Ян Хэри (5)

4.6K 383 2
                                    


Хэри утсаар хэлэлцэх яриагаа дуусган эргэж хараад аавыгаа тэврэн хацар дээр үнслээ. Тэгээд ноён Жакыг тэдний саналыг хүлээн авч байгаа тухай баяртай мэдээ дуулгана. Эцэст нь тэр энэ өрөөнд суух зочдыг олж харлаа. Гэвч буйдан дээр суух залууг харсан даруйд өмнө нь байсан баяр баясал айдсаар солигдох нь тэр. Хэри айснаасаа болоод чичирнэ. Салганах гараа зогсоохын тулд гартаа барьсан утсаа чангаар атгаж байв. Тэр зугтаагаад гарахыг хүсэж байгаа ч хөл нь огт хөдлөлгүй газарт цавуудчихсан юм шиг болчихов. Хэри эцэг рүүгээ хараад яагаад энэ хүн таны өрөөнд байгаа юм бэ? гэж асуух шиг харцаар ширтэнэ. Аав нь охиныхоо жигтэй хачин асуусан харцыг хараад өнөөх эрхэмд охиноо танилцуулах аж.

"Ноён Юну энэ бол миний том охин Ян Хэри"

Юну инээмсэглэн суудлаасаа босоод цонхигор харагдах Хэри рүү боловсон эрхэмсэг алхан очлоо. Тэр урдаа зогсох бүсгүйтэй танилцахын тулд гар сунгана. Хэри утсаа бутлах гэж буй мэт чангаар атгаж байв. Тэр өөрийгөө багахан тайвшруулан гараа сунгаад юу ч болоогүй мэт дүр эсгэлээ.

"Тантай уулзсандаа таатай байна, хадагтай Хэри" Юну түүний гарыг дээшлүүлэн ар талыг нь зөөлөн үнсэв.

Хэри ой гутам жигшүүрт байдал, цочиртлоо ил гаргаж хөл алдан унахгүйн тулд бүх хүчээ дайчилж байлаа. Түүний аав, ах хоёр нь Хэригийн хачин нүүрий хувиралд хөмсгөө өргөх аж. Хэри оюун бодол, нүдэнд нь урсан харагдаад байгаа аймшигт төсөөллөө арилгахын тулд дотроо маш олон тарни уншиж байсан юм.

Харин Юнугийн хувьд эмэгтэйн гарт зөөлөн хүрэх мөчид л биеэр нь тог цахилгаан гүйх шиг мэдрэгдсэн. Бүсгүйн гар үзэсгэлэнтэй, зөөлөн булбарай, бас хүйтэн. Юну сэтгэлийн хөөрөл, жигтэй мэдрэмждээ автан гүн бодолд автахад Хэри ярьж эхлэн гараа бушуухан татаж авсаар тасалдаж орхилоо.

"Ноён Юну, бид танд яаж туслах уу?" гэж хэлээд гараа нуруун дээрээ тавив.

Хэри түүний атгалтаас гараа татаж авахад л Юну хөмсгөө зангидсан юм. Тэр энэ энхрийхэн гарыг үргэлжлүүлэн барихыг хүсэж байв.

"Би эмээгийнхээ өмнөөс ирсэн" гэж Юну ам нээлээ.

Хэри эргэлзэж байсан ч Юну түүний нүүрний хариу үйлдлийг анзаарав.
"Хэдэн сарын өмнө хулгайч эмээгийн минь цүнхийг шүүрч авахад та түүнд тусалсан. Тэр цүнхэнд эмээгийн үнэт эрдэнэ болох хойд өвөөгийн минь цаг байсан юм. Тэр өөрийн биеэр ирж, дахин нэг удаа талархлаа илэрхийлэхийг хүссэн. Гэхдээ тэр жижиг осолд орсон болохоор бид таныг шууд олж чадаагүй. Эцэст нь олон сар хайсны дараа азаар бид таныг олж чадлаа. Тэгээд эмээ минь намайг илгээсэн юм. Тэр таныг Ян гэр бүлийн эрхэм гишүүн болохыг олж мэдсэний дараа хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн"

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now