны гэмээр шинэ өрөөтэйгөө танилцжээ. Үүнээс гадна түүнийг бүрэн цочирдуулж буй нь Чанмин төгс төгөлдөр нэгэн шиг аашилж байгаа явдал. Гашуун дурсамжтай өмнөх амьдралд түүнийг өчүүхэн энэрэх сэтгэлгүйгээр тамлан хөнөөсөн сатаан эр яаж яваад далавч зүүсэн тэнгэр элч болсныг Хэри гайхаад баршгүй. Гэвч Хэри ийм заль мэхэнд унана гэж үү? Тэр хаана ч очсон зэвсгээ хадгалж байв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now