6. Жаслин

3.1K 326 1
                                    


Хэри махаа шарж эхэллээ. Махаа бүрэн болгочхоод хажууд нь хэн ч байхгүй мэт ходоодоо баярлуулан иднэ.

Хоолоо идэж байх үедээ Вону руу хальт хяламхийж харахад тэр өөрийг нь нүд цавчилгүй харах ба гараа зөрүүлэн тэврээд хаан шиг атиран сууж байх нь тэр.

Үүнийг харсан Хэри хөмсгөө зангидлаа. Хэрид түүний цоолох шахам шулуун чиглэх харц багагүй уурыг нь хүргэнэ. Ая тухтай хоол идэх хүслийг үгүй хийгээд хаячих шиг л болов.

"Аххх, тэнгэрийн төлөө." гэж хэлээд Хэри хоолоо барин майхан руу орлоо. Тэр хэсэг том махыг шүүрч аваад өөрийн тусгай амтлагчуудаараа амталж эхэлнэ. Уг нь бол тэр өөрийн нөөц махаа хагас сарын турш идэх ёстой байсан, гэхдээ хооллох үед нь хэн нэгэн түүнийг тасралтгүй ширтэх нь тэвчээрийн хязгаарыг нь сорьчихсон юм.

Тэр махаа шарж дууссаныхаа дараа Вону руу очин тавагтай махаа гардуулав.

"Май, ид!" гэж Хэри тоомжиргүй хэллээ.

Харин Вону хөмсгөө өргөөд ямар ч үйлдэл хийсэнгүй. Тиймээс Хэри махаа түүний урд газарт тавив.

Хэри хоолоо идэж дуусаад үргэлж байдаг шиг ердийнхөөрөө аяга халуун цай удаанаар тамшаалан ууж сууна. Нэг цагийн дараа тэр нойрмог нь хүрсэн тул майхандаа орохоор явлаа. Нөгөө талд Вону түүнийг дагаж явав.

Орондоо ороод өөрийгөө дулаан хөнжлөөр боон юу болох талаар огт санаа зоволгүй гүн нойрондоо дийлэгджээ. Хэрэв тэр энэ даалгавартаа бүтэлгүйтвэл өөрийн ертөнцөд эргэж очих боломжтой хэвээр байна, харин дараа нь үүний үр дагаврыг хэрхэн шийдэхээ бодож үзэхээр болсон юм. Энэ ертөнцөд амьдарсан эдгээр саруудад Хэри хүч хөдөлмөрөө хоёр дахин нэмэгдүүлж хичээнгүйлэн ажилласан. Тийм байхад одоо бол түүнд юу тохиолдох нь хамаагүй. Хэрид айж, хулчийх шаардлага байгаа гэж үү? Ямар ч л байсан тэр өөрийнхөө ертөнц рүү буцаж очиж чадна гэдэгтээ итгэлтэй байлаа.

Хэриг унтахаар явахад Вону түүнийг ажигласаар байсан. Удалгүй Вону түүний орон байраар хэсүүчлэн шалгаж эхэллээ. Бүх зүйл нь түүнд гадаад, танил бус байх нь мэдээж. Тэр Хэригийн бүхий л зүйлсийг сонжин чимээгүйхэн хүрч үзнэ. Майхан, өлгөөтэй хувцаснууд, гутал, хутга, тэр ч байтугай дотуур хувцсанд нь хүртэл. Бага зэрэг сониуч зандаа хөтлөгдөн зохих ёсоороо биелүүлсний дараа тэрээр Хэригийн унтаж буй газар луу дөхөж очоод түүний амьсгалах явцыг ажиглан хажууд нь суулаа.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now