1. Гү Игён

4.3K 329 28
                                    


Хэри нүдээ нээхэд харанхуй хоосон орон зайд ирсэн байлаа.

"Тавтай морил, хөтчөө. Таныг шууд дараагийн даалгавар луу илгээлээ." Механик дуу хоолой хэлнэ.

Эргэн тойрон цайрч гэнэт нүд сохлом хурц гэрэл гялбахад тэр даруй нүдээ анив. Мөн ахин нүдээ нээхдээ өөр лүү ирэх бөмбөгийг харлаа.

"Игён!!!" хэмээн нэгэн эмэгтэй хашхирах нь тэр.

Хэри юу ч бодолгүйгээр бөмбөгийг шууд хол өшиглөхөд өнөөх эмэгтэй балдагдаж, цочирдож орхив. Тэр уурласан аятай хамаг нүүрний арьсаа хамар дээрээ овоолон Хэри рүү эргэж харна.

"Чи яагаа вэ?" гэсээр эмэгтэй бөмбөг хөөж байхдаа орилж байв.

Хэригийн толгой самуурч, нүд нь эрээлжлэн тэр үргэлжлүүлэн хаана байгаагаа ажигласаар. Хэсэгхэн хормын дараа тэр хөл бөмбөгийн талбай дээр байгаа гэдгээ ухаарсан бөгөөд мөн түүнчлэн тэр өөрөө хаалгач шиг санагдав. Хажуу тийш харвал олон тооны хөгжөөн дэвшигч хүмүүс орилж байлаа.

Хэрид хөлбөмбөгийн дүрмийн талаар ганц ч мэдэгдэхүүн байхгүй. Гэхдээ хэний ч мэдэх нэг зүйл нь хаалгач бөмбөгийг барьж болдог? Нөхцөл байдлыг ажиглахад эсрэг багийнхан тэргүүлж байгаа бололтой.

Бөмбөг түүн рүү дахин ирж байх нь тэр.

Зөн совиндоо захирагдсан мэт бие нь тэр дороо хариу үйлдэл үзүүлж, хоёр гараа бага зэрэг атийлган өвдгөө нугалж хагас суун хаалганы төвд байрлалаа эзэлжээ. Энэ үйлдэлдээ гайхсан тэрээр сандран мөрөө хавчсан ч анхаарлаа төвлөрүүлэн биедээ найдахаар шийдэв. Эсрэг багийнхан бөмбөг өшиглөх гэж байгааг хараад хаалганы зүүн талд бууна гэж тооцоолоод тэр зүг рүү чиглэв. Тэгтэл хар цагаан эрээлжлэн алаглах бөмбөг эсрэг тал руу чиглэх нь тэр. Азаар энэ удаад Хэригийн бие өндөр байж таарчээ. Тэрээр цохилттой ирэх бөмбөгийг гоолын хаалганд оруулахгүй нь тулд хурдхан урт хөлөө ашиглан бөмбөгийг хаалганаас хол өшиглөж чадлаа.

Аз нь түүний талд байгаа бололтой гэж бодож байсан ч тийм биш байв. Эсрэг багийн нэг тоглогч дээр бөмбөг ойж, тэр довтлогч руугаа дамжуулахад нөгөөх нь нүд ирмэхийн зуур хурдтай бөмбөгийг өшиглөж, өөрийн багтаа оноо авчрах гоол орууллаа.

Эсрэг талын баг ялалтдаа орилж байхад Хэригийн баг сэтгэл дундуур толгой сэгсэрцгээх аж.

"Игён, наад толгойгоо ажиллуулаач!" гэсээр нөгөө эмэгтэй хашхирав.

Хэри одоо ч шокноосоо гарч чадалгүй мэл гайхан зогсоно. Гэсэн ч түүний бэлэн байгаа эсэхийг үл хамааран тоглоом үргэлжилсээр. Тоглогч бүр бөмбөгийг өрсөлдөгчөөсөө булаахыг хичээнэ. Харамсалтай нь эсрэг багийнхан бөмбөгийг чадварлагаар хулгайлж чадсан бөгөөд даруй бөмбөгийг хяналтандаа аван довтолж эхэлжээ. Тэд Хэригийн салганан зогсох зүг рүү гүйж, боломжтой нэг нэгэн рүүгээ дамжуулна. Мэдээжийн хэрэг Хэригийн багийн нөхөд ч бөмбөгийг хулгайлж, хамгаалах гэж чадахаараа хичээж байв. Гэвч амжилт ололгүй бүтэлгүйтсэн хэвээр.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now