Ян Хэри (26)

3.1K 375 45
                                    


Дараагийн өдөр нь Хэри дөрвөн охидын хамт хотын төвийг зүглэлээ. Тэдний харш чамлахааргүй нэлээд зайтай жижигхэн суурин газар байрладаг учир бүхий л зүйл нь бүрдсэн төв хот руу зорихын тулд хурдны завиар гол гаталж, мөн машин ашиглах хэрэгтэй.

Харин төвд очсон даруйд Хэри хөл хөдөлгөөнтэй дөрвөн охидын дунд гишгэсэн зүг бүрд даган тэнүүчилж, эцэст нь тэднийг үнэт эдлэлийн дэлгүүр орохоор болох үед нь тухтай суудал олж, багахан амаръя гэж бодлоо.

"Эгчээ, та ойролцоох кофе шопод ороод биднийг хүлээж байгаач."

"Жисү чи надтай цуг явах уу?" хэмээн Хэри Жисү рүү харан асуухад,

"Үгүй ээ, зүгээр ганцаараа яв аа, эгчээ. Би Тэяан ах, Сынри ах хоёрт бэлэг худалдаж авмаар байна." гэсээр Жисү татгалзав.

"За за тэгвэл удахгүй шүү!"

Хэри 10 минутын зай хэртэй газар алхан нэгэн кофе шопод оров. Тэр цонхны дэргэд хоосон ширээ харчхаад латте макчиато, бяслагтай бялуу захиаллаа. Хэри таргалах вий гэхээс огт санаа зовж, айсангүй. Одоо түүний уриа хүссэн бүхнээ идэж, хүссэн зүйлээ хийж амьдрах шүү дээ.

Захиалсан амттанаа зооглонгоо цонхоор гадаах орчныг ажиглаж байгаад өчигдөрхөн танилцсан танил царай Жэжүн гэх залууг кофе шопын хаалгаар орж ирэхийг харав. Залуу энгийн жинсэн өмдийг сулавтар цайвар футболктой хослуулан хөнгөн кет өмсжээ. Хэри нэг секунд түүн дээр хараагаа тогтоогоод үргэлжлүүлэн бялуугаа идэж эхэллээ. Залуу халуухан, царайлаг, өндөр гээд яг л үлгэрийн ертөнцийн сайхан хунтайж мэт боловч Хэрид сонирхох бодол огт үгүй аж.

"Хатагтай Хэри?" гэх Жэжүний хоолой дуулдах нь тэр.

Хэри толгой өргөн дөхөж ирэх залуу руу инээмсэглэн харав. Кафен үүд болоод түүний суудал нэлээдгүй холхон байрладаг учир залууг өөрийг нь ер анзаарахгүй байх гэж бодсон ч үгүй бололтой.

"Ноён Жэжүн ямар гээчийн давхцал вэ?"

"Би сууж болох уу?"

"Мэдээж."

Жэжүн түүний өөдөөс харан суугаад үл ялиг хөхрөн, "Дүү нар чинь чамайг зарсан гэж бодож байна."

"Хмм!"

"Таны нэг охин дүү...хмм Лиса, түүний зөөврийн компьютер эвдрээд надтай энд уулзахаар тохиролцсон юм л даа." Жэжүн ингэж хэлсээр инээд алдан толгой сэгсэрнэ.

Хэри сая л бяцхан чөтгөр дүү нарынхаа занганд унасан гэдгээ ойлгов. Одоо тэр танихгүй залуугийн өмнө анх удаа ичгэвтэр байдалд орчихлоо.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now