9. Гү Игён

2.9K 286 29
                                    


Багийн гишүүдтэйгээ халуун дотно яриа өрнүүлэн тансаг оройн зоогоо амтархан идэж байхад түүний хуучин найз залуу Мину хаанаас ч гэнэт гарч ирэх нь тэр. Залуу нэг улаан сарнайтай бөгөөд нэг өвдөг дээрээ өвдөглөн Хэригийн зүг цэцгээ өргөв.

Хэри гайхширснаасаа болоод бодол санаа нь мунхарч гүйцжээ. Түүний гар утсаа унтраасан шалтгаан энэ юмсан. Багийн бусад гишүүд ч яриагаа зогсооцгоон тэнхим нам гүм болов. Энд Игён, Мину нарын түүхийг мэдэхгүй хүн гэж үгүй.

Хэри эргэн тойрныхноосоо өршөөл эрэн залуугийн гараас барин хүнгүй булан руу очлоо. Гэсэн ч Мину баяртай байв.

"Гуйя Игён, өөрсдийнхөө талаар дахин бодож үзээч." гэсээр зөөлөн дуугаар гуйв.

Түүн рүү дараа залгая гэж хэлсэн өдрөөс хойш Хэри үнэхээр энэ залуу руу утастсан юм. Гэхдээ Тэминтэй гэр бүл болох энэ ертөнцийн гол даалгавраа биелүүлэх нь түүний энэ насны тодорхой зорилго болохоор залууд өөрсдийн 10 жилийн харилцаагаа энэ хүргэн дуусгаж, цэгцлэе гэж хэлжээ. Гэхдээ Мину үргэлжлүүлэн түүн дээр ирж, үргэлж эдгээр үгсээ хэлсээр байсанд Хэри залхсан тул тэр үеэ аргацаан дахин бодож үзэхээ хэлсэн юм.

"Мину, одоо үнэхээр цаг нь биш байна. Яагаад чи хүлээж болохгүй гэж? Намайг хийж байгаа зүйлээ дууссаны дараа ярилцацгаая." хэмээн Хэри хэлэхэд Мину толгойн дохин ам нээв.

"Ойлголоо, Игён, чамайг надтай ярилцана гэвэл би хэчнээн удаан хүлээсэн ч болно. Гэхдээ би бас цөхөрч байна."

Тэд 10 минутын турш ярилцсан бөгөөд Хэриг суудалдаа буцан ирж суухад Хюён, Сүён тэргүүтэй удаан хугацааны бусад найзууд нь түүнийг тэр дороо ам уралдуулсан олон асуултаар бүчин авав. Тэр хүн юу гэж байна, ямар ажил хийдэг вэ гэх өөрсдийн сонирхлын асуултуудаар шалгаах аж. Харин Хэри онц зүйл биш болохыг хэлэн даруй сэдэв өөрчилсөн хэрэг.

Тансаг рестораны булангийн бүдэг гэрэлтэй ширээнд Тэмин барьж буй дарстай хундагаа бараг хагалах шахжээ. Тэр гүнзгий амьсгаа аван өөрийгөө тайвшруулна. Уур хилэн, атаа хорсол хаанаас ингэж их оргилон гарч байгааг таамаглах боломжгүй нь. Түүний мэдэж байгаа ганц зүйл гэвэл Игён өөр залуутай ярьж, тэр тусмаа гарт нь хүргэхийг хүсэхгүй байгаа явдал.

Оройн хоолоо идэж дууссан ч Хэри найзуудтайгаа тэнд суусан хэвээр. Харин нөгөө талд Тэмин түүний хэрхэн инээж буй төрх, бяцхан хариу үйлдэл, хөдөлгөөн бүрийг нь тасралгүй ажиглаж байв. Цаг өнгөрөх тусам залуугийн бие ховсонд орсон мэт зүрх сэтгэл нь бүрмөсөн эзэмдүүлэх аж.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now